x

Хяргасын хөвөөнд нь нуль алт байна!

ХӨДӨӨГ ХӨРВИЙН АРГААР...

Хоёр зун дараалаад Хяргас нуурыг зорилоо. Байгалийн сайхан, нуурын сайхныг хэлж магтаж барах юм биш, зүгээр л “ХОСГҮЙ” гээд дүгнэчихье.

Хяргас нуурыг би “Хяргас далай” гэж нэрлэнэ. Далайд гарцгүй Монголдоо далай л юм даа. Хөлгүй их далайд жараахай шиг умбаж +37 хэмийн халуунд сэрүүцнэ гэдэг жаргал байлгүй яахав.

Харин нуурыг хөвөөлөн суугаа ардууд, эсвэл тэр нуурыг харьяалах аймаг, сумын захиргаагэж ёстой нэг дүлий годилууд байх юм аа. Ямар их баялаг дээр сандайлан суугаагаа мэдэхгүй хэнэггүй гөлийгөөд явцгааж байгаа учраас годил гэчихлээ. Хүлцээрэй!

Хяргасыг ингэж тэгж өөрчил гэж үүрэг даалгавар өгдөг нь би биш ч гэлээ шүүмжилж, хэлж засч залруурах нь миний насны ахмад хүний үүрэг, эсвэл санаа сэдэл шийдэлд өгөх ташуур болоосой гэсэндээ дахин үзэг цаасаа харшуулан бичих авай.

Нуурыг зорих монголчуудын цуваа тасрахгүй. “Хэцүү хад” хэмээх онгон дагшин газар руу цувж барагдах юм биш. Машины дуу, боссон тоос, элсэнд суусан жижиг машинууд гээд ноднингийнх яг хэвээрээ. Бараг арав хорин жилдээ тийм байсан гэв үү? Зорчсон хүмүүс хэлж байнаа:–“ Хэцүү хад” там болохын наагуур байна. Хүн машин, хог хаягдал, баас шээс нь дийлдэхээ болилоо. Ямар ч сайн сайхан юм алга. Ямар ч үйлчилгээ, зохион байгуулалт алга!

“Хэцүү хад”-ыг зүглэсэн засмал зам тавихгүй бол малын бэлчээр ба байгаль орчныг чинь баллаж тавилаа гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудад анхааруулах нь иргэн миний үүрэг болсугай!

Худалдаа арилжаа, үйлчилгээний цэг, шатахууны цонж олныг байгуулахгүй бол тийшээ зүглэдэг монголчуудын хараал хэрүүл дийлдэхгүй шүү гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудын сонорт хүргэчихье! Хамгийн гол нь онгон байгаль, эко ертөнц, малын бэлчээр чинь хог новш, хүний ялгадас, бохирдлоор дүүрлээ, увсчууд аа! 

Нуур тойрсон нутгийн ардууд үнэхээр унхиагүй арчаагүй амьдарч байна. Давуу талаа олж харах мэдрэх хүсэлгүй байна. Нуурын захад бус алс хол нүүдэллэн суугаа малчдаас хавьгүй давуу эрх ба боломж тэдний гарт байна. Тэдний эрх ба боломж нь илт нүднээ харагдаж байна. Хяргасын хөвөөнд нь нуль алт сул хэвтэж байна! Ердөө л зуны 3-4 сард тэр алтыг уутлачих!

Сайн дураараа, эвлэлдэн хоршиж нэгдээд дэд бүтэц төрөл төрлөөр нь хөгжүүлэх бүрэн боломж байна. Хэрэв тэгж чадвал лав зуны гурван сард намар, өвөл, хаврынхаа хэрэглээний бүх мөнгийг хязгааргүй ууталчихаж болох юм байна гэдгийг би яаж уриалъя даа, байз? Алтаар зүйрлүүллээ шүү дээ. 

Ажиглахад Хяргас нуурыг тойрон аялаж яваа монголчууд цэвэр ус, мах, хүнс, чихэр боов, ахуйн жижиг газ, өөр юу ч юм худалдан авахад мөнгө хайрлана гэж байхгүй бололтой. Юу л байна. Бэлэн мөнгө. Хөөрхий тэд зовж зовж 100 км давхин явж Наранбулаг сум ороод хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй буцаж ирэх юм. Үнэгүй зүгээр авах гээгүй. Юу л байна худалдаад авъя гэцгээж байна. Юу ч авахад бэлхэн өлөн нүдтэй, аяншсан, гэхдээ мөнгөтэй монголчууд Хяргасын эргээр, Хяргасыг тойрон хөлхөж байна. Гэтэл сумын дэлгүүр гэж модоо барихын наагуур. Сумын төвд мах зардаггүй ч гэх шиг. Бүр шал тэнэг юм. Эсвэл дэндүү хэнэггүй, арчаагүй.

Малчид нь хэдэн арван жил, магадгүй өвөг дээдсээсээ эхлэн хэдэн зуун жил малаа дагаж нүүдэллэж ирсэн байх. Мал дагах ч юу байхав. Ерөөсөө л малаа манаж харуулдана. Тоо толгойг нь эрхбиш мэддэг байх. Малчид бол бүгд л хөрвийн аргаар хүн болж өссөн. Таван настай хүүхэд хониндоо явдаг. Энэ сайн. Өлчир, гүжирмэгийг нь бид мэдэх хүндэтгэх боловч XXI зуунд тэр чигээр нь хөрвийн аргаар зүтгүүлээд байж болохгүй байнаа.

