x

Хууль сахиулагчийг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья!

Арваад жилийн өмнө, Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжин “Цагдаа бол хүчний байгууллага биш, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Иргэнд үйлчилдэг хууль сахиулагчид тушаалаар биш, хуульд захирагдаж ажиллах ёстой” гэж хэлсний төлөө цагдаагийн хурандаа нар “Төрийн цагдааг цэвэрлэгчтэй адилтгалаа” хэмээн уурсаж, бослого гаргахаа шахаж байлаа.

Цагдаагийн байгууллага гэлтгүй, онцгой, хил хамгаалах гээд форм өмсөж, мөрдэс зүүдэг, иргэнтэй шууд харьцдаг бүх албан хаагчийн үйл ажиллагааг журамлаж, иргэний эрхийг ямар үндэслэлээр хязгаарлах, ямар арга хэрэгсэл хэрэглэх, иргэний эрхэнд хязгаарлах тохиолдолд хаанаас хаана хүртэл халдаж болох, юуг хориглох гээд алхаа гишгээ бүрийг нь /биеийн хүч болон тусгай хэрэгсэл, галт зэвсэг ашиглах гэх мэтчилэн/ журамласан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хууль сахиулагчийн ажлын нөхцөл, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулал, цол, зэрэг дэв ахих гээд алба хаагчтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тэр үед уг хуулийн төслийг хамгийн их эсэргүүцсэн, цагдаагийн алба хаагчдыг өдөж турхирсан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж.

Дараа нь 2016 оны сонгуулийн дараа МАН Засгийн эрх авмагцаа УИХ-аар батлаад, ёсчлохоор хүлээж байсан хоёр хуулийг буцааж, оронд нь алба хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны хэм хэмжээ хоёрыг байгууллагын тухай хуультай нь нэг уутанд чихээд, хольж хутгаад Цагдаагийн албаны тухай хууль гэдгийг гаргасан байдаг юм.

Энэ дунд нь хууль сахиулагч гэж хэн байх, ямар эрхтэй, тэр эрхийг нь юугаар хязгаарлах гэх мэтчилэн бүх хэм хэмжээнүүд хаягдаж, иргэнд үйлчилдэг цагдаа эргээд төрийн цагдаа, төрийн форм өмсөөд иргэндээ хүч хэрэглэдэг “хүчний” байгууллага болж хувирсан билээ. Өчигдөр олон нийтийн сүлжээгээр цагдаагийн хоёр албан хаагчид гар хоосон жирийн иргэнийг албан өрөөндөө гавлаж байгаад зодож байгаа бичлэг цацагдав. Уг хоёр иргэн ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй ч цагдаагийн өөдөөс гар далайсан буюу хүч хэрэглэсэн, эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл лав харуулсангүй.

Үүний өмнө ч гэсэн цагдаагийн алба хаагч албан өрөөндөө жирийн иргэнийг гавлаж байгаад зодож, дэвсэлж байгаа бичлэг цацагдаж л байсан. Өчигдөр нийтэд цацагдсан уг бичлэг ч гэсэн шинэбичлэг биш, жилийн өмнө хийгдсэн хэмээн Х.Нямбаатар сайд бухаж, өөрөөсөө зайлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн ч тэдгээр алба хаагч нарт хариуцлага тооцоогүй гэсэн үг.

Харин бичлэг нийтэд цацагдсаны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай утсаар ярьж, хоёр албан хаагчид хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, бичлэгт гарсан хоёр албан хаагчид хариуцлага тооцоод өнгөрөх юм байна.     

Эрүүгийн хуулийн 13.9-д /Хууль бусаар баривчлах, саатуулах/ “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ /13.9.1/,

Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /13.9.2/ гэсэн байна.

Гэвч Цагдаагийн албаны тухай хуульд бичсэнээр “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн” гэдэг нэг үг хэлэхэд л хоёр алба хаагч хариуцлагаас мултрах боломжтой. Яагаад гэвэл эсэргүүцлийг ямар арга хэрэгслээр яаж зогсоох, юуг хориглох гэх мэт хэм хэмжээнүүд нь хуульд байхгүй, хуулиар зохицуулагдаагүй учраас. Х.Нямбаатар мэдээж олон нийтийн эсэргүүцлийг дарах, Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хоёр албан хаагчид хариуцлага тооцсон дүр эсгээд өнгөрнө. Харин цагдаагийн алба хаагчид иргэнд шалтгаантай, шалтгаангүй хүч хэрэглэдэг, эрх чөлөөнд нь халддаг, доромжилж тохуурхдаг явдал байсаар л байх болно. 

Учир нь хуулийн салбарыг толгойлж байгаа Хууль зүйн сайдын толгойд салбарынх нь ажлаас шал өөр зүйл эргэлдэж явдаг учраас тэр. Хотын даргыг дагаад барилгажилт ярьчихсан давхиж явна, ХЭГ-ын даргатайгаа нийлээд шүүхийн шийдвэрийг шүүнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш нэг жил гаруйн хугацаанд  санаа тавьсан ганц ажил нь С.Зоригийн хэрэгт яллагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон гэмт хэрэгтнүүдийг ялаас мултлах асуудал байсан. Өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа хуулийн салбарт гарсан бүх эерэг өөрчлөлтийг ухраах, нураахад хүчин зүтгэсэн.  Тиймээс хууль сахиулагчийн ёс зүйг хууль сахиулагчидтай биш, Хууль зүйн сайдтай ярих ёстой. Хууль сахиулагчдыг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top