x

С.Амарсайханыг явуулах уу, Л.Оюун-Эрдэнэ өөрөө явах уу?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг самарч мэдэх хоёр хэцүү зүйл өнгөрөгч долоо хоногт болов. Эхлээд Шадар сайд С.Амарсайханы эхнэр, МҮОНТВ-ийн нүүр царай болсон хөтлөгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүсээр зочилж, хиймороо сэргээгээд хоёр цагийн дараа юу ч болоогүй юм шиг бэлхүүсээ туялзуулан гарч одсон явдал олон нийтийг цочоосон билээ. Улаан бүс гэдэг нь коронавирусын халдвар авсан иргэдийн эмчлүүлж буй хориотой бус. Фэйсбүүк, твитрээр давалгаалаад эхлэнгүүт мисс бүсгүйн нөхөр, Шадар сайд С.Амарсайхан уг асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, "Миний бие улсын ажлын улмаас гэр бүлдээ анхаарах завгүй учир эхнэр маань ганцаараа улаан гараараа тэмцэж байна. Асаргаанд байдаг аав, ээж хоёр нь халдвар авсан учраас өөрийгөө эрсдэлд оруулан байж тийшээ орсон" хэмээн хамгаалжээ. "Бүх амьтад эрхтэй, гахай илүү эрхтэй", гэдэг" гэдэг шиг "Дарга эрхтэй, эхнэр илүү эрхтэй" болсон хэрэг. Манайхаас өөр оронд бол аль хэдийн уучлал гуйгаад ажлаа өгчихсөн.

Уг нь бол Ч.Ичинхорлоо гэдэг хувь хүн гэр бүлийнхээ төлөө, эцэг эхийнхээ төлөө сэтгэл чилээж, эрсдэл гаргасан нь үнэн бол түүнийгээ үүрсэн шиг үүрээд, эмнэлэг дотроо 14 хоногт тусгаарлагдах ёстой байлаа. Угаасаа ХӨСҮТ-ийн улаан бүс дотор мөрддөг дэглэм нь тийм. Ямар шалтгаанаар байх нь хамаагүй, зайлшгүй шаардлагатай байгаад тийшээ орсон л бол тэндээ 14 хоног тусгаарлагдах ёстой.

Харин нэвтрүүлэгч бүсгүй тэгээгүйг бодоход Шадар сайдын эхнэрийн эрх дархаар дотогш дайрч ороод, эмч сувилагч нарт нь баахан үүрэг даалгавар өгч, загнаж зандарч байгаад гарснаас зайлахгүй. Учир нь түүнийг ХӨСҮТ гар үед эмнэлгийн эмч, ажилтнууд "Ийм байдлаар гарч болохгүй, дэглэмийн дагуу тусгаарлах ёстой" гэдгийг сануулж хэлж, шаардсан авч нөгөөх нь "Танай энэ заваан эмнэлэгт чинь тусгаарлагдахгүй" гэж баахан орилж хашгирч загнаад явсан сураг байна.

Сануулахад, өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мөн үүнтэй төстэй шалтгаанаар огцрох өргөдлөө өгч байлаа. Дөнгөж төрсөн нярайг эхтэй нь хамт ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө гадуур хувцсыг нь өмсүүлэлгүй, эмнэлгийн халат, шаахайтай авч явсан шалтгаанаар төрийн ордны өмнө иргэд жагсаж, Эрүүл мэндийн сайд, Онцгой комиссийн дарга нарыг огцруулахыг шаардсан авч Ерөнхий сайд нь өөрөө түрүүлээд буугаад явчихсан. Бүхэл бүтэн Засгийн газар солигдсон байдаг юм. 

Тийм болохоор У.Хүрэлсүх хариуцлага хүлээсэн газар С.Амарсайхан хариуцлага хүлээхгүй байж таарахгүй. Тэр тусмаа УОК, Шуурхай штабыг удирдаж, улс орон даяар дэглэм сахиулж байгаа Шадар сайд хүн цэвэр өөрийнх нь хариуцлагатай шууд холбоотой ийм асуудал дээр эхнэрээ эрхлүүлээд байж болохгүй. Эрхлүүлмээр байлаа ч ядаж түүндээ МУ-ын Шадар сайдын эрх мэдлийг ашиглажх ёсгүй.

Хэрвээ жишээ нь жирийн иргэд ингэж авирласан бол өнөөдөр яах байсан бэ? Зүгээр л халдвартай улсаас ирсэн учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд тусгаарлалтын 21 хоногийг дуусгахын тулд нялх үртэйгээ уулзаж чадалгүй эмнэлэгт нас барж, аавынхаа оршуулганд орж чадалгүй нулимсаа асгаж суусан юм шүү. Тиймээс С.Амарсайханыг огцруулах иргэдийн шаардлага хамгийн зөв. С.Амарсайханы хувьд ч хэлсэн үгээ буцаах боломжгүй болсон. "Сум нэгэнт харвагдсан" гэдэг билүү. 

Тиймээс одоо Ерөнхий сайд нь түүнд хариуцлага тооцож явуулах уу, эсхүл өөрөө явах уу гэдэг л сонголт байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.161.33)
    Огцор,ширэн нүүрлэсэн бургас
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.182.33)
    Энгийн горимд шилжүүлж халдвар тараасан хүн нь хэн нь вээ? Шоронд хатаж үхээсэй
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Иргэн (66.181.161.50)
    Амарсайхан ч ёстой самарч бна даа. Хариуцлага ярих хүн ч алга.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ard (66.181.161.14)
    Er ni bol tanhimaaraa ogtsroh ni zov.Uneheer ajillaj chadahgui bna.Oyunerdene bol zugeer l togloom.MAN-n baas yalgadas baijee.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • ахмад настан (202.9.40.95)
    Хүрэлсүх төрсөн ээжийн асуудлаар биш хожмын хариуцлагаас бултаад дүү хүүхдээ паналдаад суудлаа өгчихсөн чинь нөгөөдөх нь шадар сайдтайгаа нийлээд энэ улсыг самарч бна да хө.Энэ толгой нь эргэсэн дарга нартай хэзээ яаж тооцоо хж хариуцлага хүлээлгэх вэ.зүгээр нэг албан тушаалаас буулгах биш.бүхэл бүтэн улсын аюулгүй бдал.иргэдийн эрүүл мэнд амь насанд хариуцдагагүй хандсан гэсэн үндэслэлээр...Өдрөөс өдөрт нэмэгдэж бгаа тоог сонсохлоор уур ихэд хүрэх юм
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.146)
    Огцорч чадахгүй бол огцруулах!
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • чёс (71.229.165.236)
    2- уулаа огцорсон нь дээр биз дээ
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (192.82.72.105)
    Битгий хуцаад сэвээдиашиг хонжоо хайсан мэдээлэл цацаад бай! Цар тахалтай үед горьдсон нь голондоо гозойсон нь цавиндаа сдаа нар байж ядаж байна!
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Даваа (202.126.90.36)
    Самарсайхан огцрох ёстой
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 11 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 25 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 42 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 25 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 35 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top