x

УДШ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах боломжгүй

Баасан гаригт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял шийтгэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчид эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, хэргийн холбогдогч нарт шүүхээс оноосон ял шийтгэлийг хүчингүй болгуулахаар УЕП-т хандсаны дагуу прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад шүүхээр хянуулж буй хэрэг юм.

Үүнтэй холбоотойгоор “шүүхийн шийдвэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгана” гэдэг мэдээллийн эрх баригч нам, Засгийн газрын гишүүдийн зүгээс идэвхитэйгээр тарааж байгаа. Ялангуяа уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар шүүхээс ял авсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт оноосон ялыг хүчингүй болгуулахаар идэвхийлэн хөөцөлдөх болсон. Мөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн удаад Засгийн газрын 100 хоногоор сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ч бас энэ сэдвийг дахин хөндөж, олон нийтийн анхааралд аваачсан байдаг.

Гэвч энэ нь хуулийн хувьд бололцоогүй юм. Учир нь маргааш хуралдах УДШ-ийн Эрүүгийн танхимын хуралдаан сүүлд шийдвэрлэсэн “эрүүдэн шүүсэн” хэргийн материалд биш, өмнө гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн С.Зоригийн хэргийн материал дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Прокурорын байгууллага ч гэсэн өмнө С.Зоригийн хэрэгт ял төлөвлөсөн прокурорын байгууллагын яллах дүгнэлтүүд дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан гэсэн үг. Ингэхдээ эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон нөхөд С.Зоригийн хэргийг мөрдөн шалгасан ажиллагаа буюу нотлох баримтыг бүрдүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхэд л дүгнэлт өгөх юм. Өмнө бичиж нийтэлж байсанчлан “эрүүдэн шүүсэн” явдал нь хэргийн нотлох баримтыг бүрдүүлсэнтэй холбоотой юу, үгүй юу? гэдгийг шалгана гэсэн үг.

Тэгэхээр маргааш болох УДШ-ийн Эрүүгийн танхимын хурал “Т.Чимгээ, Б.Содномдаржааг цагаатгах шүүх хурал болно” гэх нь хэт өрөөсгөл бөгөөд хийсвэр дүгнэлт юм. Учир нь "эрүүдэн шүүх" болон "нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх" гэдэг нь Эрүүгийн хуульд заасан хоёр өөр гэмт хэрэг.

Тиймээс УДШ өнгөрөгч гуравдугаар сард Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс өнөөсөн “Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн” /2002 оны Эрүүгийн хуулийн 133/, “Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” /2020 оны Эрүүгийн хуулийн 253/ хэргийг “нотлох баримтаар тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  2015 оны Эрүүгийн хуульд заасан “Эрүү шүүлт тулгах” /21.12. Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн байдаг.

Тэгэхээр Б.Хурц нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ялласан шүүхийн шийдвэр нь хэргийн нотлох баримтыг бүрдүүлсэнтэй холбоогүй гэсэн үг. Ямартай ч одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг цагаатгах боломжгүй. Ц.Нямдорж нарын тарааж буй “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж, С.Зоригийн хэргийг дахин шалгана” гэх мэдээлэл нь шүүхийн шийдвэрт урьдаас нөлөөлөх гэсэн оролдлого. Эс бөгөөс шүүхийн шийдвэр нэгэнт тодорхой учир шүүхийг буруутгах сэдлийг урьдчилаад олон нийтийн тархинд суулгаж буй санаатай үйлдэл юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Үхсэн хойноо (192.82.72.225)
    Юун цагаатгах боломжгүй гэж
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • DR. PRADHAN (37.120.137.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top