x

Сонгууль, Корона, У.Хүрэлсүх гурав

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа орон нутагт үргэлжилж байна. У.Хүрэлсүх, Д.Энхбат нар нисдэг тэрэг хөлөглөн бууж сууж, С.Эрдэнэ нь газраар манаргаж яваа сурагтай. Угаасаа сонгуулийн сурталчилгааны өнгө төрх, явц байдал тухайн нэр дэвшигч болон намуудын бэл бэнчинг тодорхойлдог жамтай. МАН-ын хувьд таван жил эрх барьсан, хурааж хуримтлуулснаа бодсон ч хөрөнгө мөнгөнд гар татах шаардлага ч байхгүй. Төрийн өмчит бүх том компани тус намын ард зогсч байгаа шүү дээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэж ойр ойрхон хэлэх болсон нь санамсаргүй зүйл биш.

Цаад санаа нь "Засгийн газраас гаргасан шийдвэрийн төлөө би хариуцлага хүлээхгүй шүү" л гэсэн санаа. Лавшруулаад ухвал тус компанид санхүүгийн ямар нэг хариуцлага, хууль журам мөрдөх шаардлага байхгүй болсны нотолгоо. Эрх баригч нам ямар бодлого гаргана, түүнийг нь үг дуугүй биелүүлэхийн тулд л тэнд "Ерөнхий захирал" гэдэг хүн суугаа. Монгочууд хөл хориотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу ч хийж бүтээгээгүй атлаа өлсөөд үхчихгүй байгаа ганц учир шалтгаан нь төрийн өмчит томоохон компаниуд. Тэндээс орж ирсэн орлого, ашгаар МАН өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийг давж, өнөөдөр гурав дахиа сонгуульдаж байна. Хөдөлмөрлөхийг ньхүмүүс буюу ААН-үүд хийж, ашгийг нь нам хүртэж байна гэсэн үг. 

Харин парламентад суудалтай хоёр дахь том нам болох АН-ын сонгуулийн сурталчилгаа тун шиг даржин үргэлжилж байна. Ялангуяа С.Эрдэнийн хувьд. Нам нь хоёр хуваагдаж, хүч нь задарсны дээр УДШ шинээр томилогдсон намын даргыг улсын цахим бүртгэлд бүртгээгүй шалтгаанаар сонгуулийн сурталчилгааны зардлаа босгох, хандивын данс ажиллуулах боломжгүй болсон. Гэтэл хуулийн дагуу хандивыг зөвхөн албан ёсны бүртгэлтэй дансаар авах, зарцуулах ёстой. Энэ үүднээс нь харвал С.Эрдэнэ гэдэг хүн энэ сонгуулийн хамгийн "буланд шахагдсан" хүн болж таарав. Ийм хүч тэнцвэргүй тулаанд орсон эр зоригийг нь үнэлэхээс өөр ч үг алга.

Нэгэнт нөгөө хоёр нам нь хэвлэлийн сурталчилгаа явуулах чадамжгүй байгаа учир эрх баригч нам ч гэсэн үүнд мөнгө гарздах нь илүүц гэж үзсэн бололтой. Хоёр өдрийн өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй сайтын эздийг дуудаж, тус бүр сая төгрөгийн гэрээ хийжээ. Ингэхдээ "мэдээ дамжуулах шаардлагагүй" гэснээс үзвэл энэ мөнгийг мэдээлэл сурталчилгаа дамжуулахад биш, "ам хаалт" хийхэд зориулсан бололтой. Тийм учраас хэвлэл, сайтуудаар нэр дэвшигчдийг дэмжсэн ямар ч мэдээ, мэдээлэл гарахгүй, энд тэнд уулзалт хийлээ гэдгээс өөр тоймтой зүйл мэдээлэгдэхгүй байна.

Нэгэнт ил сурталчилгаа явуулахгүйгээр шийдсэн учраас сурталчилгаа далд хэлбэрт орсон гэсэн үг. Сүлжээ үүсгэх замаар сонгогчийн гар дээр мөнгө тавьдаг хуучин арга барилаараа явах юм байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг санал 100 мянган төгрөгт хүрч байсан бол энэ удаа 200 мянгаас буухгүй гэдэг таамгийг ажиглагчид хийж байгаа. У.Хүрэлсүхийн орон нутагт хийж байгаа уулзалтын нөхцөл байдал, цугласан иргэдийн багцаагаар тараасан мөнгөний тоо хэмжээг барагцаалж болно. Өдөрт 1000, 1000-аараа тархаад байсан коронавирусын халдвар ч хамаагүй болж. Иргэдэд бяраа гайхуулаад, торгож шийтгээд байдаг УОК нь ч нүдээ тас аниад таг чиг...

Уг нь бол очсон орон нутгийнхаа телевиз, радиог цуглуулж байгаад шууд нэвтрүүлгийн эфирт суухад л хангалттай зүйл шүү дээ. 2017 онд МАН-ын дарга Ерөнхий сайд болсноосоо хойш бүтэн дөрвөн жил интертайнмэнт хийчихсэн хүнд илүү үзүүлээд байх зүйл ч үлдээгүй.

Гэвч нэгэнт мөнгөө төлж байгаа хүн хэдэн хүн цуглуулж чадсанаа тоолох, нохой шуугиулах /нохой нь бид өөрсдөө гээд бодчих/ шаардлага ч бас байдаг бололтой. Сонгуулийн дараа энэ улс яах ийх нь ч хамаагүй болж. Угаасаа эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больчихсон, халдвар авсан хүмүүсээ занд нь хаяж байгаа энэ нөхцөлд ядаж иргэд нь өөрсдөө ухамсартай байж, эрүүл мэндээ хамгаалах, өөрөө өөрийнхөө амь нас, амьдралын төлөө хариуцлага хүлээх ганц л арга зам байна. Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сангсуу, улаан галзуу нөхрийг төрийн тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй биз дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top