x

Сэтгэл санааг шаналган зовоох эрүү шүүлт ингэж явагддаг!

Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх.

***

Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг 1937 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Ардын хувьсгалын ойн баярын урд өдөр баривчилж, мөн оны 11 дүгээр сарын 26-нд буюу Улсын бага хурлын даргаар сонгогдсон ойн өдөр нь буудан хороосон. Түүнийг цаазалсан өдөр нь Монголчуудын хувьд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт ойн өдөр юм. П.Гэндэн нь лам нарыг хүйс тэмтрэх тухай Сталины даалгавраас татгалзсан гэх ялтай. 

***

Ерөнхий сайд Ананд (Агданбуу)-ын Амарыг 1941 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу Ардын хувьсгалын 20 жилийн ойн өдрөөр Зөвлөлтийн тройкагаар оруулан Москвад цаазын ял өгсөн. А.Амарын “Монголын төр үнэнчээр зүтгэсэн хүндээ халтай” гэх үг түүхэнд үлдсэн. Монгол Улсын 11, 12 дахь Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарын удирдагчдыг улсын баяр наадам, улс тунхагласны ойн өдрүүдийг тохиолдуулан зориуд баривчилж, цаазалж байсан нь Монгол үндэстний сэтгэл зүйг нухчин дарах, мохоох гэсэн коммунист Зөвлөлтийн дээрэнгүй үзлийн илрэл байсан, үүнийгээ ч тэд нуудаггүй. 

***

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Монгол Улсыг хорлон сүйтгэх террорист гэмт хэрэг үйлдсэн гэж олон нийтэд ойлгуулан сүр дуулиантай эрүүгийн хэрэг үүсгэсний эцэст автомашин албандаа худалдан авсан гэх даржин хэргээр ял өгсөн. М.Энхсайханыг ялласан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн дагуу 15 хоногт багтаан танилцуулах байсан ч хугацаа хэтрүүлэн 1 сарын дараа 65 насных нь төрсөн өдрөөр хорих ангид нь биечлэн гардуулсан. “Төрсөн өдрийн бэлэг” байгаа онож тэр оройдоо М.Энхсайханы даралт ихсэн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн. 

***

Шадар сайд асан Да.Ганболдыг ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан өдөр нь дуудаж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Хууль хүчний байгууллага 2 жил гаруй хугацаанд түүнийг нууцаар мөрдөн шалгасан боловч хулгай хийж, хувьдаа хөрөнгө завшаагүй тул буруутгах нотлох баримт олдоогүй. Да.Ганболд нь ардчиллын анхны алтан хараацайнуудыг хилсээр яллаж байгааг зүгээр харж сууж чадахгүй эсэргүүцэн олон нийтэд үгээ хэлж эхэлмэгц гэрчээс шууд яллагдагч болгон хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

***

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэргийн тоо 461. 

Монгол Улсын 27, 30 дахь Ерөнхий сайдуудын 6 жилийн зайтай үйл явдлуудыг хүчээр нэг хэрэгт нэгтгэн, хэрэгт ач холбогдолгүй элдэв баримт нэмж оруулах, давхардуулах байдлаар хавтасны тоог 461 болгон шүүхэд шилжүүлсэн. Энэ бол иргэдийн хэлж заншсанаар хуучны Ганц худаг буюу одоогийн цагдан хорих 461 дүгээр ангийн дугаар. Хэрэгт холбогдсон бүх Ерөнхий сайдууд болон ажлаа хийж явсан жирийн албан хаагчид шүүхийн өмнөх шатанд 461 дүгээр хорих ангид 2 сарын хугацаанд хоригдсон байсан нь шархан дээр давс үрэх мэт сэтгэл зүйн дарамт үүсгэсэн. Хожим шүүхээр яллуулсан бүхэн 461 дүгээр хорих ангид хоригдсон төдийгүй зарим нь өнөөдөр ч жил гаруй хугацаанд энэ хорих ангид ял эдэлж сууна. 

***

Гэм буруугүй бол гэмт хэрэг болохгүй. Дубайн төлөвлөгөөг баталсан хэрэгт буруутгагдсан иргэдийн гэм буруугийн санаа, сэдэл, зорилгыг нотолж чадахгүй болмогц прокуророос урьд эрхэлж байсан ажлаар нь гүтгэж эхэлсэн. Тухайлбал, нэг нь албан бичиг өгөхийн тулд Тагнуулын дарга байснаа татварын дарга болсон, бусад нь урьд өмнө олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан гэх мэт хүн үнэмшимгүй төсөөллөөр буруутгав. Прокурорынхоор бол Монголын төрд олон улсын хэмжээний туршлагатай, сайн мэргэжилтнүүд зүтгэж болохгүй юм байх. Хувийн ямар ч ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй атлаа улсаа хорлох гэсэн “ухаан муутай супер лиг” гэж байх уу. Ийм уран сэтгэмжтэй улсын яллагч хүн уран зохиол бичвэл илүү амжилтанд хүрэх биз. Нотлох баримтаар хүнийг яллах байтал уран зөгнөл, таамаглал, хардалтаар хэнийг ч яллаж болохгүй. Тэгээд ч Да.Ганболдыг буруутгахад прокурорын уран сэтгэмж нь сох дутсан. 

