x

Ц.Оюунгэрэл ба Ерөнхийлөгчийн сонгууль

Америкийн триллер төрлийн киноны найруулагч Мартин Кэмпбеллийн “Колумбиа Пикчерс”-тэй хамтран бүтээсэн Vertical Limit /2000 он/ гэж кино бий.

Киноны гол дүр Анни, Питер нар өсвөр насандаа эцгийнхээ хамт ууланд авирч байгаад аав нь ослоор амиа алддаг. Хамт авирсан туршлага муутай уулчид тэдний дээрээс нуран ирж, бэхэлгээ нь даахгүйд хүрэхэд эцэг нь олсыг тасалж эгчийгээ аврахыг Питерт тулгадаг.

Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд Анни амжилттай уулчин болж, харин эгчийнхээ өмнө эцгийнхээ үхэлд буруутгагдан гэмшсэн Питер уулын спортыг орхисон байв. “Алуурчин уул” нэртэй Гималайн нурууны К2 оргил өөд авирсан багийнхан нурангинд осолдож, эгч нь тэнд явсан мэдээ авсан Питер эгчийгээ аврахаар ирж зургаан хүнтэй баг бүрдүүлдэг.

Хавцал руу хаягдсан хунгарт дарагдсан 3 хүн амьд байгаа тухай мэдээ. Бас дахиад хэн нэг нь амьд байж болзошгүй гэх хоосон найдлага...

Гэвч дор үлдсэн багийнхан дунд “Гурван хүнийг амийг аврахын төлөө зургаан хүнийг амийг золиослох ёстой юу? гэсэн асуулт гардаг. Хэрвээ хэн ч эргэж ирэхгүй бол яах вэ?

32 цаг үргэлжилсэн хүнд хэцүү даалгаврын эцэст хавцалд байсан нэг хүний /Анни/ амь аврагдаж, аврахаар явсан зургаан хүнээс хоёр нь л эргэж ирнэ. Гурвын эсрэг зургаа... Энэ тэгээд хэр шударга, эсвэл зөв зүйтэй байсан бэ?

Гэвч амьдрал дээр бүх зүйл дээр тооцоо бодох боломжгүй. Зарим тохиолдолд ёс суртахуун гэдэг зүйл биднийг чиглүүлдэг. Хамгийн хүнд хэцүү үед, өөрийнх нь болон өрөөлийн амь настай холбоотой үед ч ёс суртахуунаа авч үлдэх нь хүн ёс, хүний нийгмийн мөн чанар юм.

Тиймээс бид гаргаж байгаа шийдвэр бүр дээрээ “энэ надад ямар ашигтай вэ?” гэдгээс гадна “Хэр ёс суртахуунтай үйлдэл вэ? Юу илүү үнэ цэнэтэй вэ?” гэдгийг үргэлж бодоход хүрдэг. Гэр бүл, найз нөхдийн харьцаа, хамт олны орчин, нийгмийн харилцаанд гэх мэтчилэн. Улс төрд ч гэсэн өөрийн гэсэн ёс суртахуун бий. Хэний төлөө шийдвэр гаргах, хэнд үйлчилж, хэрхэн замнах гэх мэтчилэн.

Харамсалтай нь, манай улс төрийнхөн дунд тэр чанар улам улам алслагдсаар байгааг бид бүгдээрээ мэдэрдэг, ярьдаг боловч үүний эсрэг явдаг нь маш цөөн. Тийм учраас хувь хувийнхаа эрх ашгийг зохицуулсан, түүгээрээ холбогдсон бүлгүүдийн ашиг сонирхлын сүлжээ тэлэн тэлсээр тэр нь нийгмээ нийтээр залуурдах нь олонтаа.

Удахгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгууль дээр жишээ авья л даа. Энд хэн ялалт байгуулах вэ? Хэн нь илүү хүчтэй вэ? л гэдэг асуудал яригдаж байгаа болохоос биш хэний, юуны төлөө вэ? гэдэг нь хоёрдугаар асуудал болчихсон. Ихэнхдээ Х.Баттулга хүчтэй юу? У.Хүрэлсүх илүү булчинтай юу? тухай л маргаж байгаа болохоос биш цаад хүсээд байгаа үр дүн буюу “ёс суртахуун” гэдэг зүйл нь огт харагддаггүй. Ялангуяа нөгөө хоёр нь ав адилхан зиндааны хоёр учраас харьцуулалт хийхэд хүртэл төвөгтэй.

