x

Хууль ёсны архи

Хууль ёсны архи

-фельетон-

Хэдэн жилийн өмнө “Монгол тэмээнд аюул учирлаа. Хууль гаргахгүй бол болохоо байцарлаа” хэмээн УИХ дээр хэлэлцсээн. “Монгол улсын Тэмээний хууль” төрсөн түүх тэр бөлгөө. Манай эх орон хууль ёсны тэмээтэй болж ард нийтээр магнай тэнийсэн цаг.

Харин хэдэн хоногийн өмнөөс, Монгол архинд аюул учирсан тул “Монгол улсын архины хууль” хэлэлцэж эхэллээ. Монгол архиа хууль ёсны болгох сайхан цаг иржээ.

Сөнөх, мөхөхдөө тулсан амьтны бие давжааран жижгэрдэг бол архи эсрэгээрээ ажгуу. Мөхөх аюулд учирсан архи томордог онцлогтой гэнэ. Яг л хүн шиг, илүүдэл жинтэй байх нь архинд эрсдэлтэй аж. “Болор толь судар” (Зарим сурвалжид “Болор архи судар” гэж гардаг) хэмээх сурвалжид “Архи томорч барагддаг, атом жижгэрч барагддаг” гэж сануулсан нь буй гэлцдэг. 

Ингээд архины илүүдэл жинг хасах зорилготой хууль хэлэлцэж байгаа нь энэ юм. 

“Тарган мал тал бүрийн ашигтай, тарган архи тал бүрийн аюултай тухай өвөг дээдэс сургасныг мартах учиргүй” хэмээн хууль санаачлагч нь хэлжээ. Үнэхээр ч тийм сурвалж байдаг юм байна. Есүхэй баатар Татааруудын савласан, литрийн архинд хордож нас барахынхаа өмнө “Үүнээс хойш жижиг савлагаатай архи л ууж байгаарай, таминь” гээд амь тавьжээ.

Манай орон ардчилал зах зээлийн замд ороод 30 жил болсон ч архидалтыг ардчилах талаар нэг ч алхам хийгээгүй өнөөг хүрсэн нь хууль тогтоогчдыг бухимдуулж байна.

Том савлагаатай архи нь угаасаа ардчиллын эсрэг юм байна. Яагаад гэвэл, том архи үнэтэй учраас олуулаа нийлж авахаас өөр аргагүй болдог. Бас, зэрэг зэрэг агсам тавих боломжгүй, түрүүлсэн нэгийгээ өвчигнөж дуусахыг хүлээхээс өөр аргагүй. Туршлагатай танхайрагчид хамаг боломжийг булаагаад, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй эхлэн агсамнагч нарт өөрийгөө таниулах боломж гардаггүй зэрэг олон сул тал тэнд байдаг. Чухамдаа, том савлагаатай архинаас болоод бие даан согтох, оочер дараалал харгалзахгүй агсамнах эрх чөлөө боогдож эхэлдэг гэж хүний эрхийнхэн хэлдэг. 

Архи нь жижиг савлагаатай болохын хэрээр ардчилагдаж, ганцаараа уух, ээлж дараалал хүлээлэлгүй агсам тавих боломж нээгддэг байна. Монгол архины алтан эрин “Өвгөнт” хэмээх жижиг савлагааны үед байсан тухай УИХ дээр яригджээ. Иймээс манай хууль тогтоогчид архийг балга балгаар нь савлах хууль хэлэлцэж байгаа юм. Архийг цаашдаа лонхонд бус хундаганд савлах юм байна. Эрт дээр үеэс “Балгаар уувал балаггүй” хэмээн хэлэлцэж ирсэн нь их учиртай. Ковид-19 мэтийн цар тахлын вирус нь хундага дамжуулан уудгаас болж тархах эрсдэлтэй байжээ. 

Түүнчлэн Ковидын дарамт дор сөхөрсөн эдийн засгаа сэргээх, дотоодын бизнесийг дэмжих чухал зохицуулалт хуулинд оржээ. Архинд, заавал цэвэр ус хольж худалдах тухай заалт бол Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн томоохон алхам боллоо гэж судлаачид хэлж байна. 

Урьд өмнө нь, лангууны ард нууцаар, чанаргүй ус хольдог байсныг ил тод болгосноороо далд эдийн засгийг хянах боломжийг төрд олголоо. 

