x

Ц.Насанбат прокурор төрийн байгууллагуудыг эрсдэлд оруулав

Улс төрийнхний нэр холбогдосон олон том хэргүүд дээр нэр нь сонсогдож, хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад багагүй хугацаа өнгөрөв.

Түүнтэй уулзалт хийсэн Б.Баасанцогтаас нэр бүхий улстөрчдийг гүтгэх, хорих, шүүн таслах төлөвлөгөө, схем гарч ирсэн олны анхаарлыг улам ч ихээр татаж байна.

Гадаад улсын шүүхэд иргэнээ шалгуулахаар матаас барьж гүйсэн Ц.Насанбат прокурор "УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг гаднын шүүх дээр шалгаж байгаа төдийгүй оффшор хөрөнгүүдийг нь царцаасан" гэх ярилцлага өгсөн байдаг. 

 Харин Сү.Батболдын хуульч Д.Батсүх, З.Сүхбаатар нар ”Ц.Насанбат прокурор тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, улмаар олон нийтэд гүтгэлэг бүхий мэдээллийг санаатайгаар түгээсэн” гэсэн байна.

Тухайлбал, Оффшортой холбоотой  хэргийг шалгахад прокурорын байгууллага бус, АТГ хяналт тавьдаг. Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн эрүүгийн хэрэг үүссэн нөхцөлд яригддаг. Гэтэл С.Батболд нартай холбоотой эрүүгийн хэрэг үүсээгүй байхад прокурор Ц.Насанбат АТГ-ын нэрийг ашиглан төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дотоодын болон гаднын улс орны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн явдал гэв.

Өөрбөөр хэлбэл, Иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар иргэний шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нөхцөлд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн нэг оролцогч болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах ямар ч эрх байхгүй юм байна.

Тэр тусмаа Ц.Насанбат прокурор Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах, гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль ёсны эрхгүй. Хуулиар олгогдоогүй энэ их эрхийг хэний хатгаасаар эдэлж, хэний мөнгийг гадны байгууллагуудад төлж байна вэ гэдэг ч анхаарал татна.

Түүгээр ч зогсохгүй “King and Spalding” хуулийн фирмийн гадаад улсын шүүхэд гаргаж байгаа мэдээлэл, тэдгээрт хамаарах баримтуудыг цуглуулах ажиллагааг манай прокурорын байгууллага гадаадын хувийн мөрдөх байгууллагаар хийлгэсэн. Улстөрч Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж нар дээр К-2 гаднын  мөрдөх товчоо ажилласан, хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Хэрвээ манай прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасан хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдож таарна.

Мөн уг хэрэгт нэр хавчуулагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК өөрсдийн нэрийн өмнөөс, эсвэл төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Насанбат прокурорт олгосон итгэмжлэл, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргасан баримт нэг ч байхгүй. Тэр байтугай "Бид нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт ч явуулаагүй" гэлцээд байгаа. Тэгэхээр Ц.Насанбат прокурор дээрх гурван байгууллагын нэрийг хэний, юуны учир шалтгаанаар барих болов гэдэг асуулт бас гарна. 

Эсрэгээрээ Ц.Насанбат прокуророос болж гадны шүүхийн маргаанд нэр хавчуулагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” компани зэрэг төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой компаниудад хохирол учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээ ч тарж эхэллээ.

Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авдаг. Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Энгийнээр хэлбэл, нэхэмжлэгч талын хүсэлтээр бусдын хөрөнгийг царцаахаар бол “Хэрвээ шүүхийн явцад бусдын хөрөнгийг царцаасны улмаас хохирол учирвал нэхэмжлэгч тал төлнө шүү” утгатай баталгааг нэхэмжлэгч талаар зуруулдаг.

Иймд Сингапурын шүүхэд болон бусад орны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй Ц.Насанбат прокурорын гарган өгсөн баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авагдсан учир дээрх байгууллагууд хохирол учирвал эрхэм прокурор дангаар хариуцлагыг хүлээж, төлбөрт унаж болзошгүй байна. Учир нь гадны болон дотоодын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлүүд дээр Ц.Насанбат прокурор гарын үсэг зурж, голлон яваа нь тодорхой болсон билээ. АТГ лав энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ хэлсэн байна.

Тиймээс энэ хэрэг дээр илт ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа Ц.Насанбат прокурорыг УЕП-ын зарлан байгуулсан "хууль бус үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгах" ажлын хэсгийн шалгалтаар зайлшгүй оруулж шалгуулах ёстой болжээ.

Б.Саруул

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монголчууд (66.181.161.71)
    Бид тэнэг хүмүүс биш Сү Батболдын Монголын хөрөнгийг яаж зувчуулсан идсэн уусан нь ил болохоор новшнууд үхэлдэж байна удахгүй Сүгээ дагаад олон нөхдүүд байх газраа очно гэдэгт итгэж байна
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • fakenews (111.199.63.88)
    ene site ilt svg batboldiin hongiliig hamgaaldag yumaa ugaadasnii site baihaa
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 3 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 18 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 17 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 27 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top