x

Улаан бал, Гарамжав, Өнөрцэцэг гурав

Өнгөрөгч мягмар гаригт NTV телевизээр дамжуулсан “Улаан бал” нэвтрүүлгийн дараа Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн олон нийтийн сүлжээнд тавьсан “Шантаажгүй сэтгүүл зүйн төлөө шантаажчин, гүтгэгчдээс айхаа боль. Шууд мэдээл” гэдэг уриалга манай соошл хэрэглэгчдийг хоёр хуваав. Сэтгүүлчид нь ч гэсэн хоёр хуваагдаад Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг нарыг ээлжлэн балешиглаж, ид хав болгов. Харин дундуур нь Ц.Гарамжав гэдэг эмэгтэй цав цагаан тагтаа болоод нисээд явчихлаа. Энэ байдал жишиг болчих вий гэдэг үүднээс үүнийг бичиглэв.

Ц.Гарамжав захирлын оролцсон ярилцлагын нэвтрүүлгийг гурав хоногийн дотор тавь гаруй мянган хүн үзсэн /манай Лодой ч үзүүлэх юмаа сайн хийх шиг боллоо/  тоо гарсан учир тэнд юу яригдсан талаар энд нурших нь илүүц биз. Тэндээс онцлох ёстой нэг зүйл бол Ц.Гарамжавын “Монполимет” компани Монголбанкны эрсдлийн сангаар 10 тэрбум /3.970.801 ам доллар/ төгрөгийн өрөө даруулсан шалтгаан юу вэ?” гэдэг яриа.

“Зариг” Өнөрөө энэ асуултыг эрхэм гишүүн асанд сүүлийн гурван жил тавьж байгаа. Анх Монголбанкны эрсдлийн сангаас “Монполимет”-ийн өрийг тэглэсэн тухай мэдээлэл гарснаас хойш Ц.Гарамжав захирал лав түүний энэ асуултад албан ёсны хариу өгөөгүй. Харин “Улаан бал” нэвтрүүлгээр сая тэр хариултаа өгсөн юм байна. Уг нь бол Монголбанк өөрөө хариултыг өгсөн бол илүү албан ёсны болох байлаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ханшны зөрүүнээс үүссэн алдагдал юм аа. Монголбанк энэ хүнд зээл олгосон юм биш” гэдэг л хариултыг өгсөн байна лээ.

Харин Ц.Гарамжав гэдэг хүний ярьснаар бол улсын эдийн засаг хүнд байсан 2001-2007 онд Монголбанкнаас явуулсан “Төр ба аж ахуйн нэгжүүдийн түншлэл”-ийн хүрээнд Монголбанк уул уурхайн компаниудаасаа алт худалдаж аваад түүгээрээ үнэт металлын зах дээр дилл хийж, ханшийн зөрүүнээс ашиг олдог байсан аж. Ганц “Монполимет” биш, 15-16 компанитай гэрээ байгуулсан. Арилжаа учраас нэг талд нь ашиг гарч байхад нөгөө талд нь алдагдал гарч болдог. Тэр алдагдлаа компаниуд дээрээ бичээд арав гаруй жил явсан. Компаниуд тэр алдагдлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас Монголбанк Эрсдлийн сангаасаа энэ өрийг хаасан. Гэвч 2016 оны сонгуулийн өмнө Монголбанк өөрөө “Монполимет” компани дээр бичигдсэн авлагын асуудлыг дангаар нь гаргаж ирээд шүүхэд өгсөн, улс төрийн шалтгаан байсан байх гэв. Харин дараа нь Ц.Гарамжавыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш “Монполимет”-тэй холбоотой өр, авлагын асуудлыг хаасан. Ийм л юм болж.

