x

АН-ын хоёр даргын тамганы дажинд шүүхүүд татагдан оржээ

АН-ын тамганы маргаан магадгүй ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Энэ асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдоод байсан шүүх хурал өчигдөр гурав дахь удаагаа хойшлов. Шүүх хуралд О.Цогтгэрэлийн талаас 26 өмгөөлөгч ирсэн тул шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй гэсэн үндэслэлээр шүүх хурлыг энэ сарын 13 хүртэл хойшлуулжээ.

Гэсэн хэдий ч О.Цогтгэрэлийн талаас “С.Эрдэнэд шинээр тамга олгосон УБЕГ-ын шийдвэр хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдлээ. О.Цогтгэрэл даргатай намд ашиглагдаж буй тамга цорын ганц хүчинтэй тамга мөн. Харин С.Эрдэнийн СЕХ-нд хүргүүлсэн материалууддаа дарсан тамга хууль бус болохыг шүүх тодотголоо” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр бүтэн хоногийн турш тараав. 

Болсон явпал юу вэ гэвэл энэ оны нэгдүгээр сард АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, УДШ Ц.Тувааны нэрийг цахим бүртгэлээс хассаны дараа Ц.Туваан нь намын тамгыг аван зугтсан. Харин С.Эрдэнэ өөрийг нь “АН-ыг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд”-ээр бүртгэсэн хуулийн этгээдийн гэрчилгээг барин АН-ын тамгыг дахин хэвлүүлж, тамганы шинэ дугаарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм байна.

Мэдээж Ц.Туваан нар С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гарган УБЕГ-аас шинээр олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг ч бас тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан болоогүй, шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд шүүх шийдвэрээ гаргах хүртэл С.Эрдэнэт олгосон тамганы үйлчлэлийг түр зогсоосон гэсэн үг.

Харин С.Эрдэнийн талаас шүүгчийн захирамжийг хууль бус хамаан үзэж, хүчингүй болгуулахаар хуульд заасан 7 хоногийн хугацаанд Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүгчийн захирамжийг гуравдагч тал эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаснаар анхан шатнаас гаргасан шүүгчийн захирамж ч гэсэн түдгэлзэнэ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нарын тамгыг хүчингүй болгохын Давж заалдах шатны шүүхээр шийдвэр гаргуулах ёстой гэсэн үг. Гэтэл нөгөө тал нь шүүх хурлаа хийлгэхгүй хойшлуулаад байгаа нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг шиг л юм болж байна.

Дээр нь тамганы дугаар олгосон УБЕГ-ын дарга, улсын байцаагч нарыг МАХН-ын дарга асан Б.Даш-Ёндонгийн туслахаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувийн компанид хүний нөөцийн мэргэжилтэн байсан гэх шалтгаанаар “МАН-ын гар хөл болсон байж болзошгүй” хэмээн үзэж, АТГ-т өгч буйгаа өчигдөр зарлав. Ширээн дээрээс унадаг байлаа ч ганцаараа унахгүй гэж үзэж байгаа бололтой. Нэгэнт маргаж байгаа хоёр талын хувьд байж болох л зүйл.

Ганц асуудал нь шүүгч яагаад шүүх хуралдаан хийлгүйгээр захирамж гаргасан бэ? Тэр тусмаа маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааг хүртэл түдгэлзүүлж, маргааныг улам томруулсан бэ? гэдэг асуулт. Эх сурвалжийн хэлснээр аливаа маргаанд хөндлөнгийн байр сууринаас хандаж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой шүүгч талуудын нэгтэй нь нууцаар уулзсан буюу утсаар ярьсан, "танай талд хөнгөн тусахаар шийдвэр гаргаж өгнө" гэсэн утгатай яриа хэлцэл хийсэн бичлэгийг С.Эрдэнийн талаас нотлох баримт болгон Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Энэ шалтгаанаар захирамж гаргасан шүүгч нь Сахилгын хороогоор орж, шийтгэл аваад байгаа юм байна. 

Тэгэхээр АН-ын тамга атгасан С.Эрдэнэ, Ц.Туваан нарын маргаанд шүүх ч гэсэн эхнээсээ хутгалдаад явж байгаа бололтой. Уг нь бол шүүхийн захиргааны хэрэг маргаан таслах хугацаа дээд тал нь 60 хоног. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Давж заалдах шатны шүүхэд очсон маргааныг одоо болтол хэлэлцэгдэхгүй, хойшлуулсаар байгаад "Шүүх нөлөөнд автсан" гэдгээс өөр тайлбар олдохгүй л байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top