x

Х.Баттулгад энэ намд эргэж ирэх нүүр хэрэгтэй

Ямартай ч АН-ын дотоодод өрнөсөн тамганы дажин хуулийн хувьд өндөрлөж, шүүхийн шийдвэрээр намын тамга М.Тулгатад үлдлээ. Өчигдөр хуралдсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэд олгосон АН-ын тамгыг хууль ёсны хэвээр үлдэв.

Нөгөө талаас “Шүүхийн маргаан дуусаагүй, маргааныг анхан шат руу буцааснаас өөр зүйлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлэлцэх асуудал үлдсэнгүй. Учир нь Ц.Тувааны зүгээс С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүй болгуулахаар шүүхдэх үед Ц.Тувааны нэр УДШ-ийн цахим бүртгэлд байсан. Энэ үндэслэлээр тэр АН-ын тамгыг өөрийн болгохыг зорьсон бол өнөөдөр Ц.Тувааны нэр цахим бүртгэлд байхгүй. Харин хууль ёсны тамга нь М.Тулгатад байгаа гэдэг утгаараа Дээд шүүх АН-ын даргаар М.Тулгатын нэрийг цахим бүртгэлд оруулах үүрэгтэй. Товчхондоо, 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулийг дуустал М.Тулгат АН-ын тамгыг атгахаар болов.

Үүгээр АН-ын дотоодод өрнөсөн тамга тэмдэгний маргаан хуулийн хувьд дуусч, С.Эрдэнэ албан ёсны нэр дэвшигч хэвээр үлдлээ. Харин нөгөө тал үлдсэн хугацаанд яаж ажиллах вэ гэдгээс ирэх сонгуулийн дүн, С.Эрдэнийн ялалт, ялагдал хамаарна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа өчигдөр үдээс хойш АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийхдээ, намынхаа үе үеийн дарга нар, УИХ-д сонгогдсон гишүүд, орон нутгийн намуудад хандаж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтын төлөө хамтарч, нэгдэж ажиллахыг уриалав. Тус намын хувьд дотоодын “дайнаа” дуусгаад гадагшаа өрсөлдөх өрсөлдөөндөө хүчээ хуримтлуулах, нэгдэж нягтрах цаг ирэв. Яг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг.

2017 оны сонгуулийн өмнө Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нартай нам дотроо өрсөлдөхөд хэн ч Х.Баттулгыг нөгөө хоёроо хол орхиод гараад ирнэ чинээ санаагүй. Гэвч нэгэнт намын олонхи гишүүд нь Х.Баттулгыг дэмжсэн учраас бусад өрсөлдөгчид нь ч гэсэн Х.Баттулгынхаа ард гарч зогсоод нэгэн дуугаар нэр дэвшигчээ дэмжсэн. Улс төрийн соёлтой, шударга өрсөлдөөн гэж үүнийг хэлдэг. Х.Баттулгыг 2017 онд Ерөнхийлөгч болгосон хүн ч гэсэн С.Эрдэнэ.

Тиймээс өнөөдөр ч гэсэн Х.Баттулга энэ намд эргэж ирэх нүүртэй үлдье гэвэл С.Эрдэнийнхээ эсрэг хэвлэлийн пиар, соошл дайнаа зогсоогоод, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарынхаа жолоог татах ёстой. Үгүй бол нэгмөсөн шинэ нам байгуулаад, МАН-тай нийлээд С.Эрдэнийнхээ эсрэг явах хоёр л сонголт байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бат (192.82.68.244)
    Эрдэнэ АН ыг Эби, Сү ийн нарийн даалгавараар устгахг зорьж байна.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Hulgar harahiin llriin sdaa (202.55.188.87)
    Malchin
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Дайнтай дайнгүй ямар ч дэмжлэг хүлээхгүй ээ, мээдрэмж байкүү яана даа
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.58.143.144)
    Jenko d an hariutslaga toots namaasaa huu hulgaig ni shalguul
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Баяр (202.126.89.227)
    Баттулга безнэсээ хөөгөөд яна аль нам хэрггүй хари жинхэнэ хөшигнийй араас тоглоно до
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    Ерөнхийлөгчийг хүртэл НАМын нүүрээрээ айлгаж ичээсэн овоо хүнд өвчтэй гарууд шүү!...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    МАН, АН, МАХН, ХҮН гэж "КОМПЛЕКСНИЙ СИНДРОМ"... гэгч өвчинд нэрвэгдэгсдийн цугларч бөөгнөрдөг "Хүчээ нэгтгэдэг" газар нь болжээ дээ. Энэ НАМчингуудын солиорол... Монголчуудыг ч нэг мөсөн ална доо.МАНгасууд...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 22 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 32 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top