x

Өмнөдийн хүүхдүүдэд зориулж сургууль байгуулах хэрэгтэй

Монгол үндэстний дийлэнх нь манай өмнөд хөршид амьдардаг. Тэд урд хөршийн нэг хэсэг болсон цагаасаа саяхныг хүртэл уйгаржин монгол бичиг үсгээ хэрэглэж, сурч боловсорч байсныг бид мэднэ. Харин өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газар шинэ хичээлийн жилээс эхлэн Өмнөд Монголын сургуулиудад уйгаржин монгол бичгээр орох хичээлүүдийг багасгаж, хятад хэл голлосон сурган хүмүүжүүлэх системийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. Хятадын зүгээс уйгаржин бичгийг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн хэллэг, бичлэгт тохирохгүй, хоцрогдсон гэж үзэн ийнхүү халж байгаа юм. Бодит нөхцөл байдлыг харахад үүнтэй маргах нь зохимжгүй. Мэдээж бичиг соёлыг нь үгүйсгэж байгаа болохоор энэ шийдвэрт өмнөд монголчууд их эмзэг хандаж байгаа. Дор бүрнээ эсэргүүцэж, чадах чинээгээрээ ч тэмцэл өрнүүлсэн. Дунд сургуулийн багш энэ явдлыг эсэргүүцэж амиа хорлосон харамсалтай явдал ч гарсан. Эрх баригчдынх нь зүгээс бодлого шийдвэрийг нь эсэргүүцэн, олныг турхирсан хүмүүсийг барьж хорьж, арга хэмжээ авч байгаа. Энэ асуудлаас болж хэд хэдэн хүн хэцүү нэртэд суусан нь нийтэд ил болсон.

Үндэсний цөөнхийн асуудлаар хийсэн НҮБ-ын хуралд Өмнөд Монголын төлөөлөгч нар өөрт тулгарч буй асуудлуудын талаар ч хөндсөн байна билээ. Мөн Хятадын төр засгийг өмнөд монголчуудын эдлэх ёстой хүний наад захын эрх, эрх чөлөөг НҮБ-ын конвенц, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн стандартуудын дагуу хүндэтгэхийг шаардаж. Тухайн хуралд оролцсон Хятадын төлөөлөгч түүний яриаг зогсоож, салан тусгаарлах үзэлтэй холбон буруутгасан байгаа юм. Энэ дүр зураг тэдэнд өөрсдийн төлөө дуугарч, тэр үзэл бодлоо олон улсын сонорт хүргэх, тэр дагуу үр дүн гарах боломж маш бага гэдгийг харуулж байна. Манай өмнөдүүд төдийгөөс өдий хүртэл салан тусгаарлах тухай дурсдаг ч үгүй явсаар ирсэн. Тэдэнд ч ийм бодол өнөөдөртөө л лав байхгүй байх гэж харж байна. Тэгэхээр тэр Хятад улсын барьж байгаа “салан тусгаарлах үзэл” гэдэгтэйгээ холбон дайрах нь зүгээр л гөрдөж байгаа хэрэг биз. Эсвэл хэтэрхий ихээр хардаж жижиг хэтний оч мэт зүйлийг түймэр мэтээр үзэн сүржигнэж зарлаж байгаа нь олон улсад сэжиглэн ширвээтдэг “салан тусгаарлах” үзэл гэдгээр бусдыг айлган үгэндээ оруулах гэсэн хэлбэр юм. Энэ аймаар нэр томьёог манай хэдэн буурай монголчуудад хэрэглэх нь “бөөсөнд хутга” гэгчээр хэтэрхий сүржин бөгөөд зохиогүйн дээр хэтийн хор холбогдол нь ч тийм сайнгүй юм. Дэлхий нийтээр одооноос “салан тусгаарлагчид” гэж зарлуулсан тэр хэдийн маань эрх зөрчигдөхөд хүрвэл хэн ч үл тоон “тэд хэзээнээс болдоггүй юм” гэсэн ойлголтод хүрвэл сүйтгэлтэй билээ. Тэр хэдэн малчин хэзээнээсээ номхон томоотой явсан, салж тусгаарлаад ч хаашаа явах билээ, нутаг орондоо байгаа хүмүүс чинь. Хятад улсын хятад биш үндэстний хамгийн үгэнд ордог, хамгийн сахилга баттай хүмүүс манай өмнөд монголчууд юм шүү, хөөрхий.

Нэгэнт өмнөдүүд ийм эсэргүүцэл үзүүлж, нөгөө талаас хорьж цагдаж байгаа нь бодит хойно нэг үндэстэн болсон бид дуугүй суугаад баймааргүй байна. Бид “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэх сургаалтай ард түмэн шүү дээ. Хамгийн гол нь бодит ажил эхлүүлэх нь чухал байна. Юун түрүүнд бид өмнөд монголчууддаа зориулж сургууль байгуулж өгөх хэрэгтэй. Тэдэнд зориулж нийслэлд төдийгүй хил залгаа аймаг, залгаа хилийн сумдад сургууль байгуулах бодит ажил өрнүүлье. Ингэхдээ уйгаржин бичиг бус кирилл бичгээр хичээл оръё. Ингэж чадвал бид цаашдаа олон зуун жилийн турш нэг хэл, соёлтой нэг үндэстэн хэвээр үлдэж чадна. Цаашлаад ардчилсан тусгаар улсын хувьд НҮБ зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудад хэл дуулгаж, шаардлагатай арга хэмжээ авах талаар хүсэлт хүргүүлэх шаардлагатай. Төр засгийн зүгээс урд хөршдөө таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр дипломат харилцааны шугамаар энэ хүсэлт, шаардлагаа илэрхийлэх нь зүйтэй.