***

Иргэн Б.Бямбасайханыг шоронд хоригдож байх хугацаанд эхнэрт нь Монголын төр алдарт эхийн одон гардуулсан. Эр нөхрийг нь хилс хэрэгт ял шийтгэчихээд эзгүйд нь эхнэрт нь шагнал өгч тавлаж байгааг харахаар зохиолч С.Пүрэвийн 1937 оны их хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлэх Усны гудамж романы Өлзиймаа гэх зовлонт эмэгтэйн дүр өөрийн эрхгүй бодогдож, өр эмтэрнэ.

***

Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хөрөнгө, орлогын мэдээлэл нь хавтаст хэрэгт бэлээхэн байдаг. Шүүх нь шүүгдэгч нарын санхүүгийн байдлыг мэдсээр байж 3 хоногийн дотор 10 тэрбум төгрөг авчирж шүүхийн дансанд тушаахгүй бол цагдан хорино гэж байгаа нь 72 цагийн хугацаанд сэтгэл зүйн гүн дарамтанд оруулсан бусармаг үйлдэл болсон. Шүүхээс биелэгдэшгүй даалгавар өгч шүүгдэгчийн сэтгэл зүйг шаналган тохуурхаж байгааг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ.

***

Шүүхээс шүүгдэгчийг цагдан хорих шалтаг, мөн бах таваа хангах хэрэгсэл болгосон 3 хоногт 10 тэрбум төгрөг тушаах даалгаврыг зөрчсөн иргэдээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нь сорчлон ялгаж цагдан хорьсон. Иргэд сонгогчид, нам эвслийн итгэлийг өвөрлөн сонгуульд өрсөлдсөн эдгээр нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулах нь бүү хэл хамаг муугаараа хараалгаж, шоронгийн торны цаана сэтгэл зүйн дарамтанд шаналж суух давхар ялтай үлдсэн. Монголын шүүх нэр дэвшигчийн хуулиар олгосон баталгаа руу нулимсан.

***

Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх. 

***

Шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн зөвхөн тухайн улс төрийн хэрэгт шүүгдэгч нарыг зөөх зорилготой хуягласан машиныг хурлын танхимын цонхон доор сойхоо хэзээ ч мартахгүй. Энэ бол хорих ял авах нь урьдаас тодорхой төдийгүй дээд газраас ял захиалга ирсэн хэрэгт шүүгдэж байгаа гэдгийг ил тодоор илэрхийлэн тохуурхаж байгаа үйлдэл. Шүүгдэгч нарын сэтгэл зүйг дарамтанд оруулахын тулд хуягласан машин нь шүүх хуралд уяатай мэт сахиж өнжинө. Тухайн өдрөө шүүх хурал дуусахгүй бол хуягт машин шүүхийн байрыг орхин явж, маргааш хурал эхэлмэгц ирж хүлээлгийн горимд отно. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэх зарчим цаасан дээр л үлдчихээ юу?

***

Хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэх мөртөө сэтгэл ханахгүй, нэмээд буруутгагдсан иргэдийнхээ сэтгэл санааг нь шаналган эрүүдэн шүүж, янаглан хорлох ажиллагааг ямагт сүүдэр мэт дагуулж явдаг нь коммунизмын харгис технологи балраагүйн шинж.

***

Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдэд нийтлэг шинж бий. Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчид болон эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан, гуравдагч этгээдийн буюу гадаадын хөрөнгө оруулалтыг татсан гэх мэт. Эдгээр эх орончдыг ял шийтгэн бусдад нь сургамж болгох нь хэнд ашигтайг хэлүүлэх юун.

***

Гэмгүйг мэдсээр байж гүтгэж харлуулдаг гэрч, шинжээчээс эхлээд мундаг хэрэг илрүүлсэн мэт өөрийгөө хуурах мөрдөгч, прокурор, шүүгч нар нь хуулиасаа улайм цайм нүүр буруулсан. Гэмгүй иргэдийг гэр бүлийнх нь хамт нус нулимстай нь хольж, шар махтай нь сар жилээр хатаачихаад хоолойгоор нь яаж хоол давдгийг чөтгөр бүү мэд! Хэрэг хийгээгүйгээ мэддэг хэлмэгдсэн хүний харуусал, шаналал хэзээ ч сэтгэлийн гүнээс нь арилдаггүй. Төлөөсгүй зүйл гэж үгүй. Хилсээр бусдыг хэлмэгдүүлчихээд өөрөө үйлийн үрээсээ мултарсан түүх Монголд бүү хэл дэлхийд байхгүй. Эхнээсээ юу болж байгааг харж байгаа байх. 

***

Хилсээр ял шийтгэхийн тулд сэтгэл санааг шаналган зовоох санаатай эрүү шүүлтийн үйлдлийг шүүхэд хууль бусаар нөлөөлөхийн нэгэн адил гэмт хэрэг гэж үздэг. Энэ бүхэн “санамсаргүй тохиолдол” гэж итгэхийг туйлаас хүсэвч арай л олон давтагдахын зэрэгцээ бас өөрийн гэсэн зүй тогтолтой байгаа нь нэвт үнэртээд байна. 

***

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бодол (59.153.115.135)
    Ийм зэвүүн аргаар хүнийг болон ард нийтийг сэтгэл зүйн дарамтанд оруулдаг коммунизмаас үлдсэн арга барилтай хуульчдаас салах цаг ирэх л байхдаа.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Mongol (172.58.140.39)
    Jonhuu ch jonhuugaa hutgaj ba da uneheer bolobsrolgui hun ch hol yabahgui de 2jenkog holiod bazaad enhsaihanii tald hurehguu byambasaihanii hemjeend ch ochihgui
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 37 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 47 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top