x

Ковидын шинжилгээг төлбөртэй авах нь хүний эрхийн зөрчлийн шинжтэй!

Хүн төрөлхтөний амьдралын хэмнэл, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин гэхчлэн бүх л салбарт коронавируст цар тахал хүчтэй нөлөөлж, хэдэн сая хүн харамсалтайгаар амиа алдаад байна.

Нийгмийг өргөн хүрээнд хамарсан тогтворгүй байдал, гамшгийн үед хүний үндсэн болон суурь эрх зөрчигдөх эрсдэл байдаг нь энэ удаагийн коронавируст цар тахлын үеэр ч ажиглагдаж байна.

Тухайлбал, халдварын тохиолдол эрчимжиж, цар тахлын хэмжээнд хүрсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний амьд явах эрхээс эхлээд, боловсрол эзэмших, тохиож болшгүй хүчирхийллээс хамгаалуулах, ажил хөдөлмөр эрхлэх, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих гэхчлэн бүх л хүрээний эрх зөрчигдөж, дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод байна. Харин дээр дурдагдсан хүний эрхийн зөрчлийн цаана тэгш бус байдлын ялгаа улам бүр гүнзгийрч, иргэдийн анхдагч эрх болох амьд явах эрх нь санхүүгийн чадамж, танил тал зэргээр хэмжигдэж болохуйц харамсалтай нөхцөл байдал бий болоод буй.

Энэ талаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын үед хүний эрхийг хангах тухай НҮБ-ын мэдэгдэлд “Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм” хэмээн онцолсон нь бий. Хэдийгээр хүний эрхийн зөрчил зөвхөн Монгол Улсад тулгараад буй асуудал биш боловч, манай улсад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил улам бүр газар авсан нь харамсалтай. Түүний дотор ковидын шинжилгээг төлбөртэй авах болсноор иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж, хүний эрхийн хямралыг бий болгосон гэж хэлж болно. Эмнэлгийн үүдэнд тусламж авч чадалгүй амиа алдсан иргэн, Үндэсний их баяр наадмын амралтын өмнө үнэ төлбөргүй авсан шинжилгээг өгөхөөр ХӨСҮТ-ийн өмнө хонон өнжин дараалалд зогссон дүр зураг бол нөхцөл байдал туйлдаа хүрч буйн илрэл.

Энэ оны эхнээс тооцсон үзүүлэлтээр, ковидын эерэг тохиолдол тогтмол нэмэгдэж ирсэн ч шинжилгээнд хамрагдаж, онош тогтоолгох хүмүүсийн тоо буурч ирснийг харж болно. Өөрөөр хэлбэл, зах зээлийн журмаар буюу шинжилгээг үнэ төлбөртэй авах шийдвэр нь ковидын илрүүлгийг удаашруулж, тархалт нэмэгдэхэд ч нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу иргэн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн “эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн тунхагласан. Харин энэхүү эрхэд өвдөхөөсөө өмнө хамгаалуулах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж авах, оношлуулах эрх бүхэлдээ багтах ёстой гэдгийг мэргэжлийн хуульчид, хүний эрхийн мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд манай улс ковидын шинжилгээг тодорхой цэгүүдэд үнэ төлбөргүй авч байсан боловч Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар “Коронавируст халдварын шинжилгээг төлбөртэй хийх, шинжилгээний жишиг үнэ тогтоох, орлогыг зарцуулах заавар”-ыг баталсан байна. Энэ шийдвэрийн талаар олон нийтэд зориулсан мэдээлэл хангалттай байхгүй бөгөөд иргэд өөрийгөө сэжигтэй тохиолдол гэж үзэн сайн дураар шинжилгээ өгөх нөхцөлд түргэвчилсэн болон PCR шинжилгээг 25-82 мянган төгрөг төлж өгөх тухай тус журамд тусгасан.

