x

“Тахлын үеийн улс төр” буюу Ерөнхийлөгчийн сонгууль

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг СЕХ маргаашийн дотор олон нийтэд зарлана. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн нэрс бараг тодорхой болов. АН-аас С.Эрдэнэ, МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвших юм байна. Өрсөлдөж буй намууд бүтэн жил хуйнд нь нуусан сэлмээ сугалаад У.Хүрэлсүхийн хэлдгээр “гардан тулаан”-д орлоо. Хамгийн түрүүнд сэлмээ сугалсан хүн Х.Баттулга болов. Тэрээр таван сарын өмнө /өнгөрсөн оны арванхоёрдугаар сард/ УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хориг тавилаа. Хуулиараа Ерөнхийлөгч хуульд хориг тавих хугацаа хууль батлагдсанаас хойш 14 хоног. Юу бодож хориг тавьсныг нь тааварах ч арга алга.

Энэ мэтчилэн хөл толгой, эрэмбэ дараагаа алдсан “тахлын үеийн” улс төр дахиад нэг сар гаруй үргэлжлэх байх. Нэр дэвшигчид ээлж дараагаар тодорч эхэлснээсхойших сүүлийн долоо хоногийн хугацаанд иргэд лав ХӨСҮТ-өөс өдөр тутам зарлаж байгаа халдварын тохиодлын тоо мянгаас давсан, буурсан талаар хэлэлцэхээ больсныг анзаарсан байх. Энэ чигээрээ үймж, улсаараа талцаж нэг сар “зодолдоод” сонгуультай золгоно доо.

Уг нь бол улс төрийг соёл бүхий оронд сонгогчидоо хүндэлдэг намууд бол нэр дэвшигчдээ тодруулах гэж бараг бүтэн жилийн ажил болдог. Аль нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь бараг жилийн өмнөөс тодорхой болчихсон, нийтээрээ тэр хүнийх нь тухайн шүүн хэлэлцээд дууссан байдаг. Ардчилал, олон намын систем бий болоод 30 гаруй жил болж байхад манай намуудад тийм соёл, төлөвшил бий болоогүй нь бидний аз дутсан хэрэг байх л даа.

Ардчилал, чөлөөт сонголтын тухай хамгийн их ярьдаг АН гэхэд ердөө дөрвөн жилийн өмнөөс нам дотроо сунгаа явуулж эхэлсэн. Сүүлд зарласан хоёр ч сунгаа нь цар тахал төдийгүй намын дотоод тэмцлээс болж хошиг шогийн үзэгдэл шиг юм болов. Намын дотоод тэмцэлсээд байх ч юмгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг ганц хүний хэтийдсэн шуналаас болсон хэрэг. Гээд нэг хүний өрсөн тоглоомонд намаараа нурж унаж байна гэдэг улс төрийн намын хувьд хэр их доройтсоны л тэмдэг дохио л доо. Тамгаа булаалдаж хэрэлдэж хэрэлдэж хоёр талд нэр дэвшүүлсэн чинь нэг нь АН-аас гараад дөрвөн жил болсон хүнийг АН-д огт байгаагүй хүнтэй өрсөлдүүлж байх. Нөгөө тал нь баахан нэр дэвшигч гаргаж ирснээс сүүлийн мөчид “нэр дэвшихээр огт төлөвлөөгүй байсан” намын дарга нь гэнэт орж ирээд нөгөөдүүлээ цэвэр ялж гэх мэт.

Эсрэгээрээ МАН гэтэл У.Хүрэлсүхийгээ Бага хурлын 369 гишүүнээр 100 хувь гар өргүүлээд, дээр нь МАХН -аар дэмжүүлээд сонгуульд орж байна. Таван хүн нэр дэвшихэд У.Хүрэлсүхээс бусад нь нэг ч санал аваагүй байна гэдэг энэ намд ч гэсэн “лидерийн хомсдол” гэдэг зүйл нүүрлэсний тод жишээ. Хэнд тамга, эрх мэдэл байна, түүний хөлд бултаараа очиж сөгдөж мөргөдөг болж. Яг Н.Энхбаярын үе шиг. “Хаан шалдан байна” гэж хэлэх зоригтой нэг ч хүн энэ намд алга. Н.Энхбаяр нь У.Хүрэлсүхийгээ “Хэлсэндээ хүрдэг хүн” гэж тодорхойлсон нь иргэд, сонгогчдын эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү “Надтай тохирсон наймаа тохироогоо мартуузай” гэсэн сануулга байх. Товчхондоо нэг нь эрх баригч, нөгөө нь сөрөг хүчин гэдгээс өөрөөр нэг нь нөгөөгөөсөө дээрдэхээр зүйл алга.

Ийм нэг “сонголтгүй” сонгуулийн өмнө иргэд дахиад тулж ирлээ. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбатын хувьд уг хүнийг нь шүүмжлэх аргагүй ч нам нь хэний дохио зангаагаар хөдөлдөг билээ гэдэг ойлгомжтой. УИХ-д суудалтай болсноос хойш бүтэн нэг жилийн турш ХҮН-ын дарга МАН-ын “кондоом” шиг л явж ирсэн. Энэ удаад ч гэсэн хэний эсрэг хэнтэй өрсөлдөх вэ? гэдэг наймаа тохироогоо бараг хийчихсэн болов уу.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 18 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top