x

Явсан “9” нохой зууна

Явсан “9” нохой зууна

-фельетон-

       Шинэ ерөнхийлөгч, шинэ ёсолгооны эрин үе ирж байна. Хүүк маань, ерөнхий сайд байх даа, өрөөсөн гараараа ёсолдог, чингэхдээ долоовор хуруугаараа гавлаа заах байдал үзүүлдэг байв. ВВS-ийн тоймч Адам Смит гуай энэ ёсолгоог “Чин сэтгэлийн, нуух хаах зүйлгүй, өөрийгээ үнэн зөвөөр илэрхийлсэн” хэмээн тэмдэглэсэн удаатай.

            Харин ерөнхийлөгчийн сонгуульд ялж шат ахичихаад ганц гараараа ёслолтой биш, эрхбиш зангараг заах хэрэг гарчээ. Эхлээд хоёр гараараа толгой руугаа зааж ёслох санал яригдав гэнэ. Гэтэл, ерөнхийлөгч хүний толгойг хоёрын хоёр долоовор хуруугаар чичих арай ч хэтэрнэ, хоёрдоод ирэхэд“за тэгээд нэг л их заагаад гайхуулаад толгойтой ч биш” гээд больсон байна. 

                      Монголчууд хаан болохыг “хаан ширээнд суух” гэж ярьдаг билээ. Жирийн монгол хүн сандал дээр суугаад ширээгээ хэрэглэдэг бол төрийн тэргүүн болсон хүн ширээн дээрээ суугаад сандал дээрээ хоолоо тавьж идэх жишээний.

  • Ширээнд юугаараа суудаг билээ, хүүхдүүдээ? Бишээ, толгойгоороо ширээнд суувал онхолдоно. Зөв Воовка, ширээн дээр бөгсөөрөө сууна.

      Шинэ ёсолгоо гарсан учир энэ бөлгөө. Ингээд манай ерөнхийлөгч хоёр гараараа бөгсөндөө ёслох дэгийг сонгожээ. Дэлхийн олон улс орон бөгсийг машид дээдэлдэг, жишээлэхэд Эстоничууд суугаа ажилтай сэхээтэн хүнийг “бөгсөөрөө ажилладаг хүн” хэмээн нэрлэдэг тухай Юхан Смуул бичсэн харагддаг. Ялангуяа, өнөөгийн хүнд үед манай улс оронд урьдынхаас илүү бөгсөөрөө ажиллах үүрэг Ерөнхийлөгчид ногдоно. Түүний бөгс ухаалаг байж суудал нь батдах болтугай. (Харин өрнөдийнхэн хаан болохыг “титэм залах” хэмээн толгойтой уялдуулан хэлдэг байсан нь Чингис хааны уурыг их хүргэсэн гэдэг нь энд ямар хамаа байх вэ?)

    Манайхан, сэхээтэнлэг байж, суудал бататгахыг бэлгэдэн бөгсөндөө ёслосон Еөк-өө ташаагаа тулсан мэтээр эндүүрсэн явдал гарсан нь харамсалтай. Ямартаа, ерөнхийлөгч хүн өмдөө шувтлаад, шууд бөгсөндөө ёслолтой биш дээ, ойлгох хэрэгтэй. 

   (Энүүхэндээ хэлэхэд, улс орноо л хорлоод, самраад явахгүй бол янзын юмандаа ёслоод, тэрэндээ өөрөө баясаад л гүйж явна биз, манай Хүүк. Сая уул овоо тахилаа барилаа гээд Еөкийгөө янз бүрээр хэлж байна. Яахав дээ, гэм хоргүй тэгсгээд, “толгойгоороо тоглоод, тоосноосоо бусгаад” дэгдэж явахад хэн л хохиров гэж)

    Гэснээс, олимпид оролцож буй тамирчдын дунд зохиох улс төр, хүмүүжлийн ажил цалгардснаас болоод мэдээллээс хоцорсон нэг нөхөр өрөөсөн гараараа, толгой руугаа ёсолж үзэлж суртлын алдаа гаргалаа даа, яалт ч үгүй.

       Шинэ еөк маань "Эрдэнэт" үйлдвэрт улсын баатар цол өгөөд хаялаа. Ямар ч байсан, Эрдэнэт үйлдвэр өвдлөө гэхэд хоёрдугаар тусгай эмнэлгээр үйлчлүүлнэ, нас барвал Алтан өлгийд оршуулна гэдгийг бол ойлгоод байгаа.

    Еще ч ойлгох ч хэрэгтэй. Өмнөх ерөнхийлөгч Женко нь буухаасаа өмнө шагнаж болох бүхнийг шагнаад, сүүлдээ гавъяатын тэмдэг нь хүрэхгүй хоёр хүний дунд нэгийг олгосон, тэд нар нь долоо хоногийн тэгш сондгой өдрүүдээр ээлжилж зүүж байгаа зэргийг бодолцсон ч тэр.

