Би АН гишүүн биш л дээ. Тэхдээ өрөвдөөд байхын энэ намыг, бас арай галзуурч байна уу даа гэж бодоо байхын МАН-ыг. Тэгээд ийм юм бичиж байгаа шүү. Буруугаар ойлгоно уу зөөөр ойлгоно уу ёстой та нарын дур даа. Ямарч байсан гарчиг л уншдаг залхуу хүмүүст зориулаад нийтлэл шиг юмныхаа гол агуулгаар гарчиг өгчлөө. Гарчиг сайхан байх нь сошлд сайхан явхын цондон байдаг даа.
Онигоо шиг болсон явдал
- За аль АН-даа байна. Эрдэнэ үү Туваан уу?
- Жинхэнэ АН-даа байгаа
- Жинхэнэ нь хэнийх нь юм бэ? Эрдэнэ үү Туваан уу?
- Аль нь ч бишээ
- Юу вэ 3 АН байгаа юм уу?
- Би өөрөө ч учираа олохгүй байна.
Нүдний булай
АН одоо байж боломгүй шалаар нэг болсон нам болжээ. Хоёр даргатай болж нүдний булай, хоёр дарга нь Эрдэнэ Туваан нүдний булай, дээд шүүх дээр очиж маргаанаа таслуулж нүдний булай, дүрэмээ хуурамчаар хийж нүдний булай, хоёр тамгатай болж нүдний булай, хоёр сонгууль зарлаж нүдний булай ер нь булай болж болох бүхнээр л доошоо орж булай болцгоож байна.
Сунгаа
Сунгаа гэж нэг сайхан юмтай. Тэгсэн тэр сайхан юмаа бүүр гутамшиг хагарал тэмцэл болгож хувиргаад байгаа нь АН. Нийлж байгаа мэт сонгуулиа зарлаад сонгуульдах болсон чинь дахин хоёр хуваагдаад хоёр өөр өдөр сунгаагаа зарлаад, эргээд уулзаж бариад нийлж байгаам шиг болж ирсэнээ эргэж салсанаа зарлаад. Байж байгаад нэг өдөр сонгуулиа зарласан ч нийлээгүй хоёр талд өөр өөр нэр дэвшигчидтэй байж этр. Энгийн хүн байтугай маш ухаантай хүн ч эргэлзэхээр үйл явдалууд болж байх шиг. Сонгууль нь бас нэг нь цаасаар, нэг нь цахимаар. Бүүр албаар ингээд байгаам шиг.
Нэр дэвшигчид
Харин хаа очиж авах ганц юм нь энэ. 30 жил болсон хөгшин ах нар байхгүй дандаа залуу буюу дунд үеийхэн. Тэр тусмаа дандаа гайгүй хүмүүс(Гүндалайг оруулаагүй болно). Гэхдээ л дөрөв болон таваараа хуваагдаад нэр дэвшцэн. Эрдэний тал илүү байгаа юм нь 5 нэр дэвшигчтэй (Гүндалайг оруулсан болно), Тувааных 4 нэр дэвшигчтэй.
Эрдэнэ болон Туваан
Аль нь илүүгүй аль нь ч дутуугүй намаа самарч яваа хоёр хүн. АН-хан харин даргаа гэж хүндлээд дагаад явцгаагаад байх юм. Алалцаж зодолдоод аваад хаячихаар характертэй хүмүүс дээ уг нь АН-хан. Яагаад ч юм энэ хоёроос ухаантай хүмүүс дагаад бие биедээ салаавч өгөөд байгаа нь гунигламаар.
Одоо
Одоо Эрдэнэ Туваан хоёр бол эвлэрхээсээ өнгөрсөн эвлэрэхчгүй юм байна гэдэгээ өнгөрсөн хугацаанд харуулцан. Нам нь сүйрч байхад л бие биендээ том том салаавч өгсөөр байгаа нь тэр. Тэхээр энэ хоёроос салахад ганцхан хоног үлдлээ. АН гишүүн бүр очиж тэр цахим болон цаасан сонгуульд нь давхар саналаа өгөөд хоёр дарга сонгоод ав. Тэгвэл энэ Эрдэнэ Туваанаасаа салаад дахиж энэ хүмүүсийг харахгүй болно. Дараагын дарга болох хүмүүс харьцангуй ойлголцоод эвлэрчихээр хүмүүс нэр дэвшиж.(Гүндалайг хэлээгүй).
Эвлэрч гарч ирээд Жэнкогоо дэвшүүлнэ үү Бат үүлээ дэвшүүлнэ үү хэн нь хамаагүй нэг цул болж байгаад энэ МАН-ыг ялж үзүүлээч. АН чинь ерөнхийлөгчийн сонгуульд ялдаг нам биздээ. Тэхгүй бол энэ Эрдэнэ Туваантай лав эвлэрэхгүй, эвлэрэхгүй бол сонгуульд ялахгүй. АН-ы гишүүдээ та нарт МАН нэг давраад байгаам шиг санагдахгүй байна уу.
Gump /baabar.mn/