x

70 настай эмэгтэй тусгаарлах байранд нас баржээ

Өчигдөр буюу 14-ний өдөр 70 настай эмэгтэй тусгаарлах байранд нас баржээ. Төв аймагт ганцаараа амьдардаг уг иргэнийг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хэмээн гуравдугаар сарын 11-нд Mongolica зочид буудалд тусгаарласан байна.

12-ны өдрийн PCR шинжилгээгээр сөрөг гарсан боловч өчигдөр гэнэт нас барсан байна.

Тусгаарлах байранд ирэх үед нь түүнийг СЭМҮТ-өөс эмч очиж үзсэн, эмчийн үзлэгээр "хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй" гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тусгаарлах байрны журмын дагуу эмч өдөрт 4-5 удаа үзлэг хийж байсан. Өчигдөр гэнэт нас барсан. Урьдчилсан дүгнэлтээр суурь өвчний шалтгаантай байх магадлалтай. Хэрэв ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийж оношийг нь эцэслэх тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн байна.

Эрүүл мэндийн сайд цаг үеийн байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад доорх хариултыг өгсөн байна.

-AstraZeneca вакцин дууссан гэсэн мэдээлэл байна?

- AstraZeneca вакциныг 65-аас дээш насныханд хийж болохгүй гэдэг зөвлөмж байгаа. ДЭМБ-аас энэ вакциныг гурван оронд түр зогсоосон. Цусны бүлэн үүсэн тохиолдлын шалтгааныг судалж байгаа. Түүнээс биш AstraZeneca вакциныг бүрэн хориогүй. Манай улс AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн хийж байгаа.

-Иргэд вакцинаа сонгож хийлгэх үү?

-Манай улс дөрвөн вакциныг зөвшөөрсөн. Хүний эмийн зөвлөлөөс AstraZeneca, Спутник, Синофарм, Pfizer энэ дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн. Иргэдийн хувьд вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар  сонгож хийнэ. Иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш. Зөвхөн эмнэлгийн заалтаар хийж байгаа. 

Жишээ нь, Спутник, Синофармыг харшил, урвал бага өгдөг учраас 65-аас дээш насныханд хийж болно гэсэн эмнэлгийн заалт бий.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • jhk (202.170.70.74)
    hjhkj
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
    • hjk
      jhk
      2021 оны 03 сарын 15
iШинэ мэдээ
Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top