x

Сутай хайрханы тахилгаас тээж ирсэн бодол

Сутай хайрханы тэнгэрийг тайх үйлд оролцох завшаан тохиов. Уул хайрханы тэнгэрийг тайх үйл бол Монголын өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг. Тэр болгон хайрханыг төрийн нэрийн өмнөөс тахиад байдаггүй. Сутай бол яалтгүй харсан хүн болгоны сэтгэлд бишрэл төрөм үзэсгэлэнтэй сайхан хайрхдын нэг учраас төрийн тахилгатай болгосон байх.
Энэ удаагийн төрийн тахилга урьд өмнийн тахилгуудаас юугаараа ялгаатай болов гэдгийг анзаарахыг хичээлээ. 

Тус тахилгын  хоёр зүйл таалагдав.

Нэгдүгээрт, зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байсан нь таалагдав. Төрийн ёслолын алба, орон нутгийн засаг захиргаа аль аль нь бэлтгэл, зохион байгуулалтыг сайн  хийжээ. Бие биенээсээ давах гэсэн мэт далбагар том ууц шүүс, данхар том идээ уралдан өрдөг таагүй байдлыг халсан нь сайн хэрэг. Тахилгад оролцогсод архи, сүүгээ уралдан цацаж, нэг нэгэн дээрээ “бороо” оруулдаг муухай зуршил давтагдсангүй. Тахилгыг архигүй зохион байгуулсан нь маш зөв шийдэл болжээ. 

Хоёрдугаарт, уул хайрханы тэнгэрийг тахиж тайдаг эртний ёс руу ойртуулж, тууль хайлах, Долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга зэрэг олон нийтэд зориулсан зан үйлүүдийг урд  орой нь тусгайлан тогтоосон газарт үйлдсэн нь шинэлэг, уг тахилгыг зорин хол ойроос ирсэн хүмүүсийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болов. 

Бас хоёр гурван зүйл дээр санаа өгмөөр бодогдов.

Нэгдүгээрт, Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлалт соёл үгүйлэгдэв. Алхам тутамдаа Монголын төрт ёсны утга бэлгэдлийг хамгийн ихээр эрхэмлэж, уламжлалыг хамгийн ихээр дээдэлж явах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч бусдын адил энгийн монгол дээлтэй, бүрх малгайтай оролцсон нь тиймхэн санагдав.

Манжийн хаад шиг магнаг торго, хээ хуар болсон хувцас өмс гээд байгаа юм биш. Гэхдээ төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал байх ёстой гэдэг нь тод харагдлаа. Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, утга бэлгэдлийг дагнан судалж, чамгүй гүнзгий судалгаа хийсэн судлаачид нэгэнт байгаа учраас мань мэт нь үүнээс цааш олныг өгүүлбэл илүүц биз. 

Хоёрдугаарт, Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн судлаачдын санаа оноог сайтар сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон.

Гуравдугаарт, уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы  бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараахи анхны төрийн тахилгад У.Хүрэлсүх  элч төлөөлөгч илгээлгүй, өөрийн биеэр оролцсон нь төрт ёсны уламжлалаа дээдэлсэн зөв зүйтэй алхам болсон гэдгийг эцэст нь хэлмээр байна.

Бүхэлд нь дүгнээд хэлбэл Сутай хайрханы төрийн тахилга ёс төртэй, дэг журамтай сайхан үйл боллоо.

СГЗ, Урианхан овогт Б.ГАЛААРИД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Олхунуд Тамир (185.83.214.69)
    Төрийн тэргүүн нь төрийн их тахилгадаа оролцолгүйл яахав. Монголын ард түмэн эв нэгдэлтэй энх тунх орших болтугай
    2021 оны 08 сарын 12 | Хариулах
  • Монгол хүн (185.83.214.69)
    Архигүй зохион байгуулсан нь ёстой зөв санаа болжээ. Уул ус минь улс орноо түшиж явагээ
    2021 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.115)
    Eрөнхийлөг чийн ёслол хүндэтгэлийн хувцас байх ёстой! Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг шүү дээ.
    2021 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top