x

Шударга ёсны ухралт болсныг МАН-ын дарга хүлээн зөвшөөрөв

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ. Удирдах зөвлөлийн 29 гишүүн эс гэхэд Бага хурын 369 гишүүнээс нэг нь ч эргэлзэлгүйгээр нэг хүнийг дэмжинэ гэдэг улс төрийн намын хувьд “үхэл” ойртсоны шинж. Үүнээс өмнө МАН-ын түүхэнд хэзээ ийм статистик гарч байсангүй. Социализмын үед хүртэл АИХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дүн 100 хувьтай гарч байгаагүй юм. Хэдийгээр нэр дэвшигч нь ганцхан, сонголт байхгүй сонгууль ч гэлээ. Гэхдээ "сонгууль юм шүү" гэдгийг харуулахын тулд албан ёсны мэдээ нь ядаж 100 хувьд хүргэдэггүй байлаа.

Харин энэ удаа МАН-ын Бага хурлын гишүүд өрсөлдөгчгүй нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигчээ 100 хувийн саналаар баталсан нь ардчиллын 30 жилийн түүхэнд анхных болов. Энэ намд нэг хүний дарангуйлал бүрэн тогтсоны бат нотолгоо.

Гэвч “Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна” гэж хэлсэн энэ хүн өөрийнх нь засаглалын жилүүдэд шударга ёсны ухралт болсныг хаа очиж хүлээн зөвшөөрчээ. “Хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж ард иргэдийг тамлан зовоодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдэл” гэсэн МАН засагласан жилүүдтэй шууд давхацдаг. Ц.Элбэгдоржийн бий болгосон гэх "хонгилыг" нураахын оронд хонгилын түлхүүрийг шилжүүлэн авч явснаа ч хүлээн зөвшөөрөв. Хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм, Х.Баттулга гэдэг ганц хүнд хаяглаад орхивол алдас болно. Хуулийнхныг хонгилдоход хүргэсэн эзэд нь ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа шүү дээ. Тэд л шүүх, прокуроруудыг хуулийн үндэслэлгүйгээр халж солих эрх мэдлийг өөртөө авч, хуулийн байгууллагыг гар хөлөө болгосон.  

Тэрнийх нь үр дүнд С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан нар хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрээд шоронд сууж байгаа. Тэрнийх нь үр дүнд эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөгөө ашиглаж ЖДҮХС-гаас тэрбумаар нь зээл авсан МАН-ын 43 гишүүн ямар ч ял хариуцлага хүлээлгүй эрх дураараа, эргэж сонгогдоод явж байгаа. У.Хүрэлсүх өөрөө ч үүний хариуцлагыг нь хамт үүрэлцэх ёстой хүний нэг. /Төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгчихөөд "ЖДҮ зээл авсан гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй" гэхээр зээлтэй гишүүн байтугай хажуугаар өнгөрсөн нохой хүртэл инээнэ биз дээ/

Харамсалтай нь МАН-ын дарга бусад хүмүүсийн ой өөрийнхтэйгээ адилхан боддог бололтой. Саяхны явдал шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш сарын дараа Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ЖДҮХС-гийн санхүүжилтэд 72 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байдаг. Төсвийн жил дуусахаас хоёрхон сарын өмнө. Тэр мөнгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох кноп дарсан МАН-ын 43 гишүүнд тэнцүү хуваарилсан байдаг. Ажлаа аваад удаагүй байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “гишүүдийн нэртэй тэрбумын" тухай өөрийн амаар анх дэлгэсэн ч одоо амаа хамхиад У.Хүрэлсүхэд хүчин зүтгэж байгаа. Хууль хэнд үйлчилдэг, хэнд эс үйлчилдэгийн бодит нотолгоо энэ.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсныхаа хариуд УЕП М.Энх-Амгалан “хонгилын прокурор” нэр зүүгээд албан тушаалаасаа зайлуулагдсан. Оронд нь тавьсан Б.Жаргалсайхан прокурор ЖДҮ зээлтэй гишүүдийн асуудлыг нэг ч удаа хөндөж тавиагүй. Хонгилын түлхүүрийг шилжүүлэн авсан түүх ч ийм. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын "найзан дундаа" дарсан эрүүгийн гэмт хэргүүд үүгээр тогтохгүй. Тийм атал өнөөдөр гэнэт сэрээд “хувь хүн засагладаггүй хуулийн засаглалтай” нийгмийн тухай ярьж эхэлсэн нь “”чоно махнаас гарах”-ын л үлгэр болж байна. Хүнийг юу хийх вэ гэдгээс нь гадна юу хийсэн бэ гэдгээр нь үнэлж болдог юм" гэж Н.Алтанхуяг гуайн хэлсэн алдарт үг бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top