Малчдад нэмэгдсэн юм нь суудлын ба ачааны автомашин, мотоцикл, гар утас, зурагт, хөргөгч, цахилгаан... Гэхдээ тэр нь дэвшил гэхээсээ зүгээр л ердийн хэрэглээ. Тэдгээрийг хэрэглээд амьдрал ахуй нь сайжирсан дээшилсэн юм ер алга. Гэгээрсэн сэхээрсэн нь ч бас алга. Хяргасын эргэн тойрны хэдэн сумдын малчин ардууд бол алтан дээр суугаа баялгийн эзэд гэдгээ ухаарах цаг нь болсон, оройтлоо.

Аль 150 жилийн тэртээ Оросын нэртэй газар зүйч Н.М.Пржевальский монголчуудын тухай ингэж бичиж байжээ. Одоо цагт зарим чанарууд нь хэвээрээ л байх шиг. Юу гэж бичсэн гээч:

  • Монголчууд үндэстний асуудлыг бараг мартсан. Амьдралын хэцүү нөхцлөөс болж тэдний дунд байгалийн хатуу шалгарал явагдах бөгөөд хүчтэй нь л үлднэ, манайх шиг тахир дутуу хүн амьд байна гэж байхгүй. 
  • Монголчуудын хараа сайн хөгжсөн. Аргалын утаа үнэрлэсээр үнэрлэх мэдрэмж нь сайн хөгжөөгүй. 
  • Хоол хүнс нь ядуулаг, цагаан идээ идэж ууж, хааяа хонины мах зооглодог тэдний амтлах мэдрэмж муу хөгжсөн. Цаг агаарын хүнд нөхцөл, малын дуу чимээнээс болоод сонсох чадвар сайн хөгжөөгүй.
  • Монгол хүний амьдрал ч ядуу, дотоод ертөнц ч ядуу. Цайлган, зочломхой, нэлээн шударга, гэр бүлдээ сайн ханддаг, эцгийн эрхт ёстой, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гээд эерэг чанарууд бий. Өөрийн бичиг үсэг, бичмэл хуультай, төвөд бичиг мэдэх хүн олон, шашинд үнэнч гээд онцлогууд бий.
  • Нүүдэлчдийн дундаа монголчууд тайван амгалан хүмүүс, том гэмт хэрэг, ялангуяа аллага энд маш ховор, зохион байгуулалттай хулгайч нар ч байхгүй. 
  • Гэртээ тэр юу ч хийдэггүй, хааяа гарч ойр бэлчиж буй малаа харна. Эр хүн гэртээ өдөржин цай гүзээлж сууна, энэ нь бараг шашны ариун зан үйл мэт, эсвэл бусад айлд цай уухаар очно. Зун бол архи айраг гүзээлнэ.
  • Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. 
  • Монголчууд залхуу хэрнээ сониуч, үгэнд дуртай, гэхдээ хөгжилтэй хүмүүс биш. Хүүхдүүд нь бага тоглоно. Дуу бага дуулна, нүүдэлчний амьдрал ахуйг дүрсэлсэн гунигтай гутрангуй дуунууд байдаг. Өргөө болон бусад том шашны төвүүдэд жилд 1-2 удаа ядуу агуулгатай баяр наадам болно.
  • Нүүдэлчин нь бүхийл хөгжөөгүй хүний адилаар ахуй нөхцлийнхөө маш жижиг сажиг зүйлсийг санах тогтоох гайхалтай чадвартай. Бүх мориныхоо царайг танина, төөрсөн хонио бусдын мянган хонь дундаас олно, олон жилийн өмнө унаж байсан морио тодорхой дүрслэнэ, залуудаа өмсөж байсан хувцсаа тодорхой санана. Газар орныг сайн нүдлэнэ. Цаг, орон зайг тодорхой хэмжихийг ойлгодоггүй. 
  • Залхуу алмай байдлын зэрэгцээ хулчгар, маш хуурамч хүмүүс. Бүх азичуудад байдаг хулчгар зангаас монголчуудынх бүр илүү. Идэвхгүй түгжигдмэл амьдралаас нь болдог. Их шашинлаг юм шиг хэрнээ шашны номоо дагаад мөрдөөд байгаа юм байхгүй.
  • Эрч хүчгүй, тууштай биш, хөнгөн хийсвэр, хөгжөөгүй зэрэг нь хүүхэдтэй адил мэт санагдуулна.

Пржевальскийн хэлсэн онцлог чанаруудаас зарим нь алга болсон, өөрчлөгдсөн байх боловч үндсэн суурь нь XXI зуунд байгаад байгаа юм биш үү? Дахин уриалъя. Хяргасын хөвөөнд нь нуль алт байна! Хөдөөгийн амьдрал хөрвийн аргаар явдаг цаг өнгөрч байх шиг байна. Сул алтыг бага зэрэг сэтгэж, бага зэрэг гараа хөдөлгөөд шүүрээд авдаг цаг!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.74.181)
    яаг үнэн
    2021 оны 08 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 22 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 32 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top