Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдарын 889 тохиолдол илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 22,884 болж байна. Шинээр илэрсэн 889 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 767, орон нутагт 118 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 524 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,401 боллоо.
Халдварын улмаас 3366 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 63 хүн байна.
Өнгөрсөн хоногт таван нас баралт бүртгэгдлээ. Тодруулбал, 34, 57, 61 настай эрэгтэй, 75, 55 настай эмэгтэй байна. Нас барсан таван хүний дөрөв нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан байна.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.