x

Сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав...

Хүрэлсүх ээ, зургаа дугаар сараас болгоомжлогтун!!!

Сонгогчдын яриа:

  • Сонгуульд хэн хэн өрсөлдөж байгаа юм бэ?
  • Гурван хүн нэр дэвшсэн. Ухнаа, Хүрэлээ, Сүхээ гурав. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг дээ… хол явна аа.

Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа... Долоо хоногийн ар дээр, зургаан жилийн турш он солигдох мөч бүрд, зурагтын наана цаанаас хундага тулгах хүнээ бид өлгийдөж авах нь. Шинэ хүндээ ямар нэр хайрлах вэ, хэдүүлээ? “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай… Золбоо гэж нэр өгнө өө” гэдэг шиг, түүний маань нэр хүссэн хүсээгүй Хүрэлсүх байх бололтой. Тэр тийм л ид хавтай, бяр чадалтай, буугаараа тоглоод, бусдыг үл тоогоод… төрийн ордны гурван давхар уруу итгэл дүүрэн харайлгаж явна. Яг л, Рубикон голыг гаталж буй Юлий Цезарь шиг. Хүрэлээ, ирлээ, үзлээ, ..?. гэх маягтай. 

Ер нь, манай хүний замнал Юлий Цезарийнхтай их төстэй. Агуулгын хувьд ч, он цагийн дарааллын хувьд ч. Цезарь сурвалжит гэр бүлээс гаралтай, Ромын эртний түүхтэй ГАЙ удмаас. Мань хүн ч гэсэн хааны нутгаас гаралтай гэх юм билээ. Залуу Цезарь тайлгач байсан бол… Хүрэлсүх бага залуудаа улс төрийн орлогч хийж явжээ. 

Хоёулаа цэргийн хүмүүс. Нэг нь Ромын сенат болон ард түмэнд… нөгөө нь, би эх орондоо тангараг өргөсөн гэж ярих дуртай. Мөн эрсдэлээс айдаггүйгээрээ ижил. Нэг нь өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй франк, кельтүүдийг бут цохин Галл нутгийг эзлэн түрэмгийлсэн бол… манай “ирээдүйн Ерөнхийлөгч” маань Хадгаламж банкны хэдэн тэрбумаар казино тоглон Солонгосын хойгийг донсолгож явсан гэх түүхтэй. Эхнэрээс болж Цезарь тухайн үеийнхээ дарангуйлагч Суллагийн дургүйг хүргэн, адлагдан дутааж явсан бол… У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “та төр барьж байгаа юм уу, танай эхнэр барьж байгаа юм уу” гэж асуугаад, нэг муу фургоны хэргээр дээлээ нөмрөх шахсан ч гэдэг. 

За тэгээд… улс төрийн тэмцэл, иргэний дайны тухайд бас л адил. Цезарь нэгэн цагт хамт гарч ирсэн алдарт цэргийн жанжин, авьяаслаг улс төрч Помпейтэй үзэж тараад, эцэст нь ялан дийлж ганцаар дарангуйлагч болсон. Харин манай Хүүк… өөртэй нь хамтраад улс орон, нам засгаа аваад явна гэж намынх нь ахмадууд итгэл хүлээлгэж асан, мөр зэрэгцсэн журмын нөхөр М.Энхболдыг суудлаас нь морь бугуйлддаг шигээ татаж унагасан. Энэ нь Цезариас зугтааж яваад, Египетэд толгойгоо тастуулсан хөөрхий Помпей шиг өрөвдөлтэй дүр зураг мэт санагдаж билээ, тухайн үед. Ингээд эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд намаасаа 100 хувийн дэмжлэгтэйгээр, үнэмлэхүй эрх мэдлийн шатаар итгэл төгс өгсөж явна… манай хурандаа.

Харамсалтай нь, энэ шат Цезарийн хувьд их эмгэнэлтэйгээр төгссөн юм. Тэр шатны төгсгөлд түүнийг сенатын гишүүд хутга барин угтсан билээ. Хорин гурван удаа хутгалсан. Чулуун шалан дээр цусаа асгаруулан амь тавьж буй Цезарийн эцсийн үг нь: “Брут! Хүү минь, чи хүртэл үү?” хэмээн шивгэнэсэн гэдэг. Харин энэ хувь тавилан, У.Хүрэлсүхийг минь битгий л дайраасай билээ. Мэдээж ийм хэрцгий балмад байдлаар биш ч… хэрвээ тэр сонгуульд ялагдвал дээрхтэй ижил төстэй үйл явдал болох нь тодорхой. Өмнө нь ч манайд болж л байсан. Тэгэхээр тэрний ялагдал түүхийн ухааны хувьд онцын ач холбогдолгүй. Байдаг л нэг хоржоонтой давталт төдий зүйл болж хувирна.

Харин тэр Ерөнхийлөгч болбол… энэ нь түүхийн нэгэн шинэ хуудас болох юм. Учир нь, хэрвээ Цезарь эзэн хаан болсон бол түүх яаж эргэх байсан бол? гэх маш чухал ач холбогдолтой, туйлын сонирхол татсан асуултад хариулах боломж гарч ирж мэдэх юм. Хэдийгээр түүхэнд хэрвээ гэх асуулт байдаггүй гэж ярьдаг ч… хэрвээ гэх асуултыг тавьсан үедээ л түүх хамгийн шимтэм зүйл болж хувирдаг билээ. Тиймээс түүхийн цоо шинэ судлагдахуун бий болгохоор хичээж буй шинжлэх ухаан, техникийн манлай У.Хүрэлсүхийг би дэмжинэ. Нөгөөтээгүүр, ялагчийн талд зогсохыг хүсдэггүй хэн байх билээ дээ. Тэнэг л биш бол. 

Цезарьд нэгэн зөнч авгай “Цезарь аа, гурав дугаар сараас эмээгтүн!” гэж анхааруулсан гэдэг. Гэвч тэрээр үгийг нь хайхрахгүй байсаар, гурван сард хуйвалдагчдын гарт амиа алдсан. Юмыг яаж мэдэхэв, үүнтэй ижил үйл явдал У.Хүрэлсүхэд тохиолдох вий… гэж санаа минь зовних доо, өөрийн чадах ядахаар урдах чулууг нь зайлуулж өгөхийг хичээж буй маань энэ ээ. Мэдээж зөвхөн танин мэдэхүйн ач холбогдлын үүднээс, түүхийн ухааны хөгжил дэвшлийн л төлөө…

Жамьян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top