x

С.Зоригийн аллага, Ц.Нямдоржийн талаар Б.Баабар, Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл, Б.Энхбаяр нар юу хэлэв?

С.ЗОРИГИЙН АЛЛАГА, Ц.НЯМДОРЖИЙН ТАЛААР БААБАР, Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ, Б.ЭНХБАЯР НАР ЮУ ХЭЛЭВ

Өчигдөр /2021.05.18/ “С.Зоригийн аллага, Ц.Нямдорж юу хийв? Баабар гаргалгаа” сэдвээр "клаб хаус”-т хэлэлцүүлэг боллоо. Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн модератороор, нийтлэлч Баабар зочноор, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "хост" буюу эзнээр оролцов.

Мөн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар нэмэлтээр саналаа илэрхийлж, оролцогчид асуулт асуув. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан мэдээллүүдийг Ubn.mn сайт тоймлосныг уншигчиддаа хуваалцаж байна.  

Баабар: Төмөр замыг зогсоосон хүн Х.Баттулга биш Ц.Нямдорж шүү

1998 онд Эрдэнэтийн 50 хувийг Оросын Засгийн газар “Зарубежстрой” ч билүү нэг хувийн компанид бидэнд мэдэгдэлгүй шилжүүлчихсэн байсан. Яг ийм сонин үйл явдал болж байхад Н.Энхбаяр. Л.Энэбиш хоёр орж ирээд “танай Засгийн газар банкнаас болж унахаар боллоо. Гэхдээ бид унагахгүй явуулж болно. Та нар Ш.Отгонбилэгийг огцруул” гэсэн юм. Бид Ш.Отгонбилэгийг огцруулаад Д.Дорлигжавыг томилсон. Нөгөөх нь тамга тэмдгээ аваад алга болсон. Есдүгээр сарын сүүлээр би АНУ, С.Зориг н.Дэнзэн хоёр Итали явсан. Буцахдаа Москва орж Эрдэнэтийн асуудлыг ярь гэсэн үүрэгтэй байсан. С.Зориг н.Дэнзэн хоёр  Москвад очоод Украин зочид буудалд уулзалт болсон. Ингээд ирээд 2-3 хоногийн дараа С.Зоригийн амь насыг хөнөөсөн. Би үүнийг Оросууд алчихлаа гэж хувийн дүгнэлт хийж байсан. Эрдэнэтийн маргаанаас боллоо гэж хардаж байсан. Одоо тэгж бодохгүй байна. Энэ тухай нийтлэл бичиж дүгнэлтээ хийсэн. Миний нийтлэлийг бүхэлд нь ойлгох цорын ганц хүн бол Ц.Нямдорж.

Энэ хэргийн материалыг 60-70 хүн оролцож хянаад гурван шатны шүүхээр ороод дараа нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзээд Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “энэ гарцаагүй юм байнаа” гэж хэлсэн гэсэн шүү.  

Ц.Нямдорж н.Энхбаатар бид 3 тусгай хяналтын дэд хорооны гишүүн байлаа. Тусгай хяналтын дэд хороо нь хууль хүчний байгууллагын хамаг төсөв хөрөнгийг хянадаг, гүйцэтгэх ажлыг шалгадаг хүчтэй хороо байсан. Өрөө тасалгаа нь ч тусгай төхөөрөмжүүдтэй, чагнаж барьж болдоггүй. н.Энхбаатар казиногийн хэргээ хилсээр шоронд орсон. Би ч тэр хорооны ажилд ч нэг их орохоо байсан. Гэтэл Ц.Нямдорж тэр өрөөнд байнга жижүүрлэдэг байлаа. Нэг харахаар л Дархан, Эрдэнэт гээд л энд тэндхийн цагдаагийн дарга нартай сууж байдаг. Ард нь аймаг, дүүрэг байдаггүй юм шиг л тэр өрөөнд өдөр шөнөгүй  Ц.Нямдоржтой байж байдаг байлаа.

