x

У.Хүрэлсүхийн долоо хоног ба Хүний эрхийн асуудал

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш сар гаруй хугацаанд сураг алдраад байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт ажилдаа оров. Цахим наадмаар ганц удаагаа бараагаа харуулсныг эс тооцвол олны нүднээс ангид үдсэн энэ хугацаанд олон нийт түүний араас сураг ажиг тавьсан ч "Корона тусаад Хөвсгөл далай дээр эмчлүүлж байна" гэсэн жиргээчийн жиргээнээс өөр албан ёсны мэдээ сэлт ч гараагүй билээ.

Харин өнгөрсөн долоо хоног шинэ Ерөнхийлөгчийн хувьд ажил ихтэй долоо хоног болов. Долоо хоногийн эхээр олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыш Төрийн ордонд хүлээж авч, ХЭҮК, СЗХ, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзаж, "улс төрийн хоригдол" гэгдэж байсан М.Энхсайханд хүртэл уучлал үзүүлэв. УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч долдугаар сарын 9-нд буюу наадмын өмнө Ерөнхийлөгчид хүсэлт гаргаснаас хойш сарын дараа буюу өнгөрөгч пүрэв гаригт М.Энхсайханд уучлал үзүүлжээ. Харин маргааш нь буюу баасан гаригт ХЭҮК-ийнхонтой уулзаж, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байна. МХАҮТ-ынхантай уулзах үеэрээ эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын татах чиглэлээр хамтран ажиллах, улс төржилтөөс ангид байх зарчмыг баримтална гэсэн нь түүний өмнөх дөрвөн жилд Засгийн газрыг толгойлохдоо авч хэрэгжүүлсэн бодлого, зарчимаас 180 хэм эргэсэн харагдана. Олзуурхууштай нь сайн тал руугаа.

Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайханд өөрийнх нь хүсэлтийг шаардалгүйгээр уучлал үзүүлсэн явдал нь бас нэг эерэг дохио болов. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүсэлтээ гаргаад ирвэл уучлал үзүүлье" гэснээс болж түүний хоригдох хугацаа сар хагасаар сунасан билээ. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд УИХ дахь АН-ын бүлэг болон хоригдогчийн өмгөөлөгч Д.Оросоо нарын гаргасан хүсэлтийн дагуу уучлал үзүүлэх зарлиг гаргасан нь М.Энхсайханыг "улс төрийн шалтгаанаар хилсээр ял шийтгүүлсэн" гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. Харин түүнд ял төлөвлөсөн прокурор, шүүгч нарын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна. М.Энхсайханыг гурван шатны шүүхээс шүүсэн есөн шүүгчийн зургаа нь өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан талаар өмнө мэдээлэгдсэн билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга хүний эрхийг хамгаалах зорилтоо биелүүлэхийн тулд хамгийн наад зах нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа УЕП дээр явж очоод "М.Энхсайхан шалга" гэдэг үүрэг өгсөнтэй яг адилаар "Хилс хэрэг тулгаж ял оноосон шүүгч, прокуроруудын асуудлыг яг одоо шийд" гэдэг үүрэг өгвөл шударга болно. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэдэг шиг...

Гэвч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо нэг амлалт авсан. Хувь хүний биш, хуулийн засаглалыг бий болгоно гэсэн энэ амлалт нь одоогийн Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг даалгавар өгөх боломжгүй болгож байгаа юм. Харин хуулийн байгууллагынхны тэр хэлхээ болбоо, хонгил үүсгэсэн схемийг яаж задлах вэ гэдэг дээр толгой гашилгах хэрэгтэй боллоо. Өмнөх Ерөнхийлөгчийн үеийнх шиг "200 толгой тасдаад тойрон бүжиглэх" гэх мэтийн яриа өнөөдөр газар авахгүйгээс гадна жигшил төрүүлэхээс цаашгүй гэдгийг санах ёстой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэг удаа, зургаан жил болж өөрчлөгдсөн. Тиймээс У.Хүрэлсүхийн хувьд хоёр дахиа сонгогдох гэх мэтийн шунал хүсэл байхгүй, улстөрчийн хувьд хүрч болох хамгийн эцсийн карьертаа нэгэнт хүрсэн учраас хөндлөнгийн нөлөө, наймаа тохироонд оролгүйгээр бодож санаснаа хэрэгжүүлэх боломж нь ч байна.

Б.ЗАЯА

 

.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top