Тэгэхээр нэгдүгээрт, анхнаасаа "Мондолимет"-ийг гүтгэсэн этгээд нь иргэн Н.Өнөрцэцэг биш, Монголбанк болж байна. Хоёрдугаарт, Ц.Гарамжав гишүүн асан өөрөө уг сэтгүүлчийн асуултанд баттай хариулт өгөлгүй бас хоёр, гурван жил явсан юм байна. Тухайн үед Ц.Гарамжав гишүүн, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын хооронд болсон яриа хөөрөө, уур уцаарыг бүгд л үзсэн, харсан байх. Нэвтрүүлгийн дундуур ч зах зухаас нь үзүүлсэн. “Чи хүн гүтгэхээ боль. Надад ямар ч өр шир байхгүй. Наадхыгаа нотол барь” гэж загнаж зандраад явсан болохоос биш “Манай  компани зээл тавьсан, түүнийгээ хаалгасан асуудал биш юмаа. Ийм шалтгаанаар “Монполимет” дээр авлага үүсгээд, дараа нь ингэж хаасан юм аа” гээд хэлж ярьсан нэг ч удаа байхгүй л дээ.

Уг нь бол сэтгүүлч хөөрхий, яах аргагүй албан эх сурвалжаас авсан мэдээллийнхээ араас мөшгөөд байгаа юм. Цаанаас нь мэдээллийг дутуу өгсөн учраас тэрийг нь “зээл аваад хаалгасан юм байна” гэж андуурч эндүүрч мэдээлсэн л болохоос биш. Одоо тэгээд сэтгүүлч нь “Хүн гүтгэсэн” хэргээр шүүх дээр дуудагдаад явж байгаа юм байна. 

Нэг зүйлийг хэлэхэд манай улстөрчид ийм нэг энгийн, наад захын асуулт дээр унаж тусаад, хэвлэл мэдээллийнхнээс зугтаад байдаггүй, асуудал байвал булзаж булталгүй чөлөөтэй ярьж хэлээд, тайлбарлаад явчихдаг зарчимтай баймаар байна. Уг нь бол Б.Энхбаяр нар жилийн өмнө Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг оруулахдаа “Улс төрд нөлөөтэй этгээдэд хуулийн энэ заалт хамаарахгүй” гэж төсөл бичиж байсан юм. Мэдээж хууль болоод гарахдаа тэр нь хасагдсан. Америк мэтийн ардчилал хөгжсөн оронд бол арай боловсронгуйгаар, “Улс төрд нөлөө бүхий этгээд гэмт хэрэгт гүтгэгдсэн гэж үзвэл эхлээд уг асуудалтай холбоотой тайлбар, мэдээллийг хийх үүрэг хүлээнэ” гэсэн зарчимтай. Тэр тайлбараа хийгээгүй тохиолдолд шүүх нь нэхэмжлэлийг хүлээж авдаггүй юм байна. Заавал хуульчлах шаардлагагүй гэсэн үг. Харин манай улстөрчид хуулиар хориглоогүй учраас гээд дуртайгаа хийдэг, дуртайгаа ярьдаг.

“Монполимет”-тэй холбоотой өр, авлагын тухайд сонгуулийн өмнө бүх л сайтууд мэдээлсэн. Угаасаа албан ёсны эх сурвалжтай байсан учраас мэдээлэх нь ч зүй ёс. Харин төдийгөөс өдийг хүртэл араас нь хөөгөөд “Монголбанкны эрсдлийн сангаас өрийг хаажээ” гэдэг мэдээллийг нь гаргаж тавиад, тэрнийх нь учир шалтгааныг олох гэж хөөцөлдсөн ганц сэтгүүлч нь “Зариг” Өнөрөө. Энэ тохиолдолд түүнийг буруутгах ямар ч шалтгаан алга. Хэрвээ Өнөрөөд хариулт өгмөөргүй санагдаад, үнэхээр “изгаар” нь хүрээд байсан юм бол “Ах аа, эгчээ, таныг гүтгээд байна шүү дээ. Ямар муухай юм бэ” гэж тойрч гүйгээд байгаа тэр "мундаг", “сайн” сэтгүүлч дүү нараараа дамжуулаад олон нийтэд үгээ хэлж болох л байсан. /Ц.Гарамжав захирал олон "сайн" сэтгүүлч таньдаг, тэд нь өөрийнх нь өмнөөс их санаа зовж байсан тухай нэвтрүүлгийн үеэр өөрөө хэлсэн/ 

Ерөнхийдөө манай улстөрчид сэтгүүлчдийг “манай тал”, “дайсны тал” гэж хоёр хуваагаад, хооронд нь зодолдуулах дуртай. Тэр зодоонд нь нийгэмдээ овоо танигдсан, шинэ үеийн сэтгүүлч нар дотроо “од” болсон хоёр сэтгүүлч татагдаж ороод, бие биенээ дайрч давшлаад эхэлсэн нь харамсалтай. 