 Ц.Нямдорж Нийгмийг аюулаас хамгаалах яамаа буцаагаад байгуулъя. Та нар одоо шийд гэдэг байсан. Нийгэм нь шал өөр болчихсон байхад тийм юм гэж юу байхав. Дараа нь сайд болоод тагнуулыг өөртөө авах гэж маш их хөөцөлдсөн. Н.Энхбаяр нь тагнуулыг өөртөө үлдээж Ц.Нямдоржийг 2000 онд хулхидсан. Тэрнээс хойш энэ хоёр муудах шалтгаан үүссэн байх. Сүүлд Б.Хурцтай муудалцсан шалтгаан нь ч тагнуулыг авах гэсэн асуудлаас болсон. Ц.Элбэгдорж “Н.Энхбаярыгаа Ц.Нямдорж шоронд оруулсан, би харин уучлал үзүүлсэн шүү” гэж хэлсэн үнэн шүү.

С.Зориг алагдсаны дараа н.Доржзовд гэж нөхөр Баабар С.Зоригийг алаад 5 цагт нисээд явчихсан гэж  зурагтаар ч, гудамжинд ч яриад эхэлсэн. Тэр нь Н.Энхбаярын туслах нөхөр. Сүүлд нь сонирхоод хүнээр дамжуулаад судлаад үзсэн тэр үгийг Н.Энхбаяр зааж өгөөгүй юм байна лээ. Цагдаа магдаагаар дамжуулаад манай Нямкаа зааж өгсөн юм билээ. Би бүр гайхсан. Бас нэг согтуу хүүхэн Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл гурав нийлж байгаад алчихсан юмаа гээд яриад эхэлсэн. Д.Мөрөн гэж цагдаагийн дарга нөхөр эд нар дотроосоо алчихсан бид нар гарч байж л илрүүлнэ гээд яриад эхэлсэн. Өөр нэг нөхөр М.Энхсайхан алчихсан юмаа гээд л яриад эхэлсэн. Ингээд ерөөсөө Ардчилсан холбоо эвсэл нийлж байгаад алчихсан ухааны юм болоод улс төржөөд явсан.

Х.Баттулга төмөр замыг зогсоосон гээд яриад байдаг. Гэтэл мань хүн 280 сая доллараар далан барьсан. Тэр овоолсон шороо биш инженерийн байгууламж байна лээ шүү. Харин тэрийг 2014 онд зогсоосон хүн нь Ц.Нямдорж. Төмөр замаас болж Х.Баттулгатай айхтар муудалцсан. Дахиад ашиглалтанд орчих байсан юмыг бөөн хэрүүл болгож их хурал дээр зогсоосон хүн нь Ц.Нямдорж юм байна лээ. Энэ үнэн шүү.

Манай шинэ Ерөнхий сайд Т.Чимгээгийн судас руу айхтар хар тамхи шахсан, бараг хүчиндсэн ёстой муухай бичлэг байна гээд яриад байсан. Гэтэл нөгөө бичлэг нь хууль дүрэмд захирагдсан ердийн гүйцэтгэх ажлын бичлэг байна лээ. Тэр хар тамхи таривал гүйж харайгаад аюул болно. Тэнд хлорфор юм уу эфирээр унтуулаад гар хурууны хээ, цусны шинжилгээ авч байгаа юм. Ийм гүйцэтгэх ажиллагаа хаана ч байдаг. Тэр гүйцэтгэх ажлыг хийсэн хүмүүс хууль дүрмээрээ явуулсан байна гээд ял зэм аваагүй. Гэтэл бичлэгийг нь эрүүдэн шүүлт гээд цацаад байгаа юм даа.

Ц.Нямдорж захиалагчийг илрүүлээд гүйцэтгэгчийг илрүүлдэг ч гэх шиг балай юм өөрөө ярьсан шүү. Тийм юм хаана ч байдаггүй. Захиалагч илрээгүй гүйцэтгэгч баригдсан хэргүүд өчнөөн бий. Ж.Кеннедийгийн хэрэг сүүлд Немцовын хэрэг гээд үйлдсэн хүмүүс нь баригдсан. Захиалагч нь олдоогүй байгаа шүү.

Ц.Нямдорж хуульч гээд л байдаг юм. Хуулийн анхан шатны ч ойлголт байхгүй. Орост 5 жил сурсан гэдэг юм. Орос хэл мэдэхгүй. Тэгээд нэг шантаажаар л яваад байдаг юм. Хойно тэгж шантаажлаад яваад байсан биш байлгүй дээ. Ямар учиртай юм ёстой мэдэхгүй, гайхаад л байдаг юм.

