Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд Гуравдугаар сарын 15-ны Даваа гаригаас улбар шар түвшин рүү шилжүүлэх гэж байна.
Ингэснээр дараах 14 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах юм. Мөн улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд шилжиж ажиллах юм байна.
Коронавируст халдварын үед авах арга хэмжээний УЛБАР ШАР түвшин:
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар (Диско болон кароаке)
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)