Эцэст нь хэлэхэд Ц.Гарамжав гэдэг хүн баялаг бүтээгч мөн боловч, баялаг бүтээгчдээ өмөөрч хамгаалах нь манай нийгмийн ёс суртахуун мөн боловч тэр бас улстөрч хүн. УИХ-ын гишүүн байсан хүн. УИХ-ын гишүүн байсан үеийнхээ нөхцөл байдлыг өнөөдрийнхөө нөхцөл байдалтай андуурч эндүүрч болохгүй л дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.161.80)
    Өнгөрөөг гадаад нэг сэтгүүлч Монголд өнарцэуэг мэргэжил гүй мөнгөний хов шанаажаар улс төрч иргэдиыгөө гутаан доромжилж мөнгө их авдаг хүний сэтгүүлч гэдэггүй юм өнөрцэцэгийг хөлсний бичээч гэнэ гэж бичсэн байна лаа өнөрөө одоо өөрийгөө боловсруулж зан ааш ёс суртахуундаа анхаарч хөдөөний хотны нохой шиг муухай харагдаж бна шүү
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.80)
    Угаасаа өөрөө сэтгүүлч сэтгэлдээ жаахан юмтай заримдаа арайдэндүү өөрөө өөрөөсөө шантаалж бдг ес зүй муутай хүүхэн өөрийгөө дээдэд бодсон өөрөөсөө бусад сэтгүүлчийг доод үзсэн маш муухай хүүхэн
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Эргүү ац (192.82.88.143)
    Юмаа ойлгож хуцаачээ энэ бичвэрчин
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Garamjav avgai zaluudaa taliigaach enebishtei yavdag bsn gej yarihiin. Enebish sogtuudaa altjingiin altan deer tongochij bgad chadarsan yumuda?
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Иргэн Агуубай (71.237.67.166)
    Өнөрөөгийн цалин хэд вэ? Яаж тэр ийм их өндөр үнэтэй зүйл авсныг шалгуулмаар байна.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.242.243.182)
    Энэ Өнөрөө гэгч их увайгүй хүн санагдсан. Аливаа юманд 2 тал байдаг. Гэтэл сэтгүүлч гэж өөриигөө нэрлэсэн энэ нөхөр шуугиан шантааж 2 оор амьдрах аргаа болгосон зальхай этгээд л гэж харагдаад байгаамдаа
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.195.163)
    Өмхийрсөн Өнөрөө чи хуурамч нэрээр юм бичихээ больж үз! Боловсроогүй бүдүүлэг, шантажчин. Чамд ярилцлага өгдөг хувь хүн, албан байгууллага эхнээсээ байхгүй болж байгааг юу гэж бодож бна. Удахгүй ажилгүй болох ер нь шдээ.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
    • Garamjavin hamaatan cni boli
      2021 оны 04 сарын 24
  • Irgen (66.181.181.99)
    Unuruu gej baliar hanaj tsaddaggui nowshiin buzar bna. Garamjav guai uneheer mundag hun bna le. Tanaih buzriin huuhentei bas holbootoi yum bna oilgov.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Авилгал устаад л байна шүү хүмүүсээ. (46.85.138.210)
    Өнөрөө сэтгүүлч естой зөв үлгэр дууриалал нийгэмд авчирч байгаа. Бумад сэтгүүлч мурвалжлагч нар нийгэмдээ ингэж зүтгэх юм бол естой жинхнээсээ Монгол ялж таараа. Сүүлийн үкд ард түмэн их ухаарч толгойгоо ажиллуулж эхэллээ. Энэ маш сөйн хэрэг. Төрд сандайлсан болон төрийн удирдлагад байхдаа албан мест ашиглаж байсан хүмүүс бүгд цаг хугацаагаар хэрэгтэн болох нь тодорхой боллоо. Ирээдүй гэрэлтэй болж байна. Бүгд нэгдэж буруутай тэмцэх цаг яг одоо мөнөөр барахуй.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.18)