            Харин ч тийм олон хүн нэг зэрэг шагнасан гэхэд алдаа мадаг бага гарсан гэх юм билээ. “Алдарт эх” одон хоёрын зэрэг эрэгтэй хүнд очсон, “эхээс төрснөөс хойш ялгаа юу байхав” гээд шуудхан найр хийсэн гэсгээд л зогссныг бодоход танагтай, тээ.

                         Ингээд ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ядаж ганц баатар төрмөөр байдаг. Гэтэл, өмнөх нөхөр нь өрсөөд бүх хүнд ямар нэгэн “юм” өгчихсөн байдаг. Улсын санд баатрын тэмдэг хоёрхон байсны нэгийг Женко нь Ардчилсан холбоондоо зүүгээд авсан аж. Ингээд үйлдвэрт нь өгөх замаар илүү олон хүнд цол олгох арга олжээ.

                    Шинэ журмаар бол байгууллагад олгосон шагналыг бүх ажилтан нь хэрэглэх эрхтэй болно гэнэ. Олон улсын зарим байгууллага ч өөртөө олгосон шагналыг тухайн үед ажиллаж таарсан бүх хүнд ногдоно хэмээн үзээд, жижхээн хувилан тараадаг ёсон ч бас байдаг хэмээнэ. 

                       Харин манай Еөк Эрдэнэтэд ажиллаж байсан, байгаа, байх хүнд баатар өгнө гэж хэлжээ. Ингээд “Зоос-одон” ХХК эхний ээлжинд 2000 ширхэг баатрын тэмдэг үйлдээд, ажилтнуудад тараах гэсэн боловч ковидоос айгаад хүлээзнэж байна. (Тэмдгээ угаагаад алга болно биз дээ?)

                     Цаашлаад,үйлдвэр нь баатар болсон хойно, эзэд нь бас баатар болох ёстой гэсэн санаа гарч ирсэн байна. Одоогоор, Эрдэнэтийн 51 хувь Монголын татвар төлөгчдийн өмч. Гэхдээ, татвар төлөгчид баатар болох уу, татварын албаныхан баатар болох уу гэдэг бол хоёрдугаарт байгаа. Гол нь 100 биш, 51 хувийг эзэмшигчийн Баатрын тэмдэг ямар байх вэ, үнэт металлын орцын 51 хувиар бүтэн цутгах уу? Эсвэл хагас тэмдэг хийгээд, хагас цаг тутамд зүүлгэх үү гэдгийг шийдчихвэл болчих гээд байна.

               Хэрвээ, манай бизнесийнхэн Эрдэнэтийн 49 хувийг Оросоос авчраагүй байсан бол ОХУ-ын 300-аад сая хүнд Баатрын тэмдэг үнэмлэх олгох ажил ундрах бол юу ч биш. Тэд өвдвөл 2 дугаар эмнэлэг ачааллаа даах уу? Алтан-Өлгий мөлгийг бол яриагүй байна шүү. 

             За, энэ ч яахав. Ерөнхийлөгчийн шинэлэг шийдвэрээс болоод аймаг орон нутгийг одон шагналыг ч бүх иргэндээ хуваах журамд оржээ. Жишээлэхэд, Төв аймаг “Алтан гадас” одонтой гээд бодоход бүх иргэн нь, мань Гаамп (@Gumpaa) хүртэл “Алтан гадас одонгоор шагнуулсан” гэж анкетаа бөглөх эрхтэй болж байна. Аймгийнхаа хаалган дээр одонгоо зурж байснаас, бүх хүндээ зүүлгэж байх нь хамаагүй дээр биз дээ. Манай шинэ Еөкийн толгой... гэнээ, бөгс ч сайн ажиллаж байна шүү.

            Цаашлаад төрийн тахилгат хайрхануудыг зүгээр нэг тахихын оронд төрийн цол, одон медалиар урамшуулах төсөл яригдаад эхэлж. Өө тийн, хэллүү яалаа? Чингис хаанд бригадын генерал цол олгосныг. Дутуу үнэлсэн юм биш ээ, хойтон жил дэслэгч генерал болгох гэхчлэн ахиулсаар зургаан жилийн дараа генаралисмус болгоод буух юм гэсэн, бас л ухаан шүү. 

             Төрийн шат шатны байгууллага Ерөнхийлөгчийнхээ шийдвэрийг дэмжин ажиллаж байна. Саяхан, Соёлын яамнаас Янжинлхам бурханыг яруу найраг ба урлагийг ивээж ирсэн гавъяаг нь тэмдэглэн “Соёлын тэргүүний ажилтан”  (Энэ цолыг СТА гэж товчилдог болохоос СДА гэж хураангуйлдаггүйг анхаарна уу) болгохоор шийджээ.

