x

Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнийг хянаж, шалгах чиг үүрэг байхгүй

Дэлхийн зах зээлд төмрийн үнэ өссөнтэй холбоотойгоор, ялангуяа арматур төмрийн үнэ өнгөрсөн жил тонн нь 1.7 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 3.4 сая төгрөг болж нэмэгдээд байгаа. Мөн төмөр зэсний орцтой бүхэн бага зэрэг үнэ нэмэгдсэн байна. Тэгвэл энэхүү үнийн өсөлтийг дагаж барилгын салбарын бүхий л үнэ ханш огцом нэмэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлж, бүтээн байгуулалтын оргил үед зогсонги байдалд хүргээд байна. Харин мэргэжлийн хүмүүс энэхүү өсөлтийг арматур дагасан зориудын үнийн хөөсрөлт гэж хэлж байна. Ялангуяа орон сууцны дундаж үнэ өнгөрсөн жил метр квадрат нь 1.4-1.6 сая төгрөгийн хооронд байсан бол өнөөдрийн байдлаар метр квадрат нь 1.8-2.2 сая төгрөгт хүрээд байна. Зэрэглэл байршлаасаа хамаарч метр квадрат нь 3.5 саяын үнэтэй орон сууц ч байна. Тэгвэл хоёрхон жилийн өмнө метр квадрат нь нэг сая төгрөг байхад орон сууц худалдан авах боломжгүй байсан иргэд өнөөдөр метр квадратыг нь хоёр, гурван саяар авч чадна гэж үү? Угтаа төр ард түмнээ орон сууцжуулах хэтийн бодлого баримталж буй энэ цаг үед яалт ч үгүй анхаарах сэдэв болчихоод байна.

Саяхан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн арматур импортлогчидтой уулзжээ. Тодруулбал, Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг “Улаанбаатар менежмэнт”, “Үүртээл” ХХК-ийн удирдлагуудтай уулзсан байна. Импортлогчид “Цар тахлаас үүдэлтэйгээр арматурын нэг тонн тутмын үнэ 3.3 сая хүрээд байсан бол сүүлийн өдрүүдээс буурч 3 сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ бууж байгаа боловч цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр арматурын үнэ тогтворгүй байна. Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна. Бид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байна” гэдгээ хэлжээ. Мөн импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг учирласан байна. Учир нь тахлын улмаас хоёр хөршөөс арматур орж ирэхэд 14 хоног, цаашлаад хоёр сар хүртэл хугацаагаар саатдаг байна. Үүнээс үүдэж дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл бий болдог талаар ярьжээ. Тиймээс БХБЯ-наас ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжийг судлахаас гадна арматур импортлогчдыг хил гаалийн татвараас тодорхой хэмжээгээр хөнгөлж, чөлөөлөх саналыг холбогдох газруудад гаргажээ. Мөн уг саналыг Монголын барилгачдын нэгдсэн холбооноос ч гаргасан байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Дэлхийн зах зээл дээрх арматурын үнийн өсөлтөд бид нөлөөлж чадахгүй. Харин дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина

Тэгвэл өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа цаг үетэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж танилцуулсан юм. Энэ үеэр арматурын үнэ өссөнтэй холбоотойгоор барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм. Тэрээр “Арматурын ажлын хэсгээс илүүтэйгээр БХБЯ гээд бүхэл бүтэн инстутици энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Ер нь Засгийн газраас аль нэг бараа бүтээгдэхүүний үнийн огцом савлагаа гарах бүрийд очиж зохицуулалт хийгээд, хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсөв дээр аваад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг татвар төлөгчдийн нуруун дээр авчираад байж болохгүй. Үүнийг аль болох уян хатан зах зээлийнх нь горимоор явуулах хэрэгтэй. Гагцхүү үүнийг судалж үзээд зах зээлийн бус ямар нэг нөлөө байна уу гэдгийг харах хэрэгтэй. Энд монополийн зориулалттай, эсвэл тодорхой зах зээл дээр богино хугацаанд ашиг олох зорилготой дамлан борлуулж байна уу гэдэг дээр төр зохицуулалтуудыг хийнэ. Тэрнээс биш суурь үнэ зах зээлийнхээ үнээр явна. Ганц арматур ч биш. Металл хийцийн үнэ бүгд өсч байгаа. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл огцом өсч байна. Үүнтэй холбоотой үнэ өсч байгаад бид нөлөөлж чадахгүй. Одоо шингээхээс өөр арга байхгүй.Харин эдгээр бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэх тээврийн зардал, тээврийн хурдыг зохицуулна.

