Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр батлагдаж, зургаан иргэн нас барлаа.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152,539 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 511, орон нутагт 798 бүртгэгдсэн байна.
Мөн коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо нийт 755 болоод байна.
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.