Одоо хуулийн хүрээнд, үйлчлүүлэгчийн нүдэн дээр нь цэвэр усныхаа лац ломбыг шалгуулаад холих болж байна. Воо... архины төдийгүй, найрканы чанарыг төрийн хяналтад авч байгаа биз? Түүнчлэн зарах архинд хэмжээ тогтоохгүй боловч лонхтой архи үйлчлүүлэгчид өгөхийг хатуу хорьсон нь ус холиогүй архи зарахаас сэргийлсэн алхам ажгуу.

Баталгаатай сайн чанарын усыг архинд холих бол үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг дэмжсэн шинжлэх ухааны арга гэнэ. Байгаа мөнгөндөө захирагдаад 50-хан грамм архи захиад чичирч суугаа шартсан хүнийг төсөөл дөө. Захиалга дээр нь 50 грамм цэвэр ус нэмээд бүхэл бүтэн “100 грамм” бариад айсуй үйлчлэгчийг харсан хүний дотор онгойж, шар зангирах эрсдэл 60 орчим хувиар буурсан судалгаа ч бас байна. 

Түүнчлэн, гүүний айргийг заавал хярамтай зарах заалт ч энэ хуулинд орж байна. Булган, Дундговь гэхчлэнгийн, зөвхөн сайн чанарын айрагтай газрууд зах зээлд ноёрхож, шударга өрсөлдөөнд саад болдгийг бид мэднэ. Харин шинэ хууль хэрэгжиж эхлэхээр, “сайн хярамтай” нутгийн айраг ч бас алдаршин, ихээр борлогдоно гэдгийг УИХ тооцоолжээ.

Монгол улсын хилээр архи оруулах бол заавал задалж, гаалийн бүсэд хундагалаад нэвтрүүлэх болсныг импортлогчид анзаарууштай. 

(Дашрамд дуулгахад, сүүнд ус холих стандартыг Төв аймгийн “шанага усан дахь сүүний алтан дундаж”-ыг үндэсний баримжаа болгон мөрдөх болсон гэсэн)

Эцэст нь, архинд “Чингис хаан”, “Алтай” гэхчлэнгийн бахархалт хүн, уул усны нэрийг өгөхийг болиулж байгаа юм байна. Чингис хаанаа уугаад, Алтай хангайгаа залгилаад явж таарахгүйгээс гадна, сархад нь шээс болон биеэс гардаг. Тэгэхээр “хаанаараа шээж, хангайгаараа сарьж болж байгаа юм уу” гэсэн асуулт бол дөнгөж эхнийх нь. Цаашдаа тийм ариун “ус”-ыг жорлонд асгаад байж таарах уу гэсэн эргэлзээ дагалдана. Шар Чингис уугаад гарсан шээсээр тахил “өргөх үү, эс өргөх үү” гэдэг бол Гамлетийн зүүдэнд ч ороогүй эргэлзээ.

Иймээс, хүн төрөлхтний болон үндэсний дайсан болсон этгээдүүдийн нэрийг архинд онооно гэнэ. Удахгүй Гитлер хэмээх сархад, Сю Шүжан гэдэг хатуу умдаа худалдаалагдах нь байна.

Архи гэдэг үг ядаж цагаан толгойн эхний үсгээр эхэлж байгаа нь зохисгүй тул нэрийг ч бас цээрлэх бололтой. Шууд “шээс баас” гэчихээр архины борлуултад нөлөөлөөд, үндэсний холигч гэнээ, үйлдвэрлэгч нарыг хохироож магадгүй. Иймээс гадаад ч гэмээр гоё нэр бодсон нь шингэн архийг “Шэ сү”, арай өтгөн пивог “чи ца га” гэнэ.

Цаашдаа хурим найр, хүлээн авалт дээр

-Та бүхний эрүүл мэндийн төлөө нэгэн лонх Сю Шүжаны Шэ сү-г өргөж байна

-Хэдэн найзтайгаа чицага уулаа гэх нь байна.

Жич. ХХI зуунд архины лонх жижгэрэн балга хэмжээтэй болох тул хундага алга болно. Иймээс хүмүүс архийг лонхоор нь ууж, найран дээр лонх өргөх болно. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 57 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 11 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 28 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 11 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 21 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top