    Энэ нийтлэлийг бичсэн хүнийг бурхан өршөөг. Эх болсон хэлээрээ нийтлэл, мэдээ бичиж чадахгүй сэтгүүлч байна гэдэг эмгэнэл юм даа. Соошл, балешиг гэдэг монгол үг мэдэхгүй юм байна.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Moral (66.181.161.45)
    Anhnaasaa Ene Unuruu t1 yum bn gej bodson. Tsag hugatsaa unguruh tusam minii bodsonoos t1 hun yumaa.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    teneg hernee gal tsogtoi hudulmurch yahaas ch butsahgui olon tsetseguu haha
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.77.17)
    Лодой ч билүү Шодой ч билүү тэр сэтгүүлч одоо больмоор юмаа. Яааааг үнэндээ манай Өнөрөөгийн чигчий хуруунд ч хүрэхгүйшдээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Өнөрөө өнөөгийн Монголын нийгэмд хамгийн чухал судсыг олж барвсан мундаг сэтгүүлч. Энэ эмэгтэй эрч хүч Лодойд арай алга даа.
      2021 оны 04 сарын 23
    • Өнөрөө Лодой 2 шал өөр шүү . Өнөрөө шиг мэрэгжлийн бус сэтгүүлч цөөн байгаасай
      2021 оны 04 сарын 23
  • Зочин (59.153.114.42)
    Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ нь хэрэг биш гэж үзсэн гэсэн үг биш л дээ. Хэргийг шалгах хуульд заасан боломжит хугацаа дууссан гэсэн үг! Монгол банкинд эрсдэлийн сан гэж байхгүй гэснээ эрсдэлийн сангаас хаасан гэснийг ойлгоогүй. Зөвхөн тэр компанид зориулж бий болгосон юм болов уу?
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.126.89.97)
    Би бол Өнөрөөг дэмждэггүй гэхдээ наад Гарамжав чин үнэн худалч хулгайч нь үнэн дээвэргүй эмнэлэг барьчхад хүмүүсийг сүрдүүлж хэдэн тэрбумаар нь идсэн аймар авгай даа Лодойг уул нь дэмждэг байсан ёстой сэтгүүлч биш шударга зан чамд алга явж биеэ сайн үнлээд их мөнгө аваарай
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Зочин
      За нэг их туйлшрахаа болиёо, сэтгүүлч чинь нийгмийн муу муухайг сэтгэж гаргаж тавих умартаж үл бодох үүрэг бас бий шүү. Улаам цайм газар олголт, уул уурхай гээд зөндөө л асуудлууд цэгцлэгдэх бүр янзгүй байж л байгаа, байх ч болно. Үүнд сэтгүүлчид оройлон 4 дэх замаглалаа хэрэгжүүлнэ. Би яг иггэж бодож байна
      2021 оны 04 сарын 23
  • Зочин (202.126.89.218)
    Shaltag toochood shuuh hural hoishluulaad baiga hun ni chi ym bilee shde tegeed garamjaw hoishluullaa geed bicheed baidag chamd itgehgui e
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • АН гишүүн (202.126.93.58)
    Өнөрөө Зариг 2 худалаа шоудахаа боль хаана байна тэр үнэн чин үзээд буцаагаад өгье
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.196)
    Хөөрхий урд өдөр нь байшин шатаад тэгээд нервтэй байххд нь гэж чи сонсоогүй юу чи нэвтрүүлгийг нь сайн үзээд тунгааж бодох чадваргүй бас шантааж сурч байгаа юм бна Заяа гэдэг сурвалжлагч
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.24.92)
    Өнөрцэцэг шүүмжилж байсан байрандаа оффист орсон бол ёс зүйгүй хүн гэдгээ өөрөө баталчиллаа. Шантаажилж мөнгө авдаг н тодорхой үүнийг хужль хяналт шалгаж нэг тийш н болгоо
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 46 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 1 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top