              Сайн үйлс амаргүй гэдэгчлэн энэ бүхэн тийм ч амар бүтэхгүй байна. Энэ жил өвс ногоо сайхан ургахад хүргэсэн борооны үүлэнд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол олгосон ч нэг бэрхшээл гарчээ. Үүлээ бол олсон гэж байгаа, харин тэмдэгээ зүүж өгөх гээд ядчихсан юм байх. Нөгөө, бороо оруулдаг пуужинд зүүгээд харвасан боловч буцаж унаад, байгаль орчныхны уурыг барж байгаа гэх.

                  Энэ мэтийг эс тооцвол, болж бүтэж байгаа нь хэтэрхий олон. Отрын нутаг Хэрлэн Баян-Улаан ууланд олгосон “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгийг бол ядах юмгүй, элгэн хаданд скоочдсон, төв цэвэрлэх байгууламжид хаягласан “Ариун цэврийн тэргүүний ажилтан”-ны үнэмлэхийг цооног руу нь чулуудсан гээд тоочиж барамгүй.

Зөвхөн ерөнхийлөгч ч ганцаараа саак байгаа юм биш.

            Ерөнхий сайд ч дутах юм алга. Тэр маань саяхан Японд айлчлав. Цаадуул нь олимп болж байхад айлд ирсэн юм чинь стадионд нэг ороод гараач гэсэн биш “Үзэх юм ихтэй эстожоон байна. Судална” гэсээр хэдэн өдөр тэнд сууж олимп үзсэн гэж байгаа. Гарахдаа “Энэ стожооныг задлаад ачуулбал хэдэн хөшөө болох вэ” гэж лавлахаа мартсангүй.

                  Монгол эр хүн найр хийж байгаа айл тааралдвал алдуул мал сурагласан байдлаар давхиад очдог эртний сайхан уламжлалтай. Айлын хоол яг болж байхад ирсэн хүнийг манайхан “морьтой” хүн гэж нэрлэдэг. Харин, япончууд яг найр наадам тааруулаад хэсч ирсэн хүнийг “нохойтой” яваа хүн гэдэг юм байна. Сэтгэл нь хөдлөвөл зуудаг удмын нохой ч бэлэглэдэг ёс бий гэх. 

                Манай “9” маань тэнгис гаталж айл хэсчихээд юу ч гуйлгүй явчих муухай гэж бодоод “замын түгжээ арилгахад хэрэг болох ямар нэг юм хайрла” хэмээн гуйжээ. Цаадуул нь, Монгол хүн нэг л юм гуйвал, хэрэгтэй хэрэггүй юу ч хамаагүй салгаж байж л салдгийг мэдэхийн хувьд нэг нохой өгчээ. 

Ер нь бол Монгол хүүхэд багадаа Бурханаас чихэр, зайрмаг гуйж өсөөд эрийн цээнд хүрч дарга болоод Японоос хандив гуйх хэмжээнд өсч бойждог билээ. 

“Явсан нохой яс зууна” гэгчээр манай хүн ямар ч байсан нохой зуугаад ирж. Зуусан нохойд нь яс зуулттай ч юм билүү? 

Сониноос “Ковидгүй зун” хөтөлбөрөөрөө ихэд алдаршсан Ерөнхий сайд маань “Нохойтой намар” шинэ программ зарласан гэх.

ЖИЧ: Япончууд шинэ хаан төр баримагц оны цолыг өөрчилдөг. Харин бид төр засаг солигдмогч “Төрийн хоч”-ийг шинэчилдэг уламжлалтай. Эби, Зи энэ тэрийн үед “Төрийн гурван өндөрлөг” маань цагаан сарын тавагныхаа цаанаас цухуйхгүй болсныг дурьтган “Төрийн гурван намхан” хэмээн цоллож байжээ. Харин, шинэ үеийн төрийн хоч “Төрийн гурван Лзгана” байхаар журамлав гэнэ. Ерөнхийлөгчийг жишээлэхэд, “Хүрэлзгэнэ” гэж авгайлах жишээний.

Жичийн жич: “Авгайлах” гэдэг нь зарим хүний бодсон шиг тэр гурвыг авгайгаа болгон хэрэглэсэн гэсэн үг огт биш. Абугай буюу “гуай” хэмээн хүндлэн дуудахын нэр бөлгөө. Манай зарим зохиолч номынхөө өмнөтгөлийг “Уншигч авгай нартаа” гэхлэн эхэлдэг нь авгай хүүхнүүдэд зориулсан хов живийн зохиол гаргасан гэсэн үг биш байдгийг ч мэдээд авч байгаа юм, энэ дашрамд.

Б.Цэнддоо /2021.07.30/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top