x

АНДЛАЛЫН ӨРГӨӨ ба Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ахыгаа сонгох уу, албан тушаалаа сонгох уу?

Монголчууд цар тахалтай тэмцэлдсэн хоёр, гурван жилийн турш "аялал жуулчлалыг хөгжүүлдэг" хэмээн сонгогдсон тойрогтоо шавар, цемент баахныг овоолсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн карьерт ergelt.mn сайт жинхэнээсээ "эргэлт" авчирлаа.

Хэдхэн хоногийн өмнө “Андлалын өргөө, “Херо Медиа”, “Херо контент”-тай манайх ямар ч холбоогүй. Холбоогүй юмыг холбоотой болгож гүтгээд байгаа хэвлэл, сайтуудтай нэгийгээ үзнэ шүү” гэж анхааруулж, цагдаагаар далайлгаад байсан “Херо” групп жинхэнээсээ “Андлалын өргөө”-ний хоёр тэрбум төгрөгийг цаад эзэн байсныг баримтаар нотолжээ. Харин барилгын тендерт оролцсон, барилгын төсөв болох хоёр тэрбум /1.961.785/ төгрөгийг төсөвт буцаан төлөх амлалт аваад байгаа “Хос санаа” компани бол зүгээр л өнгөлөн далдлалт байсан байна. Нэр нь хүртэл нэг тийм нэг тийм, “чиний ард би байгаа шүү” гэсэн маягтай.

Нано технологи судлал, аялал жуулчлал, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ компани байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулсан, тендерт оролцсон бүртгэл байхгүй. Товчхондоо цаасан дээрх компани. Харин “Хос санаа”-гийн нэр дээр тендерт оролцож, барилгын ажлыг гүйцэтгэсэн, одоо “Херо интентаймент”-тай холбоогүй шүү гэж зарлаад байгаа “Херо медиа групп”, “Херо контент групп” нь “Херо интертэймент”-ын “Монгол тулгатан” нэвтрүүлгийн зургийн даргаар ажилладаг Л.Батсүрэнгийн компани болохыг сэтгүүлчийн мөрдлөгөөр тогтоожээ. Зүгээр ч нэг ижил нэртэй, ихэр компани байгуулаад байдаггүй бололтой.

Гэхдээ Л.Батсүрэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй зөвхөн “Херо интертаймент”-ээр дамжиж холбогддог ч юм биш. Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны даргаар ажиллаж байхад НАМЗХ-д хамт ажиллаж байсан эртний найзууд.

“Хос санаа”-г “Херо интертаймент”-тай холбосон зам, жимийг хөөвөл зүгээр детектив кино. Манай цагдаагийнхан лав хайгаад олохгүй. Хэдэн компанийг, хэн хэнийг дамжиж энэ хүрснийг тоочвол цаг, цаас хүрэлцэхгүй. Тиймээс энэ хүртэлх хэсгийг ergelt.mn-д үлдээе.

Ер нь бол хоёр тэрбум төгрөгөөр барилга барьчихаад “зохиогчийн эрхийн маргаантай” гээд нураачихдаг, “хоёр тэрбум төгрөгийг чинь буцаагаад өгчихье” гээд нүд цавчихгүй сууж байдаг жирийн нэг компани Монголд байхгүй. Ийм өрөнд унавал “Херо”-гийн эздээс бусад нь шууд амиа хорлох биз.

Товчхондоо Хэнтий аймгийн Батноров суманд барьсан бүтээн байгуулалт буюу “Андлалын өргөө” гээч нь манай төрийнхний төсвийг мөнгийг яаж иддэг, залгидаг, ямар аргаар нууж далдалдагийн тод жишээ болов. Ах, дүү хоёрын үүсгэсэн энэ сүлжээ урьд өмнө тохиолдож байгаагүй, маш сайн зохион байгуулж, нуун далдалсан, анхан суралцагч байтугай архаг хулгайч нарт гарын авлага болохуйц үзэгдэл болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч “мөнгө мөрөө үлдээдэг” гэдэг үгтэй.

Тийм болохоор саяхан болтол “Монголын түүх соёл руу дайрлаа, дайсагналаа. Андлалын өргөөг гутаавал алалцана шүү” гээд чуулганы хуралдаан дээр ширээ шаагаад сууж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо үгээ хэлэх хэрэгтэй. “Херо” Б.Баатарыг таних уу? Ах дүүс хэвээр үү?  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн энэ суудалд суухаасбүр өмнө, “Херо” Б.Баатартай эцэг нэгтэй ах дүүс гэдгээ зарласныхаа дараа /аав, хүү гурав клипэнд хүртэл тоглосон/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа ахынхаа тухай “Бидэнд ижил төстэй олон зүйл бий. Би ахдаа хайртай. Сайн дүүтэй, азтай ах байгаасай гэж би хүсдэг” хэмээн ярьсан нь бий. Тэгвэл одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнө ахыгаа сонгох уу, албан тушаалаа сонгох уу? гэдэг сонголт ирлээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ОГЦОР ДАНХАН ТОЛГОЙТ ОО!!! (43.242.243.186)
    АНДЛАЛЫН ГЭГЧ ЭНЭ ЖИНХЭНЭ ТӨР МАФИЖСАНЫГ ЯРУУ ТОД НОТОЛСОН МАШ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ НАМ ДАМНАСАН БҮЛЭГЛЭЛИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ !!!
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top