Энэ талаар өмгөөллийн "Фиделитас Партнерс" ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.НаранцэцэгХүний амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх зэрэг эрхүүдийг ямар ч тохиолдол төрөөс хязгаарлах боломжгүй. Шинжилгээ өгөх энэ эрх бол хүний эрүүл мэндээ хамгаалуулах өөрөөр хэлбэл амьд явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхээ эдэлж буй хэлбэр. Ковидын шинжилгээг төлбөртэй болгох тухай тушаал энэ оны нэгдүгээр сард батлагдсан. Гэхдээ олон нийтэд энэ тухай мэдээлэл хангалттай хүрээгүй. Энэ нь ч нэг талаас иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна. Дээрх шийдвэрээс хойш иргэдийн  шинжилгээнд хамрагдсан байдал эрс багассан байгааг батлагдсан тохиолдлын статистикаас харж болно. Жишээлбэл, нэгдүгээр сарын 12-ны байдлаар дунджаар 16000 хүнээс шинжилгээ авахад батлагдсан нийт тохиолдлын тоо 1469 байсан бол долдугаар сарын 7-ны байдлаар шинжилгээ хийсэн хүний тоо 9000 болтлоо буурч, нийт батлагдсан халдварын тохиолдол 67710 болж нэмэгдсэн байна. Хэдийгээр иргэд эрхээ мэддэг боловч миний эрхийг хязгаарласан аливаа шийдвэр хуульд нийцэж байна уу, эрхээ зөрчүүлсэн нөхцөлд хэрхэн хамгаалах вэ гэдгээ мэдэхгүй байна.  Эрхээ зөрчүүлсэн гэж үзэж буй иргэд ХЭҮК-т гомдол гаргаж хариу мэдээлэл авсны дараа шүүхийн байгууллагад хандах бүрэн боломжтой” хэмээсэн юм.

Түүний хэлж буйгаар шинжилгээг төлбөртэй болгосноор иргэдийн эрх олон талаар зөрчигдөж буй. Тухайлбал, халдварын шинж тэмдэг илрээгүй боловч өөрийгөө сэжигтэй тохиолдол гэж үзсэн иргэн төлбөрөөс шалтгаалан шинжилгээ өгч чадаагүй бол өвчний нөхцөл байдлаа улам бүр хүндрүүлэх, эрт үедээ илрүүлж,  эмчлүүлэх боломжоо алдах, бусдад халдвар тараах гэх мэт үр дагаварт хүрч байна. Улмаар санамсаргүйгээр өвчнөө халдаах нь бусдын эрхийг зөрчиж байгааг ч дурдах нь зүйтэй.

Нөгөө талаас олон нийт эрхээ эдэлж чадахгүй, ойлголт мэдлэг дутмаг байгаа нь хүний эрхийн зөрчлийг улам бүр даамжруулж, хямралыг гүнзгийрүүлэх нэг шалтгаан болж буй. Шинжилгээ өгөх мөнгөгүйн улмаас төлбөртэй лабораториудын үүднээс үнийг нь асуугаад буцах иргэдийн цуваа, шинж тэмдэг илэрсэн тул өөрийгөө сайн дураар тусгаарлан оношгүйгээр эмчлэх тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд эл асуудлын талаар байр сууриа илэрхийлж эхлээд байна.

Тэдний төлөөлөл "Улаан бүс" аяныг санаачлагч, дуучин С.Гантогоо Манай гэр бүлийн гишүүд бүгд коронавирусийн халдвар авч, эмчлүүлсэн. Эерэг эсэхээ мэдэхийн тулд мөнгө төлж, шинжилгээ өгсөн. Бидний хувьд энэ нөхцөл байдлыг давж чадсан боловч 90 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөх нь битгий хэл түргэвчилсэн оношлуур худалдан авах санхүүгийн чадамжтай иргэд цөөн байгаа. Захын дүүргүүдээр яваад үзэхэд хоногийн хоолоо арай ядан залгуулж буй иргэд шинжилгээ манатай л амьдарч байна. Бодит байдал дээр Арбидол эмийг хоёр, гурваар нь ширхэглэн авч ууж, эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Шинжилгээг төлбөртэй болгосноос гадна өөр бусад олон шийдвэр иргэдийн эрхийг маш ихээр зөрчиж байгаад харамсаж байна” гэв.

Энэ мэтчилэн олон мянган иргэн Үндсэн хуульд заасан халдашгүй эрхээ зөрчүүлж байгаа нь хүний эрхийн зөрчлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, эрхээ мэдэх, эдлэх, эрхийнхээ төлөө хуулийн дагуу тэмцэх шаардлагатайг харуулж байна.

Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачлагын хүрээнд бэлтгэв.

Эрхээ эдэлье аяны санаачлагч, Фиделитас Партнерс ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцэцэг болон “Улаан бүс” аяны санаачлагч, дуучин С.Гантогоогийн ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 40 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top