Өнөөдөр цахим хуудаснаа цэргийн алба хаагч нар нэгнээ дарамталж, доромжилж буй бичлэг тарж, олон нийтийг бухимдуулаад байна.
Тэгвэл, уг бичлэгийг халагдсан цэргүүд хийсэн байсан бөгөөд тэднийг ирүүлж, холбогдох асуудлыг шалгахаар болжээ.
Хугацаат цэргийн алба хаагчдын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Энэ ёс зүйгүй үйлдэл 032 дугаар ангид болсон байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард халагдаад, нутаг буцсан цэргүүд 5 сард ирсэн шинэ цэргүүдээ дээрэлхсэн явдал байжээ. Тиймээс ЗХЖШ болон холбогдох албаныхан нутаг буцсан цэргүүдийг олж, илрүүлэх, шалгалт хийх, хуулийн хариуцлага болон бусад алба хаагч нараас УУЧЛАЛТ гуйлгуулна. Мөн холбогдох хүмүүстэй ч хариуцлага тооцно" гэв.