Мөн дотооддоо үйлдвэрлэх ямар потенциал байна, үүнийг дэмжих ямар бодлого байж болох уу гэдгийг Засгийн газраас авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол нэг өдөр шийддэг асуудал биш.Тухайлбал, цемент байна. Цемент дээр өнгөрсөн дөрвөн жил Засгийн газраас сайн арга хэмжээнүүдийг авсан. Дотооддоо цемент үйлдвэрлэлийг сайн дэмжсэн. Ингээд цементийн дотоодын зах зээлийг 100 хувь хангадаг болсон. Төмөр хийц, арматур дээр өнгөрсөн нэгдүгээр улиралд 1.9 сая байсан үнэ 3 сая даваад явчихаж байна. Үндсэндээ 40 хувийн нэмэгдэл гарсан. Цемент дээр ийм нэмэгдэл гараагүй. Энэ бол өнгөрсөн дөрвөн жил дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг сайн дэмжсэний үр дүн. Яг ийм чиглэлийг төмрийн хийц, арматур дээрээ бид авах ёстой. Тэрнээс биш дэлхийн зах зээлийг Монгол Улс удирдаж чадахгүй шүү дээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнийг хянаж, шалгах чиг үүрэг байхгүй

Орон сууцны үнэ ханшны тооцоо судалгааг хийж хяналт шалгалт тавьдаг эсэхийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй холбогдож тодруулахад дараах хариултыг өглөө. 

-Барилгын материалын үнэ огцом өссөнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас анхаарч ажиллаж байгаа юу?

-БХБЯ болон МХЕГ газраас хамтарсан ажлын хэсэг гарсан гэсэн. Тус ажлын хэсгээс л хариулт өгөх байх. Манайх наад асуудалтай чинь ямар ч холбогдолгүй.

-Танайх орон сууцны үнэ дээр ямар нэг байдлаар шалгалт хийж байгаа юу?

-Манайд тийм чиг үүрэг байхгүй.

эгэхээр БХБЯ болон МХЕГ газар л хамтран ажиллаж байгаа юм уу?

-Тийм. Арматур зэрэг барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор дээрх газруудаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

-Чиг үүргийн хувьд шалгах боломжгүй гэлэг нь барилгын салбар танайд хамаагүй гэсэн үг үү?

-Хэрэглэгчийн эрх барилгын салбар дээр зөрчигдөж байгаа бол бид орж ажиллана. Худалдаж авсан орон сууцтай нь холбоотой асуудал үүсвэл мэдээж ШӨХТГ орж шалгана. Үнэтэй холбоотой асуудалд ШӨХТГ орохгүй. Засгийн газар Улсын онцгой комиссын тогтоолоор хүнсний чиглэлийн үнэ дээр манайх ажиллаж байгаа.

-Орон сууцны үнэ хэт хөөсрөлттэй байгаа нь хэрэглэгчдийг хохироож буй асуудал биш гэж үү?

-Орон сууцны үнэ нэмэгдэж байна гэдэг чинь хэрэглэгч хохирч байна гэсэн хэлбэр биш байхгүй юу. Хэрэглэгчийн эрх гэдэг чинь өөр асуудал. Худалдаад авчихсан орон сууц энд тэндээ доголдолтой, асуудалтай бол бид орно. “Байр худалдаж авах гэсэн чинь үнэтэй байна” гэдэг асуудалд орохгүй л дээ. Энэ бол салбар яамны асуудал.

-Тэгвэл хэт үнийн хөөрөгдөл үүссэн байж болзошгүй гэж шалгах ч боломжгүй юу?

-Барилга дээр тийм зүйл байхгүй. Салбар яамнаас асуусан нь зүйтэй болов уу.

Д.Гантулга: Орон сууцны барилгын борлуулалт, үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга орон сууцны үнийн судалгааны талаар саяхан өгсөн ярицлагадаа “2020 онд м.кв барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349.2 мянган төгрөг болж өссөн байна. Үүнээс харахад 2020 онд 1м2 барилгын төсөвт өртөг 1.358.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг метр квадрат тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.

Барилга байгууламж нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Дээр дурдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм.

Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа. Орон сууцны барилгын борлуулалт, үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой” гэж дурдсан байдаг.

Харин ШӨХТГ-аас дээрх асуудалд манайх хяналт тавих, шалгах эрх бүхий байгууллага биш гэсэн хариу өгөөд байгаа билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (122.201.31.211)
    Zakh zeelee todorkhoilj une urtgiig tootsoj davuubaidlaa urvuulan ashiglasan esehiig ene baiguullaga l Ali ch salbart khiikh uuregtei shde. Yuny tuluu tsalin avch khudlaa dur eshedeg JDU chin be
    2021 оны 06 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top