Та нар Ц.Нямдоржийн яриад байгааг нэг сонсоорой. “Ц.Амгаланбаатар шоронгоос Б.Содномдаржаа руу мессеж бичээд байсан. Ц.Амгаланбаатар чинь бичиг үсэггүй хүн яаж тийм их мессеж бичих юм” гэж ярьсан. Тэгснээ удалгүй “надад Ц.Амгаланбаатар маш урт захиа бичлээ” гээд үзүүлээд гүйгээд байгаа юм. Энэ хооронд утга авцалдаа байна уу?

Ц.Элбэгдорж: Ц.Нямдорж бол Засгийн газрын биш, С.Зоригийн хэрэг эрхлэх газрын дарга

Тэр орой л алуурчид баригдана гэсэн итгэл үнэмшил, ойлголт байсан. Ингэж удна ч гэж огт бодоогүй. Ардчилсан холбоо эвслийнхэнд нэгнээ алах тийм ойлголт сэтгэлгээ байгаагүй. Тэгэхэд МАХН энэ хэргийг ардчилсан холбоо эвслийг унагахад ашиглая гэдэг сэдэл гаргаж ирсэн. Би Н.Багабанди Ерөнхийлөгчтэй яриад ҮАБЗ-ийг хуралдуулаад, хэргийг илрүүлэхэд л анхаарч байсан. Гэтэл энэ хэргийг АН-ыг хагалахад хэрэгтэй, сонгуульд ашиглах юм байна, ер нь нэг их илрүүлэх гээд яарах хэрэггүй юм байна гэдэг байдлаар ашигтай байдлаар улс төрд ашиглаж эхэлсэн. Намайг дорнодод нэр дэвшээд явж байхад “энэ хүнийг МАХН ялбал маргааш баривчилна” гэж ярьж явсан. 2000 онд С.Зоригийн хэргийг улс төржүүлж ардчиллынхан алсан гэж ойлголт өгсөөр байгаад МАХН 74 суудал авсан. Энэ хэрэг нь хэрэг биш үзэл суртал болж хувирсан. Ардчиллыг хүчгүйдүүлдэг, ардчиллын ололт амжилтыг сөргүүлдэг, ардчиллыг цус алдуулдаг хэрэгсэл болж хувирсан. МАХН 74 суудалтай болоод хэргийг илрүүлэх бүрэн боломжтой байсан. АХЭ дотроосоо энэ хэргийг хийсэн байсан бол бариад буудчих бүрэн боломж байсан. Гэвч ардчилсан холбоо эвсэл холбогдох юу ч гарч ирээгүй.

С.Зориг алагддаг өдөр би нэлээд орой болтол ажилласан. Бараг 11 цагийн үед намайг их тэнгэр рүү орох гэж байхад Д.Мөрөн утасдаад С.Зоригийг хутгалчихаж гэж хэлсэн. Би нэг бааранд ч юмуу сууж байгаад хутгалуулчихсан юм байх гэж бодсон. Тэгээд “хаана вэ” гэхэд “гэртээ” гэсэн. Маш хурдан машинаа эргүүлж дуудаад гэрт нь шууд яваад орсон. Тэгэхэд Д.Мөрөн надад нас барчихсан, орж болохгүй гэдэг зүйл юу ч яриагүй. Хүн найз нь хутгалуулчихлаа гэхэд шууд гэрт нь ороод туслахыг л бодно, эмч дуудсан уу? яасан ийсэн? гэхэд хаалганаас нэлээд зайтай бүтээчихсэн тийм л байдалтай байсан. Э.Бат-Үүл бас ирчихсэн байсан. Тэгээд Үүл миний машинд суугаад ордон руу явсан. Малгайгаа мартчихсан байна шүү гэж н.Ганболдод хэлж байсан. Гэтэл Э.Бат-Үүлийн малгайгаар хэдэн жил улс төр хийж хутгаж байна вэ? С.Зоригийн хэргийн талаар ҮАБЗ хуралдаад бүх зүйлийг сонссон гэж ойлгосон. Үнэхээр шалгаад тогтоосон юм байна, нотлох баримтууд гарцаагүй юм байна гээд ойлгоцгоосон. Гэтэл хууль зүйн яамны харьяа байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас янз бүрийн бичлэг эвлүүлээд зохиол гаргаад удирдаад эхэлсэн. Би үүнийг зохиол гэж харж байгаа. Энэ хэзээ нэг цагт шалгагдаж л таарна. Ер нь манай хуулийнхан энэ хэргийг сул тавьж байгаад сандраад байгаа хүмүүсийн мөрийг сайн харж авъя гэж бодож байгаа байх. Би тэгж олзуурхаж хуулийн байгууллагадаа итгэж байгаа.

