x

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Харин дараа нь...

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгох” тухай Үндсэн хуулийн заалтыг оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.

Хэрэв УИХ Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авбал нэн даруу хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий боловч тэр нь УИХ-ын гаргах шийдвэрт нөлөөлөхгүй л болов уу. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч мөн ийм заалт байсан авч 2016 онд парламент үүнийг үл ойшоосон.  “Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгууль нь сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчсөн” гэдэг шийдвэрийг Цэцээр гаргуулж байгаад хуульдаа өөрчлөлт өөрчлөлт оруулсан, хувь тэнцүүлсэн сонгуулийг байхгүй болгосон. Тиймээс УИХ энэ удаад ч гэсэн Цэцийн дунд суудлын шийдвэрийг Их суудал руу явуулах нөхцөл үүсгэхгүй нь тодорхой. 

Харин Ерөнхийлөгчийн зүгээс “Улс төрийн нэг намд илт үйлчилсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч болохгүй. Баталсан хуулиа хамгаалаарай” гэдэг мессежийг явуулаад эхэлсэн. Баасан гаригт Цэцийн гадна жагсаал цуглаан зохион байгуулсан зэргээс үзвэл зүгээр нэг буугаад өгчих бодолгүй байгаа нь илт. Тиймээс асуудал хурцадвал МАН-ын зүгээс Ерөнхийлөгчид импичмэнт зарлаж магадгүй тухай эх сурвалжууд хэлж байгаа. Учир нь ХҮН-ын Цэцэд гаргасан мэдээллийн ард МАН байгаа нь тов тодорхой зүйл.

Хэрвээ импичмэнт зарлахад хүрвэл сүүлд ҮАБЗ-ийн ажилтны “гаалиар оруулж ирсэн” гэх 20 сая долларын асуудлаас эхлээд Х.Баттулга гэдэг хүний өмнө нэр холбогдож байсан бүх хэргийг парламент дээр дэлгэж ярих болно. Харин Х.Баттулга үүнийг хүсэх үү, үгүй юу гэдэг асуудал. Үүнээс өмнө амжиж У.Хүрэлсүхтэйгээ гар барих, өөрийн гараар АН-ыг түүний хөл дор шидэж өгөх сонголт руу явах уу?

Уг нь бол Цэцийн дунд суудлын шийдвэр буруу биш. Үндсэн хуульд нэгэнт “МУ-ын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гээд заачихсан, Тэр заалт нь 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас үйлчилнэ гээд Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа биччихсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг оруулах ёстой. Оруулаагүй үлдээсэн нь ч гэсэн МАН-ын бас нэг бодлого байв.

Хэрэв өнгөрсөн арванхоёрдугаар сард хууль батлахдаа энэ заалтыг оруулсан бол тэр нь одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг эрх баригч намын тавьж байгаа хаалт болж харагдана. Х.Баттулга үүнийг нь ашиглаад улс төрийн том хэмжээний акц хийвэл МАН л муухай харагдана. Тиймээс “зөвхөн нэг удаа” гэдэг шаардлагыг зориуд үлдээгээд өөрсдөөсөө холдуулж, ХҮН-аар Цэцэд мэдээлэл гаргуулсан. Энэ нь алдагдал багатай гэж үзсэн хэрэг.

Тиймээс УИХ-ын хувьд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухай маргаан байхгүй. Харин хүлээж авсны дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын ямар дажин гарах бол?

Хошин яриа бий. Нэг монгол гадаадад очоод автобусанд суужээ. Анх удаа хар хүн харсан мань эр "Пээ, ийм хар амьтныг чинь алаад байхаас яахав дээ" гэж дуу алдсан гэдэг. Хэрэв МАН парламент дээр Ерөнхийлөгчийн эсрэг импичмэнт хийвэл тийм л яриа болно...  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.135)
    хүн намийн абиц энэ их хурлаар дуусгавар болох нь тодорхои боллоо ай хөөрхий гэж.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top