Шийдвэр нэгэнт гарчихсан, бодлого шийдвэрээ хэрэгжүүлээд эхэлсэн хойно өмнөд монголчууд маань уйгаржин бичгийнхээ араас харамсаж, халаглаж гашуудаад байх хэрэггүй. Араас нь нэхэл дагуул болж өөрсдийгөө эрсдэлд оруулаад ч юу хийх вэ. Олон улсын түвшинд хэрэглэж, шаардлагатай мэдлэг мэдээллээ олж авахад түвэгтэй байгаа юм бол уйгаржин бичгийг үзэх гэж улайрах хэрэг юун. Тусгаар монголчуудын бичиг үсэг болж чадаж буй кирилл бичгийг л сурчихад өмнөдүүд та бүхэн Монголоо алдахгүй. Бид ч та бүхнээсээ салан хөндийрөхгүй.

Харин өмнөд монголчуудад кирилл бичиг заах, нэг соёлтой болоход монголчууд бид дээр дооргүй идэвх санаачилгатай ажилламаар байна. Ялангуяа урлаг, соёлынхон, яруу найрагч, зохиолч нарыг бусдыгаа оройлж, аян хөдөлгөөн өрнүүлээсэй гэж хүсч байна. Шалтгаан нь тун энгийн. Өмнөд монголчуудаас өөр гадаад ертөнцөд биднийг дэмжин алга ташдаг хүмүүс ховор. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их хатуудахгүй болов уу. Бидний хийсэн “халтар” зохиол, дуу хуур, кино, клипийг өмнөдүүдээс өөр хэн тоодог билээ дээ. Ви чат гэх цахим хуудсаараа хэдэн саяулаа бидний л хийсэн дуу хуур, хөгжим, кино, шүлэг, зохиолыг түгээж, чухалчилж үздэг. Найр наадам, урлаг соёлын арга хэмжээн дээрээ хүндэтгэн дуулдаг. Шүлэг зохиолыг нь уншиж, шимтдэг. Алдартай, алдаргүй нь хамаагүй Ар монголын уран бүтээлч зориод очиход идээ ундаа болж, ахан дүүс минь гэж хөл алдацгаадаг. Чамгүй цалин мөнгөөр урамшуулж дэм тус болдог нь ч үнэн. Энэ хэрээрээ манай уран бүтээлчид урд зүгийг зорих нь олширч, хамтран уран бүтээл хийх нь ч нэмэгдсэн. Тэдний ийм найрсаг байгаа нь бид ижил хэл, соёлтой байгаатай л холбоотой. Нэг үндэстэн хэдий ч үг хэл сольж, ойлголцож чадахгүй яваа нь олон шүү дээ. Дэлхий дээр бидний ижил монгол хэлтэнгүүд өмнөд монголчууд л байгаа учраас ингэж өгөөмөр загнаж байгаа хэрэг. Тэгэхээр яруу найрагчид, зохиолч, дуучид гээд уран бүтээлчид дүлий дүмбэ оргиж суулгүй тэднийг кирилл бичигтэн болгох ажлыг дэмжиж, манлайлж ажиллах хэрэгтэй. Нэг бичиг үсэг, нэг соёлтой болсноор өмнөдүүдтэйгээ урт удаан хугацаанд ахан дүүс болж явахаас гадна эдийн засаг талаасаа ч та бүгдэд тустай.

“Улсыг устгая гэвэл түүхийг устга. Түүхийг устгая гэвэл бичгийг нь устга” гэх Күнзийн сургаал байдаг гэдэг. Энэ философиор бол уйгаржин бичгээ алдсан өмнөд монголчууд төд удалгүй мөхөж дуусна. Хэдхэн жилийн дараа монгол хэлээр ярьдаг хүн тэнд олдохоо болино. Бид ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ дэлхийн нэг үндэстний хувьд яг хятад үндэстэн шиг, бас оросууд шиг амьд байх, өөрсдийн өв соёлтой, өөрсдийн эх хэлтэй байх эрхтэй. Энд өмнөд монголчуудыг тусгаар тогтнуулъя, салган тусгаарлуулъя гэж уухайлаад байгаа юм биш. Бид нэг үндэстний хувьд хэл, бичиг ижил, нэг соёлтой байх хэрэгтэй байна. Үүний тулд ар монголчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэх цаг нь одоо болсон. Хэдий болтол бид харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт байх вэ. Бид харж суугаад үндэстнийхээ нэг хэсгийг мөхөөчихөж болохгүй. Ар Монголд байгаагаас илүү их монголчууд өмнөдөд байгаа учраас бид тэдний төлөө жинтэй хөдлөх цаг болсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (45.56.198.212)
    "Түүхийг устгая гэвэл бичгийг нь устга” гэх Күнзийн сургаал байдаг гэдэг. Энэ философиор бол уйгаржин бичгээ алдсан өмнөд монголчууд төд удалгүй мөхөж дуусна." За тэгвэл Ар Монгол мөхөөд дууссан гэсэн үг үү. Бид кирил бичигтэй бил үү ?
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 15 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 17 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 48 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 31 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 41 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top