x

Коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн эрэлт буурсан гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэрХотын дарга Д.Сумъяабазар “Ковид 19”-ийн үед хэрэглэж буй вирусийн эсрэг эмийн хангамж, нөөц, чанар, аюулгүй байдалд хяналт тавих үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын удирдлагад өгсөн.

Энэ дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болоод бусад хуулийн холбогдох заалтыг үндэслэн, төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт, шалгалт хийж байна.

Ингэхдээ коронавирусийн үед хэрэглэх эмийн бүтээгдэхүүнийг худалдаалах эрхтэй нэр бүхий 13 компанийн 241 салбар эмийн санд хяналт, шалгалт явуулах юм. Тухайлбал, “Еврофарм Фармаси”, “Ази-Фарма”, “Монос Улаанбаатар”, “Монгол Эм Импекс”, “Хүрмэн” ХХК зэрэг байгууллагуудын сүлжээ эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөцөд хяналт тавин, судалгаа гаргахаар ажиллаж байна.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн хоёр, гурав, 19 дүгээр хороонд байрлах эмийн сангаас эхэлсэн бөгөөд тус салбаруудад эмийн хангамж, нөөц хангалттай байна гэдгийг шалгалтаар ажилласан НМХГ-ын Эм, био бэлдмэлийн улсын ахлах байцаагч Д.Отгонпүрэв хэлж байлаа. Мөн вирусийн эсрэг эм, бэлдмэлийг албан ёсоор импортлох эрхтэй “Дижитал Фармаси”, “Монос Мойл”, “Монгол Эм Импекс” зэрэг эмийн сангуудад шалгалтаар ажиллахад эмийн гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлын ямар нэг зөрчилгүй байв. Эм, эмийн байгууллагууд +2-оос +8  хэмтэй хөргөгчид эм, тарилгуудаа хадгалах шаардлагатай байдаг. Үүний дагуу коронавирусийн эсрэг хэрэглэх тарилга, лаа зэргийг заасан хэмд хадгалж байгааг шалгалтаар ажилласан байцаагч Д.Отгонпүрэв онцоллоо.

“Ази Фарма” ХХК-ийн “Дижитал Фармаси” эмийн сангийн эрхлэгч П.Ууганцэцэг “Манай салбарын хувьд вирусийн эсрэг эм, бэлдмэлийн нөөц 85-90 хувьтай байгаа. Шаардлагатай тохиолдолд төв агуулахаасаа захиалан, нөөцөө хангах байдлаар ажиллаж байна. Энэ сарын хувьд вирусийн тархалт буурч, хүний хөдөлгөөн татарснаар коронавирусийн эсрэг эм, бэлдмэлүүдийн эрэлт буурсан. Эрэлт буурч байгаа нь мэдээж вирусийн тохиолдол цөөрч байгаагийн илрэл болов уу” хэмээн ярив.

Түүнчлэн вирусийн эсрэг хэрэглэж буй Умифеновир буюу Арбидол, Фавипиравир, Ремдесивир зэрэг эм, тарилгын дээд үнийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тогтоож өгсөн. Коронавирусийн эсрэг эм, бэлдмэл худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тогтоосон дээд үнээс хэтрүүлэхгүйгээр худалдаалж байгаа бөгөөд дээд үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд ил тод мэдээлэх үүднээс үнийн мэдээлэл бүхий хуудсыг байрлуулсан байлаа.

Эмийн сангуудад хийж буй хяналт, шалгалт наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ныг дуустал буюу нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 33 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 36 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 37 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 40 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 42 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 53 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 55 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 9 цаг 0 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 13 цаг 3 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 8 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 14 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 15 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 16 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 19 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top