x

Эрүүл мэндийн салбар ба КОВИДТОЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

Өнөөдөр Монголд хоёр цаг тутамд нэг хүн "ковид-19" цар тахлын улмаас амиа алдаж байна. Дэлхий нийтийг хамарсан энэ аюулт өвчний эсрэг засгийн газруудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч дэлхий нийтээр цар тахлын гамшиг хумигдаж байгаа энэ үед гуравхан сая хүн амтай манай улсад цар тахал хяналтаас гарч хүн бүр өөрийн амь нас, амьдралаараа төлж буй энэ гамшгийн жинхэнэ шалтгаан юу байв?!

Хүмүүс амиа алдаж, амьдралаараа хохирч буйн жинхэнэ шалтгаан нь өнөөгийн эрх баригчдын алдаатай шийдвэр, харалган байдал мөн. Засгийн газар, улсын онцгой комиссын гаргасан шийдвэрүүд шинжлэх ухаанч биш, улс төрийн ашиг хонжоо хайсан харалган байгаагаас өнөөгийн гамшиг үүдэлтэй.

Эрх баригч МАН энэ гамшгийн хариуцлагыг үүрэх ёстой.

Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид олон зуун мянган хүн халдвараар өвчилж, олон мянган хүн амиа алдах эрсдэл үүсээд байна. Энэ гамшигт нөхцөл байдлаас гарах хамгийн эхний алхам бол "мэргэжлийн" гэх өнөөгийн засгийн газрыг огцруулж, шинжлэх ухаанч шийдвэр гаргах чадамжтай өөр хүмүүсээр удирдуулах явдал. Гэхдээ зөвхөн шүүмжлээд орхилгүй санал хүргэх нь зөв биз. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн салбарт яаралтай авах арга хэмжээний саналаа энд бичье.

1. Эмнэлэгийн хүлээн авах чадавхийг нэмэгдүүлэх

Юуны өмнө амь насанд нь шууд заналхийлээгүй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахыг зогсоож, эмнэлэгүүдийн амбулаторийн хүчин чадлыг нэмэх. Ингэснээр эмнэлэгүүдийн орны ачаалал буурч хүндэрсэн хүмүүсийг авах боломж бүрдэнэ. Нэгэнт ковидийн халдварын тоо эмнэлэгийн хүчин чадлаас хэтэрсэн тул ковидийн халдвар авсан ч хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахгүй байх. Ингэснээр хүндэрсэн эмнэлэгийн тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой болно. Ялангуяа эрх баригч намын дарга нар эерэг гарсан л бол хамаатан саднуудаа эмнэлэгт хэвтүүлэх гэж дарамталдгаа зогсоох хэрэгтэй байна.

2. Эм, эмнэлэгийн хангамжийг нэмэгдүүлэх

Одоогийн байдлаар эмийн сангууд, эмнэлэгүүд эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөцгүй болж байна. Тиймээс эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд юуны өмнө шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслийн тоо хэмжээг баримжаалах, эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын удирдлагатай уулзаж нөөц бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр ложистик, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх. Ирэх хоёр сарын хугацаанд өнөөгийн байгаагаас 3 дахин олон хүн ковидын халдвар авч, тэдгээрийн 90%-иас илүү нь эмнэлэгийн тусламж авч чадахгүй болно. Тэр үед эмийн хомсдолтой байж болохгүй.

3. Гэрийн нөхцөлд ковидын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхнээ хамгаалах зөвлөмж боловсруулах

Ковидын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс гадна ковидын халдвар авсны дараа авах арга хэмжээний зөвлөмж байхгүй байна. Ковидын халдвар авсны дараах шинж тэмдгүүдийг насны бүлэг, биеийн онцлог тус бүрээр гаргаж, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж түгээх шаардлагатай байна. Үүнд: Жирэмсэн болон төрсөн эхчүүд, хүүхэд, илүүдэл жинтэй болон зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан зөвлөмж нэн шаардлагатай байна. Түүнчлэн гэрийн нөхцөлд хүндрэлийг хянах чадавхи бүрдүүлэх хэрэгтэй байна. Зарим орнуудад айл өрхүүдэд цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хянадаг бичил төхөөрөмж (pulse oximeter) тарааж, утсаар асуух замаар хүндрэлийг хянаж байгаа туршлага байна.

4. Эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх

Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсон ч эмч, сувилагчдын тоо хүрэлцэхгүй. Тиймээс эмч, сувилагч нараас сайн дурын үндсэн дээр эрчимт эмчилгээний тасагт ажиллах, дадлагажих хүсэлтэй хүмүүсийг сонгон авч одооноос ажиллуулах. Эрчимт эмчилгээний эмч нарын цалинг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрчимт эмчилгээний 200 иж бүрэн ор захиалж авах шаардлагатай байна. Үүнээс олон ор тоноглох нь эмч, сувилагч дутагдалтай өнөө үед үр ашиггүй зардал болно. Харин гадаад улс орон, олон улсын байгууллагуудаас тусламжаар эмч нарын баг авах замаар эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатай.

5. Гурав дах шатлалын эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр нэн шаардлагатай 

Одоогийн байдлаар зөвхөн 1-р эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр ажиллаж байна. Бусад 3 дахь шатны эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Гэхдээ энэ нь 2-3 сарын хугацаа шаардах тул хэт олныг, дүүргийн эмнэлэгүүдэд байгуулах шаардлагагүй. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд байгуулсан үйлдвэрээсээ хэрэглээнээс илүү гарсныг дүүргүүдийн эмнэлэгүүдэд нийлүүлж болно.

Энд ковидын эсрэг эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээний талаар товч саналаа бичлээ. Эдгээрээс гадна тархалтыг хумих стратегийг шинэчлэх, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай байгааг эрх баригчид ойлгож буй гэж найдья.

2021.06.28

М.Чимэддорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 2 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 17 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 34 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 16 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 26 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top