x

Эрдэнэбүрэнчүүд станцынхаа гацааг мэдэх эрхтэй!

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 1968 оноос ярьсан гэхэд өдгөө хагас зуун өнгөрч. Овоо удаан ярьжээ. Гэхдээ яриа дуусаагүй гэсэн. Цааш лав 5 жил ярина. Оросоос авдаг цахилгаан Дөргөний УЦС-ынхаас 7 дахин үнэтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол дор хаяж 7 дахин хямд эрчим хүчээр баруун бүсээ хангаад илүүг төвийн бүсүүдэд нийлүүлнэ. 90 мВт-ын УЦС баригдсанаар баруун бүс импортоор эрчим хүч авахгүй болж гадагшаа урсдаг олон зуун сая доллар 3 сая хүн амдаа нялзана. Төслийн нийт хөрөнгө оруулалт 818 тэрбум төгрөг. Үүний 95 хувийг нөгөө бидний хужаа гэж доромжилдог БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр, 5 хувийг Монгол улс төсвөөсөө санхүүжүүлнэ гэж буй. Эгийн УЦС, Багануурын ДЦС мөн л БНХАУ-ын урт хугацааны хөнгөлттэй зээлээр (зогсоочихсон болохоос) хөдөлж байв. Ц.Даваасүрэн сайд-гишүүний гацаадаг Могойн станцад бас л хятадууд оролцсон. Манай эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулагч нь өмнөд хөрш, гацаагч нь хойд хөрш аж. Энэ бол сэрдэлгэ бус факт тул өршөөгөөрэй. 

Манай төмөр зам, эрчим хүчний эх үүсвэрт хурц аллергитай орос баячуудын хорон санааг тайлах гэж би залхтал яншиж ад болсон өвгөн. Хил давдаг гол дээрээ станц баривал Оросын зөвшөөрлийг заавал ав гэдэг бол нутагтаа шингэдэг голдоо станц барих гэтэл Тайширын УЦС-ыг баривал Завхан гол ширгэж загас жараахай устана гэж үймүүлсэн. Гацаахдаа оросууд нүүрээ нуудаг совестьтой бол тэдний даалгаврыг хэрэгжүүлдэг манай бялдуучдад монгол жудаг байдаггүй. Тайширын УЦС-ыг барьснаар Гэгээ-хиймэл нуур үүсээд дүүрэн загас жараахай бужигнаж буй. Хиймэл нуур хуурайшлыг чийгшүүлж хур бороо элбэгшиж, гүний ба хөрсний ус арвижна. Хиймэл нуурын ачаар гантай жил Завхан гол тасрахаа болив. Алтай хот цэвэр усаа Гэгээ нуураас авах алтан боломж үүсчээ. 

Манай УЦС-ыг гацаах шалтаг хайсан А.Колотов гэгч сибиряк хиймэл нуур тогтсоноос болж эргэн тойрны хөрсний үржил шим устаад, ургамал амьтанд аюул учирна гэж “Зууны мэдээ” сонины 2016-06-09-ний дугаарт сэнхрүүлэв. А.Колотов УЦС-ын гамшгийг хүн төрөлхтөн таниад зогсоож буй тухай-мэдээлэлгүй харанхуй бүдүүлэг дүү нартаа харамгүй ухуулж билээ. Зөвлөлт мэргэжилтнийг тахин шүтдэг инерцээрээ манайхан түүнийг дагаж намираад хөл алдаж харагдсан.

АН-аас Ерөнхий сайд Сангийн сайдаар тодорч асан Н.Алтанхуягаас МАН-ын С.Бямбацогт ардчиллын үнэт зүйлд ойр хүн болохыг цаг хугацаа илчлэв. АН-ыг самрагчдын нэг Н.Алтанхуяг. АТГ-т хавтаслагдсан хулгайгаа булчихаад “Хонгил” номоороо өөрийгөө хичнээн магтаад ч над мэтийн зөнөг баримт түшиж л итгэнэ. С.Бямбацогт гишүүн (Өдрийн сонин. 2021-04-06) ярилцлагадаа “гацаах гадны сонирхол байдаг нь нууц биш. Байнга өөрсдөөсөө хараат байлгах гэсэн тэдний хавханд хэдий болтол хавчуулагдах вэ... Монгол улстөрчдөөр, монгол хүнээр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн” гэжээ. Гишүүний үг бол Төрийн үг. Зохиолчийн үг бол иргэний үг учир гишүүнийхээс задгай байдаг. Энэ давуу боломжоороо би гишүүний цухуйлгасныг тодруулъя. “Гадны гацаа” гэдэг нь орос олигархиудын гацаа. Тухайлбал В.Путины найз О.Дерипаскагийн гацаа. Төмөр зам, эрчим хүчний төслийг сарниулдаг, бусниулдаг монгол улстөрчид нь Х.Баттулга, З.Энхболд, Ц.Даваасүрэн нар болох нь хэлэлтгүй бүхэнд ил болсон. Гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчдыг хөөх Оросын далд тулгалтыг уухайлан дэмжигч босоо Гамбаа, Х.Болорчулуун гээд дүрэлзсэн эх оронч гишүүд шатахад бэлэн байгаа. 

