x

Ажил олгогчийн НДШ буюу төлөх ёсгүй ТАТВАР

Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар өгүүлэхээс өмнө даатгал гэж юуг хэлдэг гэдгийг ойлгох нь зөв байх. Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалж, учирч болох гарз хохирлыг нөхөн төлүүлэх баталгаатай байх зорилгоор зохих ёсны төлбөр хураамжийг нь урьдчилан төлж, нөгөө талаас тухайн даатгуулагчийн ирээдүйд учирч болох эрсдэлийг бүрэн буюу хэсэгчлэн хариуцахаар үүрэг хүлээсэн даатгагч, даатгуулагчийн хоорондын харилцаа юм.

Үүний тулд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, удирдах үйл явц бөгөөд тухайн сангийн хөрөнгө нь даатгуулагчдад үүссэн эрсдэлийг санхүүгийн хувьд бууруулахад чиглэдэг. Тухайн санг хэн зохион байгуулснаас үл хамааран үйл ажиллагаа нь даатгуулагчийн эрсдэлд зориулагдах ёстой. Зохих хэмжээнийн санг л тодорхой заагдсан хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвшөөрдөг санхүүгийн онцгой нэг систем.

Нийгмийн даатгал сан нь өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг олгох, хөдөлмөрийн чадвараа алдсан болон ажилгүй иргэдэд тэтгэмж өгөх, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр өгөх зэргээр эрсдэлээс хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

Даатгалын оролцогчид:

1. Даатгуулагч

2. Даатгагч

3. Хариуцлагын даатгалын хувьд гуравдагч этгээдүүд байна.

Даатгуулагчийн хувьд ААН, хувь хүн хэн ч байж болно. Даатгагч нь даатгалын компаниуд, давхар даатгалын компаниуд, төрийн даатгалын сан байна. Гуравдагч этгээд нь даатгуулагчийн үйл ажиллагаанаас, ажил мэргэжил болон бусад өөрийн зан үйл, үйл ажиллагаанаас хамаарч хохирч болзошгүй этгээд байна.

Монголд даатгалын энэхүү төрлүүд нь арилжааны даатгалын компани, нийгмийн даатгалын сангуудаар үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын санг төр мэдэх бөгөөд бялуу хуваах зарчмаар буюу ялсан намын цүнх баригч, хандив өргөгч, даргын үгийг үг дуугүй биелүүлэгч этгээдүүд удирдана. Харин нийгмийн даатгалын санг бүрдүүлэх үйл ажиллагааг НДШ авч эхэлснээс хойш хувийн хэвшлүүд 100 хувь хариуцаж ирсэн. Эхлээд иргэдэд ажил олгоно, ажилчдаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг төрд авч өгнө, үйл ажиллагааны зардлыг ажил олгогч хариуцна, тайлан байнга гаргаж өгнө, ДЭЭРЭЭС НЬ АЖИЛ ОЛГОСОН ГЭЖ ДАХИАД Л МӨНГӨ ТӨЛНӨ. Энийг нь ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл гэж хэлнэ. Даатгуулагч өөрийнхөө өмнө учирч болзошгүй эрсдэлийг бууруулахаар /санхүүгийн хувь/ төлж буй мөнгийг даатгалын хураамж, ШИМТГЭЛ гэж нэрлэнэ. Харин хэн нэгний өмнөөс төрд төлж байгаа өөрт даатгалын нөхөн олговор болж ирэхгүй хураамж, шимтгэлийг ДААТГАЛ биш, ТАТВАР гэнэ.

Харин ажил олгогч даатгалын шимтгэл төлөөд үйлдвэрлэлийн тасалдлаа даатгуулж болох юм. Одоогийн нөхцөл байдал шиг үе үүсэж үйл ажиллагаа доголдсон үед хамтрагч бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэлх нөхөн олговрыг авч болдог тийм даатгалын төрөл. Эсвэл ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй болох үеийг даатгуулах, ажилчдынхаа ажилтай холбоотой элдэв эрсдэлүүдэд хариуцлагын даатгалд даатгуулах гэх мэтээр ажил олгогчдыг даатгах даатгалын төрлүүд байж болох юм.

Гэтэл манайд “даатгуулагч” гэдэг нэрээр заавал ажил олгогчоор дамжуулан НДШ-ийг шууд хурааж авна. Өгч чадахгүй бол торгоно, алданги тооцно, дансыг нь блоклоно. Ажилтан даатгалд хамрагдахыг хүсэхгүй бол шууд л ажил олгогчийг торгоно. Ийм зарчмаар буруу гажигтай явж байгаа даатгал бол НДШ юм. Эсвэл ажил олгогчоос авч байгаа мөнгийг татвар гээд нэрлээд явах нь зөв юм. Татвар буй дор төр буй. Хэрвээ тэгэх юм бол ажил олгогчид гомдоллож гонгинохгүй.

                                                                                                               С.Лхагважав

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 37 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 51 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 1 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top