x

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнийн нэрийг татуулж амиа аврах уу?

Төвталйбайд зарласан өлсгөлөн үргэлжилж байна. Өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн гишүүнийг /Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Д.Ганбат нар. Т.Адьяасүрэн нь эрүүл мэндийн хувьд асуудал гарсан тул эмнэлгийн заалтаар өлсгөлөнгөө зогсоосон/ бусад нь дэмжиж, суулт хийж эхэлсэн байна. СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээр хоёр талын маргааныг эцэслэсэн авч О.Цогтгэрэл нар өлсгөлөнгөө зогсоосонгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт өлсгөлөнгийн гишүүдийг эргэж очихдоо "ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид намын тамга хуурамчаар үйлдсэн материалыг хүргэж өгсөн" гэснээс үзвэл тэд С.Эрдэнийн нэрийг татуулах хүртэл явахаар шийдсэн бололтой. Үүндээ МАН-аас дэмжлэг хүсч байгаа юм байна гэдгийг хялбархан ойлгож болно. 

Сануулахад, О.Цогтгэрэл нарын зүгээс С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон асуудлаар УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэдөгсөн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Мөнхтулга захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлж, мөн хэргийг хэлэлцэх шүүхийн процессийг бас түдгэлзүүлсэн билээ.

Хэргийн гуравдагч тал болох С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс шүүгчийн захирамжийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзсэн авч давахын шүүх хурал хуралдалгүй гурван сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа юм. Захиргааны хэрэг маргааныг шүүхээр хэлэлцэх цаад талын хугацаа 60 хоног боловч, О.Цогтгэрэл нарын зүгээс өнгөрсөн хугацаанд гурван удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

Өнгөрөгч пүрэв гаригт гурав дахиа товлогдсон шүүх хуралдааныг "шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй" гэдэг шалтгаанаар шүүх хурлыг мөн л хойшлуулах хүсэлт гаргасан. Ирэх пүрэв гаригт /2021.05.13/ шүүх хурлыг дахин товлоод байгаа. Хэрэвзээ Х.Баттулга нь МАН-тай тохироод, С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүйд тооцуулж чадвал түүнийг нэр дэвшигчээс буцаан татах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. МАН ч гэсэн ийм саналаас татгалзаж чадах болов уу?

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг "МАН-тай нийлж АН-ыг худалдлаа" гэдэг хар пиарыг хамгийн их хийсэн нөхөд эсрэгээрээ өөрсдөө МАН дээр гүйж очоод "АН-ын тамгыг хуруугаад өгөөч" гэж гуйж гувшиж явна. Гэхдээ энэ нь АН-ын Х.Баттулгад өгөхгүй гэж тэмцсэн С.Эрдэнийг нэг мөсөн дарж, намаа авах гэсэн хонзогнол уу? эсвэл МАН-ын хөлд дор АН-ыг хаяж өгөөд ч хамаагүй амиа аврах Х.Баттулгын төлөөс үү?  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • User (122.201.24.199)
    Бичиг үсгийн алдаагүй юм бич дээ хө!
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top