Дөргөний УЦС нутгийн олны хүслээр бүтсэн төсөл болохоор-өгөөж буян нь наалдацтай. Хаврын хүчтэй шуурганаар Оросод, манайд өндөр хүчдлийн цамхаг унахад Дөргөний УЦС л аминд орсон. Хоёр жилийн өмнө идэр есийн тэсгим жаварт гамшиг дайрахад баруун гурван аймаг Дөргөний ачаар хөлдчихөлгүй онд орсон гэж С.Бямбацогт онцолжээ. Дөргөн баруун аймгуудын цахилгааны 20 гаруй хувийг хангадаг гэнэ. Овоо шүү. Өөрийн юм өргүй агаад сэтгэлд өег сайхан.

Шүрэн, Эгийн УЦС-ын төслүүдэд ямар шоглоомтой саад учирлаа. Гадна дотны гацаагч “вирус” Ховд голын УЦС-ын төсөлд халдварлаж, 1968 оноос эхтэй баруун монголчуудын мөрөөдөл биелээгүйг С.Бямбацогт гишүүн сөхжээ. Хязгаар нутгийнхны аз амны хишгээр заяасан лусын ховор бэлгийг одоо хэр хүртэлгүй 53 жилийг үдсэн нь дэндүү урт хугацаа бус уу гэж гишүүний ярилцлагыг уншсан би ч халаглав. Даанч арчаагүй юм даа бид. Хямд цахилгаанаар үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн зах зээлд өрсөлддөг. Эрчим хүчний өөрийн эх үүсвэртэй болсон цагт л баруун бүс хөгжих гэнэ. Яриад л байдаг. Төсөл эхлэх эсэхийг “Асуулга” хэлэлцэх чуулганаас л харж дээ.

Эрдэнэбүрэнгийн төслийн гайхам явцыг социализм капитализмээр замнасан монголчуудын хөгжлийн хурд гэвэл гүтгэлэг гэж няцааж би л лав чадахгүй. Өөлд ах дүү нараа Ховд голынхоо мөнхийн урсгалыг хөгжлийн ундарга болгооч. Та нар чинь тэмцэгч удамтай шүү дээ. Хүлцэнгүй дорой зангаа орхиод Ховд голынхоо урсгалаар чинээлэг амьдраач. Үхээнц оргиод байвал та нарыг хэн ч өрөвдөхгүй. Ардчилал чөлөөт зах зээлд-өөрсдөө өндийх хийморьтоо залбираад хагас зуун жил гацсан станцаа даруй барьж дуусгавал нэр төрийн хэрэг. 95 хувийн хөрөнгө оруулсан хамтрагчаа хужаа гэж доромжлоод хөөчихөлгүй станцаа юутай ч бариад авдаг юм шүү. Ховд гол урсгалаараа өдөр шөнөгүй эрчим хүч үйлдвэрлээд байхад нэг өдөр хөрөнгө оруулагчийн 95 хувийг хүүтэй нь төлж дуусна. Харин цахилгаан станц барихгүй бол асар үнэтэй Оросын эрчим хүчинд мөнх шулуулна гэж мэд.

Эрдэнэбүрэнчүүд станцынхаа гацааг мэдэх эрхтэй. Би гацаагчдын тухай таамгаа бичив. Миний таамаг буруу байхыг үгүйсгэхгүй. Буруу бол зөвтгөөрэй. Би дургүйцэхгүй. Харин ч баярлана. Хэнийх нь хамаагүй зөвийг олох ашигтай. Жишээ нь Х.Баттулга, З.Энхболд, 10 хувийн Ц.Даваасүрэн нар гацаагаагүй. Гацаагчид нь хорлон сүйтгэгч ялтан М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт болон удахгүй шоронд орох Ховд гаралтай Ц.Элбэгдорж гээд масс хуйлрах нигуртай. Хамгийн гол нь энэ гацаанууд арилах юм уу мөнх юм уу? Цаг зуурын бус ужиг гай зовлонд зохиолч илүү эмзэглэдэг. Тавилан маань тийм. Арилахгүй гацааг хэтлэхэд бидний ухаан, эв нэгдэл хүрэх бол уу хүүхэд минь. Харилцан ашигтай хамтрах оросууд тодрох ирээдүй морилох байгаа. 

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.217.192)
    тв-ийн сувгийн мэдээг гүйлгэж товчилж үз
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • polkmn (105.112.123.56)
    Өргөдөл гаргах Энэ бол санхүүгийн тусламж гэх мэт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах зорилгоор байгуулагдсан Европын байгууллага юм. Мөнгө санхүүгийн хувьд тэдэнд туслаарай хямрал. Хэрэв танд бэлэн мөнгө дутагдаж, санхүүгийн тусламж хэрэгтэй бол бета зээлийн үйлчилгээ нь хамгийн сайн шийдэл болно. Covid19 тусламжийн хэлтэстэй холбоо барьж, имэйлээр (covid19@washtransfer.com) эсвэл (covidrelief403@gmail.com) хаягаар манай www.washtransfer.com сайтад зочилно уу. та зээл авах хүсэлтийг хурдан бөгөөд хялбархан авах боломжтой. Манай цалингийн зээл бол яаралтай бэлэн мөнгийг хурдан шуурхай, хурдан авах арга юм! Төлбөрийг төлөхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Гэрийн даатгалд хувийн зээл авах шаардлагатай юу? Бидний. Алсын хараа нь таныг санхүүгийн асуудлаа танилцуулах замаар шийдвэрлэх явдал юм
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top