Харин энэ жилийн сонгуулийн тухайд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Би АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөхөд бэлэн” гэж хэлсэн явдал энэ түгжигдмэл байдал, ваакумжилтыг бага ч гэсэн задлах гэсэн оролдлого болов. Ядаж л дээр нэр гарсан хоёр хүний эсрэг сөргүүлэн тавих өөр нэг дүр төрхийг нийгэмд сануулсан. Шал өөр харьцуулалт, өөр сонголт бий болж байна гэсэн үг. Нэр дэвшинэ гэж зарласан хүн нь ганц Ц.Оюунгэрэл учраас жишээ татаад байна л даа. Өөр олон хүн нэр дэвшихээр өрсөлдөх байх.

Маш олон хүн, магадгүй зориудаар байх “Гадаад нөхөртэй”, “Элбэгдоржийн тэжээвэр” гэх мэт дайралтуудыг олон нийтийн сүлжээгээр эрчтэй явуулсан боловч тэр нь ч гэсэн манай нийгмийн л байж байгаа “мораль” буюу ёс суртахууныг тодруулсан хэрэг. Харин нөгөө талд нь “Бид ямар Ерөнхийлөгчийг хүсэмжилж байна вэ? Ерөнхийлөгч хүнд тавигдах хуулийн болон ёс суртахууны шалгуур юу вэ?” гэдэг талаар өөр нэг хэсэг нь ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын бие биенийхээ эсрэг дэлгэсэн болон дэлгэх гэж байгаа бичлэгээс огт өөр шалгуурын тухай ярьж эхэлсэн.

Тийм болохоор хэдий зөрчилтэй ч АН-ын яваад байгаа зам, намын даргыг сунгаагаар тодруулна, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ мөн сунгаагаар гаргана гэсэн нь бидний хүсээд, захиалаад байгаа тэр “ёс суртахуун” луу арай жаахан ойртуулж өгч байгаа арга зам юм. /Үүний дэргэд УИХ-д 62 суудалтай эрх барьж байгаа намын дарга "Нам дэмжвэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ" гэж хэлэх юу ч биш/ Хоёр тусдаа яваад байсан сунгааг нэгтгээд нэг дор явуулна гэсэн болохоор нэр дэвшигчид бол нэлээд олон орж ирэх байх. Олон янзын хүмүүс орж ирэх учраас олон талын шүүлтүүр орж ирнэ гэсэн үг.

Тэр шалгуур шүүлтүүр нь харин өмнө үйлчилж байсан “хэн нь илүү мөнгөтэй, эрх мэдэлтэй вэ?” гэдэг шалгуураасаа арай өөр байвал, “Хэн АН-ын тавьж байгаа зорилт, хүсч байгаа амжилтанд чиглүүлж чадах вэ? Хувь хүний ямар чадвар чадавхи, хүсэл эрмэлзлэл энэ хүнд байна вэ?” гэдэг шалгуур тавибал сонголт мэдээж өөрчлөгдөх болно.

Ерөнхийлөгчийн сонгууль дээр ч гэсэн дээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх юу хүсч байгаа тухай ярихаасаа илүү “Би, бид юу хүсч байгаа билээ?” гэж боддог, “Бид ийм Ерөнхийлөгчийг захиалаагүй” гэж хэлж чаддаг болсон цагт манай улстөрчдийн соёл, ёс суртахуун арай нэг жаахан өөрчлөгдөнө л дөө. Тэгэхгүй хувь улстөрчдийн эрх мэдлийн төлөө хийж буй эрүүл тулаанд нийтээрээ, нийгмээрээ үрэгдээд байвал Монголын улстөрчдөд ёс суртахуун буюу "мораль" гэдэг зүйл хэзээ ч огт суухгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (64.119.16.103)
    Их хурлын гишүүн байхдаа юу ч хийгээгүй хүн дээ
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.96.185)
    Жэнко Хүүк хоёр хоёулаа хулгайч шантаажаар амьдрагсад, хэрэггүй новшнууд.
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.113.82)
    бичиж байгаа бичүүлж байгаа хоёр авгай ёс зүй ярихаар баас хүрэх
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (111.199.63.88)
    oyungerel eee, chinii yos zui bohir, chi unendee bolih heregtei.chamd oorchluh chadamj chamd tushih tulah huch ge ugui. chadvar chin hurehgui, nohor oloh gej zar taividagtai chin adilgui,
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 58 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 13 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 29 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 12 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 22 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top