С.Зоригийн хэрэгтэй холбогдолтой баримт материал маш их алга болсон. Тэгж яваад энэ хэрэг домог болсон.Агуулга байхгүй нэр үлдсэн. Бодитоор илрүүлэхэд асар хүнд тийм нөхцөлд орсон. Ажлын хэсгийг 5 удаа хөөж тараасан. Мэдээлэл сонсоод байхад хэрэг мөрдөж байсан, ажиллаж байсан хүмүүсийг ийш тийш нь цөлдөг, аймгуудад, дүүрэгт цагдаагийн дарга болгодог. Ингэж цөлөгдсөн хүн дөчин хэд болсон гэсэн. Ажлын хэсгийг дахиад шинээр зохион байгуулаад жаахан юм олохоор л тараагаад иймэрхүү байдлаар л явж ирсэн. Хууль зүйн сайд Ц.Нямдорж таван удаа байсан. Тэр үед хууль зүйн сайд хуулийн байгууллагыг томилдог, хөдөлгөдөг хамгийн нөлөөтэй хүн байсан. Ер нь ч улс төрийн агуулгаараа тийм л дээ.

Ц.Нямдоржийг манай хууль хүчнийхэн шалгаад гадны тусгай албатай холбоотой гэдгийг тогтоочихдог. Гэтэл тогтоох тусам дээшлээд байдаг. Ер нь улс төрд хоорондоо үзэлцэх хэцүү биш. Хамгийн хэцүү нь ардаасаа ямар нэг улсын дэмжлэгтэй тэр улсыг төлөөлж бодлого явуулаад байгаа хүнтэй өрсөлдөх бол маш хэцүү юм билээ. Бараг дийлдэшгүй. Тэгэхээр Ц.Нямдорж бол үнэхээр үүргээ маш мундаг гүйцэтгэж байгаа юмаа.

Хэргийн материалаас Ц.Нямдорж сонголттой үзэж болдог, Ц.Нямдорж хэргээс сонгож нийтлэл бичдэг. Бусад нь танилцаж болдоггүй, ярьж болдоггүй тийм хэргийн нууц гэж юу байхав дээ. Засгийн газар энэ хэргийг зэвсэг болгож, үзэл суртал болгох гээгүй юм бол бүхэлд нь ил болгох ёстой.

Ц.Нямдорж Засгийн биш Зоригийн хэрэг эрхлэх газрын дарга болсон. Ковидоор 200 хүн нас барчихаад байхад Ц.Нямдорж хаана байгаа юм бэ? Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүн нийгмийн тулгамдсан асуудалтай биш С.Зоригийн хэргийг л эрхэлж байна.

С.Зоригийн хэргийг нэг захиалагчтай болгоод нэг гүйцэтгэгчтэй болгоод цааш нь хийчих гэж Ц.Нямдорж оролдож байсан. н.Энхбатыг Францаас авчраад М.Энхсайхныг захиалагч болгоод хаах гэсэн хандлага бий. Ц.Нямдоржийг бид сайн мэднэ. Эх орноосоо урвасан ялыг гар утас хулгайлсан хэргээс бага ялтай болгосон хуулийг хөөцөлдсөөр байгаад батлуулсан хүн бол Ц.Нямдорж. Манай урд хөршийн ганц том хөрөнгө оруулалт Дайчин тамсагийн гэрээ Оюутолгойгоос хэд дахин алдагдалтай. Тэр эрх ашгийг хамгаалж, хаацайлж явдаг хүн бол Ц.Нямдорж. С.Зоригийн хэргийг сайн зэвсэг болгож, хэрэгтэй зэвсэг байгаа юм, хэзээ ч хүч алддаггүй юм гэж өвлүүлэх гэж оролдож байгаа хүн бол Ц.Нямдорж. Энэ хэргээс ганц өгүүлбэр, ганц нотлох баримт алга болоход л хэрэг биш юм шиг харагдах байдал бий болно. Үүнээс л их болгоомжлох, хавтаст хэргийн бүрэн бүтэн байдалд анхаарч олон нийтийн хамгаалтанд авах хэрэгтэй гэж бодож байна.

Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийн аллагад хөтөлж холбосон хүн Ц.Нямдорж

Э.Бат-Үүл: Бид С.Зоригийг алах битгий хэл бүх талаар дэмждэг байсан. С.Зориг алагдахаас сарын өмнө Албанид ардчиллын лидерийг нь алаад иргэний дайн болох шахсан. Тэр үед хуучин социалист лагерийн улсуудад иймэрхүү аллагууд их гарсан. Над руу С.Зоригийн хэргийг эргүүлсэн хүн Ц.Нямдорж юм билээ. Би Ч.Амарболдыг гэж бодоод байдаг байсан чинь Ц.Нямдорж байсан юм билээ.

Гадны гар хөл агент хүний хамгийн том чадвар бол жинхэнэ өөрийгөө далдлах чадвар. Н.Энхбаяраас авахуулаад шоронд явсан хүмүүс бүгд Ц.Нямдоржтой гайгүй явсан. Гэхдээ тэд гуравдагч хөршийн бодлого явуулсныхаа төлөө Ц.Нямдоржийн алсаас зохион байгуулсан явуулгад өртөж хилсээр шоронд орсон. Ц.Нямдорж шүүх эрх мэдлээр 3 шатаар шийдэгдсэн хэргийг задалж чадлаа. Шүүх эрх мэдлийг хорлосон.Тагнуулын гүйцэтгэх ажлыг хорлосон.

Б.Энхбаяр: Хүн амины хэргийн сэжигтнийг гадуур байцааж байсан тохиолдол байхгүй

Б.Энхбаяр: Шүүхийн шийдвэрт нэг зүйлд баяртай байгаа. Хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй юм байна гэдгийг ойлгосон том дохио болсон. Нэг юманд их гайхаж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол хүн амины гэмт хэргийн сэжигтэн одоо ч хэвээрээ. Шүүх дахиад шалгаа л гэж шийдсэн. Манай Улсад хүн амины гэмт хэргийн сэжигтнийг гадуур шалгаж байсан тохиолдлыг би огт мэдэхгүй юм билээ. Ийм хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг цагдан хорьж л шалгадаг.

Хүмүүс намайг Ц.Нямдоржийн дэд сайд байсан учраас л үзэлцээд гэж ойлгоод байдаг юм. Гэтэл би 2001 онд МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байхаас Ц.Нямдорж гэдэг хүнийг мэднэ. Ажил албан тушаалаас болоод хорсоод байгаа зүйл байхгүй. Эртнээс мэддэг учраас яриад байдаг юм. 2001 онд УИХ-аас ажлын хэсэг гараад Эрдэнэт үйлдвэрийг захирал асан Д.Дорлигжавыг шалгаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн 800 мянган доллар оффшор буюу Кипрээр дамжаад мөнгө угаагдаж алга болсон. Удалгүй энэ хэрэг Ц.Нямдоржийг сайд байхад алга болсон. Хэрэг нь ч хэрэгсэхгүй болсон. Бүр хавтаст хэрэг нь ч олдохоо байсан.  С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор намайг хоёр ч удаа хутгаж ярьсан.

Эх сурвалж: ubn.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (64.119.17.212)
    Нямка бүр ойлгомжтой юм бишүү... нээрээ л өдий хүртэл хэнээс хаацайлж, нуугаад явна энэ хүн... эрт илрүүлчихээр хэргийг яагаад дараад байна. Үүнийн цаана X-Ноён Б.Банди ч бж мэдэх юм.
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.188.160)
    Сайхан худлаа шаадаг хогнууд юмаа. 23- н жилийн дараа ингэж худлаа ярьж болдоггүй юм даа
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.123.251)
    Ёстой нэг бодсон зохиосноо амныхаа зоргоор чалчина гэдэг энэ байх даа!!! муусайн худалч новшнууд!!! та үнэнд гүйцэгдэж хэзээ нэгэн өдөр булхай чинь илрэх л байх даа!!! маш хортой тархи угаагчид!!!
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.185.9)
    ЭНХБАЯР ГЭГЧ ХЭН БЭ ГЭДЭГ НЬ ТОД ХАРАГДАЖ БАЙНА ДАА.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Эр (66.181.185.46)
    Nyamkaag ogtsruulah tsuglaan boluul 2 garaa urguud naizuudaa daguulaad ochno shu mongoliin turiin edee beer tagnuul uvgun
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top