x

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх

Хүүк яагаад ийм өндөр санал авав? Олон шалтгаан дурдаж болох ч хамгийн гол ганц л шалтгаан байгаа нь ердөө АН муугийнх юм.

Дарханы зам гамшиг байсаар атал Дарханыхан яагаад МАН-г сонгоод байдаг юм бэ? Дарханыхан тэнэгтээ биш Дарханы АН гамшиг байна л гэсэн үг.

Сүүлийн 30 жилийн ихэнх үед нь МАН засаглаад Монгол улсыг ийм болголоо гэж АН гомдоллох бол шал утгагүй, логикгүй зүйл. Энэ бас л АН өөрсдөө муугийнх. Кола их зарагдаад байна гээд Пэпси нь гомдоллоод байгаа л гэсэн үг биздээ. Ман Ютд олон яллаа гээд Чэлси гомдоллоод байна л гэсэн үг.

Одоо АН эргэж сэргэхгүй л бол дараагийн сонгуулиуд яг ийм маягаар л явна. ХҮН томортлоо өдий, томорлоо гэхэд дахиад л АН шиг хэрэлдээд эхэлж ч мэднэ.

Ер нь МАН яагаад ингээд сонгуульд ялаад байдаг юм бэ? Яг цаасанд жагсаагаад гаргавал мөнгө санхүү, хүн хүчний хувьд МАН, АН хоёр тийм ч айхтар зөрүүтэй биш. Харин МАН-д байдаг, АН-д байдаггүй нэг л зүйл нь ердөө “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” чанар юм. Сонгуульд угаасаа эв нэгдэлтэй нам нь л ялна, эв нэгдэлтэй байна гэдэг нь бусдыгаа хүлээн зөвшөөрөхийн л нэр. 40-тэй Ерөнхий сайд, 40-тэй генсэкээ МАН-ын хөгшчүүл нь хүлээн зөвшөөрч байна. 32-ын ба 33-ын хоёр бүлэг нь нэгнээ хүлээн зөвшөөрч байна. Гаднаа хэрүүлгүй харагдана гэдэг нь дотроо хэрүүлээ хийчихээд л, бусдыгаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа хэрэг л юм. 

Харин АН-д бусдыгаа хүлээн зөвшөөрөх чанар алга. Санаагаар болдог бол залуус нь гарч ирээд Эрдэнэ, Элбэгээ, Жэнко нарынхаа зургийг шүүрдэж, поошиг нүдэж нтр акц хийх ёстой юм. Даанч Элбэгээгийн залуус Жэнкогийн залуусыгаа үзэхгүй, Алтанхуягийн залуус аль алийг нь үзэхгүй. Хэдэн залуус нь өөрсдийнхөө дагадаг хөгшчүүлийнхээ үгээс гарахгүй, хэдэн хөгшчүүл нь угаасаа “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” тухай бодохыг ч хүсдэггүй.

Таалагдахгүй байсан ч “Бусдыгаа хүлээн зөвшөөрөх” гэдэг маш том чанар шүү, нам гэлтгүй бүтэн нийгмийн хувьд ч хамаатай. 820 мянган хүн чиний таалагддаггүй хүнийг сонгосон байж болно, мөнгөөр байна уу, халамжинд угжуулсан байна уу, үнэхээр комунист тэнэг байна уу хамаагүй тэд сонгосон л байна. Гэхдээ ямартай ч 820 мянган хүний дунд гадаад хэлтэй, боловсролтой өчнөөн мянган залуус, өчнөөн мянган доктор профессор, олон зуун IT инжэнэрүүд, чамаас ухаантай боловсролтой өчнөөн мянган хүн байж л таараа.

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.

 

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top