x

Аллагын гүйцэтгэгчдийг суллаад захиалагчийг нь хайж болох уу?

С.Зоригийн амь насыг санаатай бүрэлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг баасан гаригийн орой батлан даалтаар суллав. УДШ-ийн шийдвэрээр тэдэнд оноосон яллыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ. 

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шударга ёс гэж ярихад амархан ч гэсэн, үүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаардсан зүйл байдаг юм байна. Өдрөөс өдөрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал бага багаар ахиц гарсаар байна" хэмээн мэдэгдэв. Гэвч энэ үйл явдал С.Зоригийн хэргийн хувьд ахиц байсан уу, алдаа болсон уу? гэдэг удахгүй тодорхой болно. Яаж ч бодсон хэргийн захиалагч илрээгүй байхад гүйцэтгэгч нарыг суллана гэдэг лав байж болох үйлдэл биш. Шүүх тэднийг батлан даалтаар гаргаж хэргийг шалгахаар шийдвэрлэсэн нь ч гэсэн "хэрэгт холбогдолгүй" гэсэн үг огт биш. 

Ямартай ч МАН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн нэг, Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэгдэхгүй байна. Тэр "Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон" хэмээн мэдэгдэв. Мөн улсын нууцаас гаргасан С.Зоригийн хэргийн материалыг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэхийг шаардав. Эрхэм гишүүн ч бас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг "хэлмэгдсэн" гэж үзээд байгаа хэргийн материалтай танилцахыг хүсчээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн хувьд хэргийн материалаас зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах талын материалыг сугалж ярьж, нийтэд дэлгэж, түүндээ олон нийтийг турхирч ирсэн. Харин энэ хүмүүсийг ямар үндэслэл, нотлох баримтаар С.Зоригийн хэрэгт буруутгасан, нотолсон байгаа гэдэг баримтуудтай олон нийт одоо болтол танилцаагүй байгаа. Нууцаас гаргаснаас хойш прокурорын архивт шилжүүлсэн гэх энэ материалыг зөвхөн хэргийн оролцогч нарын өмгөөлөгчид зөвшөөрөл авч үзэх боломжтой. Аман дээрээ л нууцаас гаргасан гэж байгаа боловч ачир дээрээ нууц хэвээрээ гэсэн үг.

Тийм атал Ц.Нямдорж сайд ямар эрх дархаар С.Зоригийн хэргийн материалын үзээд, өөрт ашигтай баримтуудаас сугалж нийтэд цацаад байна вэ? гэдэг асуултын хариу сонирхол татна. Гарч болох ганц дүгнэлт нь өөрөө "нууц задруулсан" хэрэгт унахгүйн тулд өөртөө зориулж нууцаас гаргажээ, Ц.Нямдорж сайд. Хууль зүйн сайд Х.Нямбаатар нууцаас гаргасан материалыг цахим хэлбэрт оруулж, нийтэд ил байршуулна гэж мэдэгдсэнээс хойш дахиад нэг сар өнгөрлөө. Энэ янзаараа ирэх сонгуулийг дуусгах бололтой.

Нэн ялангуяа УДШ өмнө гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг ямар баримт, үндэслэлээр хүчингүй болгосон бэ? гэдэг нь оньсого болж үлдлээ. Хэргийн материал нь нууцаас гарчихаад байхад шүүх хуралдааныг хаалттай явуулна гэдэг ч бас оньсого мөн биз дээ. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулсан шалтгаанаа Дээд шүүх "прокурорын дүгнэлт нь "нууц" гэсэн дардастай ирсэн учраас" хэмээн тайлбарлаж байгаа ч тэр ч гэсэн үнэн биш. Учир нь эрүүдэн шүүсэн асуудлаар шүүх аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Тэнд нь гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой баримт материал /Ц.Нямдорж нар бараг бүгдийг нь задлаад зарлаад дууссан л даа/ байлаа гэхэд тэр нь сая болсон шүүх хуралтай огт холбоогүй зүйл. 

Саяны шүүх хурлаар бол "Эрүүдэн шүүсэн явдал нь хэргийн нотлох баримтыг цуглуулсантай холбоотой юу? Хууль зөрчиж эрүүдэн шүүх замаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үү, түүнийг нь шүүх хуралд нотолгоо болгосон уу? гэдэгт л хариулт өгөх үүрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сард улсын нууцаас гаргасан С.Зоригийн хэргийн материал дээр прокурор дүгнэлтээ гаргаж, түүнийг нь Дээд шүүх хянах ёстой байсан. Тэнд дахиад ямар "нууц" байх ёстой гэж? 

Гэвч нэг зүйл тодорхой нь Ц.Нямдорж нар энэ хэрэг дээр бүр эхнээс нь гар хөлөө дүрж ирсэн. Хэргийг шүүхээр шийдэгдсэний дараа хаалттай хорих ангид нэвтэрч, хэргийн холбогдогч нартай уулзсан, мэдүүлгээсээ буцсан захиа хүртэл бичүүлж, өмгөөлөгч олж өгсөн хүмүүс ч гэсэн Ц.Нямдоржийн хүмүүс байсан. Тийм шалтгаанаар Ц.Нямдоржийг "захиалагчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан" хэргээр хавтаст хэрэг нээж шалгасан нь ч гэсэн үнэн. Одоо тэр хэргийн үр дүн, үнэн мөнийг ч гэсэн олон нийт мэдэх ёстой. Ц.Нямдорж гэдэг хүн ганцаараа "шударга ёсыг өмчлөөд" хуулийн дээгүүр алхаад байж болохгүй.

Б.ЗАЯА 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top