Хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан гэр болон сургуулийн орчинд коронавируст халдвар болон ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас сурагчдад зориулан гаргажээ.
Гэртээ:
-
Өглөө, оройд сода, давс сармисны уусмалын аль нэгээр хоолойг зайлах;
-
Амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, нойтон алчуур цүнхэндээ хийсэн эсэхээ шалгах;
-
Хоолой өвдөж, ханиалгаж, халуурвал гэрийнхэндээ болон багшдаа хэлээд хичээлдээ явахгүй байх;
Сургуульдаа явахдаа:
-
Цаг агаарын байдалд тохируулан хувцаслах;
-
Амны хаалт зүүх /Агаарын бохидолтой үед хепа шүүлтүүртэй амны хаалт зүүх/;
-
Нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх;
-
Олон хүнтэй газраар явахгүй байх;
Сургуулийн орчинд:
-
Биеийн халуунаа шалгуулах;
-
Гадуур хувцастай анги, танхимд орохгүй байх;
-
Амны хаалтаа тогтмол, зөв зүүх;
-
Гараа сайтар савандаж 20-30 секунд угаах;
-
Гар угаах боломжгүй үед гар халдваргүйжүүлэгч хэрэглэх;
-
1-1.5 метрийн зай барих;
-
Гараа ам, хамар нүдэндээ хүргэхгүй байх;
-
Тагтай аяга, таваг хэрэглэх, ам дамжуулан идэж, уухгүй байх;
-
Гарын шууны дотор тал руу ханиах, найтаах;
-
Хувцас, хичээлийн хэрэгсэл, усны сав болон бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, таних тэмдэг тавих;
-
Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байхыг зөвлөж байна.