x

Ерөнхийлөгчид эчнээ нэр дэвшигчдээс зугтаах нь

Цагаан сонголтын эрин үе ирж буй бололтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хураалтын хоёр дахь шатанд гарч ирсэн "цагаан сонголт"-ын давалгаа энэ удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зарлахаас өмнө эхлэв. Манай тэргүүлэх сайтуудын зүгээс "Ерөнхийлөгчид нэр дэвшигч таалагдахгүй бол шинийг захиалах эрх бидэнд бий" гэдгийг учирлаж, хэрхэн яаж вэ гэдэг арга замын талаар уншигчдад тайлбарлаж эхэллээ. Энэ сонгогчдод гэхээсээ сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий улс төрийн намуудад өгч буй сануулга юм. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий мэргэн ч хэлэхээс нааш санахгүй. Энэ давалгаа улам бүр цар хүрээгээ тэлж, нийтээрээ дэмжиж түгээгээсэй.

Энэ бол хамгийн түрүүнд улс төрийн хоёр том намаас нэр дэвшихээр горилж буй, бас нэр дэвшихээ зарлаад байгаа нөхдөд, мөн "энийг л нэр дэвшүүлбэл манай нам найдвартай ялна", эсвэл "Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд ч хамаагүй намын эрх мэдлээс зайлуулах юмсан" гэсэн бодолтой нөхдөд өгч буй мессеж. Мөн өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар ажилласан хоёр улстөрчид нийгмийн зүгээс өгч буй үнэлгээ. 

Одоогийн өнцгөөс харвал эрх баригч намын хувьд нэр дэвшигчээ ялуулж чадах хамгийн гол хүчин зүйл нь 2016 оны сонгуулиас хойш тасралтгүй, үнэмлэхүй олонхиор барьж буй эрх мэдлийн тогтолцоо, санал худалдан авах сүлжээ болон түүний санхүүжилт. Энэ бол МАН-аас нэр дэвсэн "бор халзан хонийг" ч бай гаргаад ирэх бодит хүч юм. Тийм болохоор ялалтын төлөө хэн нэгнийг, эсвэл нийгмээр нь золиослох шаардлага МАН-д лав байхгүй.

Харин АН-ын хувьд намын хувьд "Нэг намд төрийн бүх эрх мэдлийг өгч болохгүй" гэдэг ганцхан шалгуур. Бүх цаг үед сонгогчид ялагдагчид үргэлж нэг боломж олгосоор ирсэн. Энэ л сөрөг хүчний талаас Ерөнхийлөгчийг тодруулж болох цор ганц хүчин зүйл. Өөрөөр бол АН-аас сэртийх ч зүйл алга, одоохондоо. Намын даргыг, нэг хүнийг солилоо гээд тийм амар өөрчлөгдөх тогтолцоо биш. Дахиад нэг, хоёр удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусгаж байж энэ нам амь орох байх.

Тийм болохоор аль аль нам нь хэрвээ энэ удаагийн сонгуульд амжилт гаргая гэвэл нийгэмд зөв харагдах хүнийг санал болгох нь эхний шалгуур. Харин одоо яригдаж байгаа нэр дэвшигчдийн тухайд аль алинд нь энэ шинж чанар алга. Х.Баттулгын хувьд өнгөрсөн дөрвөн жилд  төрийн тэргүүнээр ажиллахдаа хуулийн байгууллагыг ашиглан хувийнхаа буюу нам доторх бүх өрсөлдөгчдөө шоронд хийсэн, намаа самарсан. У.Хүрэлсүх нь нь тэр үйл хэрэгт нь дөрвөн жил хамтарсан. Ерөнхий сайдын суудлаас бууж, Ерөнхийлөгчид нэр дэвших болохоороо гэнэт Х.Баттулга руугаа чигчий хуруу гаргалаа гээд шударгын туйл болчихгүй. Мөн улс орны хамгийн хүнд хэцүү цаг үед "галын шугамаас зугтсан” хурандаагийн төрх хусавч арилахгүй. Хэрэв чин сэтгэлээсээ хариуцлагаа ухамсарлаж, гэмшсэн бол ядаж дөрвөн жил ар талд ажиллах ёстой хүн. Тэгээд өнгөрсөн таван жилийн эрх баригчдын эз дийлсэн түрэмгийлэл, түүний төлөө намын даргын хүлээх хариуцлага ч гэж бий.

Тийм болохоор аль аль нь нийгэмд зөв үлгэр үзүүлэхээ нэгэнт өнгөрсөн хүмүүс. Гэсэн хэдий ч энэ хүмүүс тус тусын намаас нэр дэвших магадлал маш өндөр байна гэж үзсэний үндсэн дээр "цагаан сонголт" дахин давалгаалж эхэлсэн байх. Өнгөрсөн дөрвөн жил шиг хүсээгүй сонголтоо хийчихээд харамсаж суух бус, “алийг нь ч сонгохгүй байх” гурав дахь хувилбарыг сонгогчдод ухуулж байна.

Өнгөрсөн удаагийн сонгуулиар “цагаас хуудас” сонголт 10 мянган санал илүү авсан бол /90 мянгаас давсан/ бол хоёр нам нэр дэвшигчдээ татаад шинэ нэр дэвшигч гаргах боломжтой байлаа. Одоо ч гэсэн тэр боломж нь байгаа. Тиймээс улс төрийн хоёр том нам энэ удаад "хэдэн удаа сонгууль явуулах вэ?" гэдгээ бодож тооцоолсны үндсэн дээр нэр дэвшигчдээ тодруулах ёстой гэсэн үг.    

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 7 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 21 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 31 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top