МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн.
Хохирогч болох Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хавсарсан гэмтэлтэй, маш хүнд унтуулгын байдалтай эмчлүүлж байгаа билээ.
Тэгвэл, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргаад байна.
Түүнийг Дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.