x

М.Ганбаатар: Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

Тавантолгой түлш ХХК дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг барьцалдуулагч үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглах юм. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Танай компанийн тухай барьцалдуулагч үйлдвэрлэх үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар болж байна. Үндэсний компаниудад ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Манай компанийн хувьд барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор гурилын орцтой, шохойн орцтой, эрдэнэшишийн цардуулд суурилсан барьцалдуулагчийг үйлдвэрлэлдээ туршсан. Манай компанид барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй таван аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлсэн. Мэдээж манай компанийн хувьд дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилгоор хүсэлтээ илэрхийлсэн омпаниудад өөрсдийн туршиж бий болгосон орц нормын дагуу шаардлага тавьж ажиллана, захиалгаа өгнө.

-Тэгэхээр танай компани өөрийн гэсэн орц жортой болсон гэсэн үг үү?

-Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Дээрх 5 компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн түлшинд гурил хийж байсан гэсэн үг үү?

-2020, 2021 онд үйлдвэрлэсэн түлшийг үндсэн орц жорын дагуу буюу импортоор авдаг барьцалдуулагчийг ашигласан. Яагаад гэхээр өвлийн хүйтэнд бүтээгдэхүүнд ямар нэгэн алдаа гарах магадлал өндөр учир үндсэн жороо бүтээгдэхүүнээ хийсэн. Өвлийг амжилттай давлаа, дулааны улирал ирж байгаа энэ үед үндэсний компаниудтайгаа хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Импортоор авч байгаа барьцалдуулагчид хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил 13 тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Барьцалдуулагчийн тал дээр манай компани төдийгүй үндэсний компаниуд ч ямар нэгэн мэдлэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр бид аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлож чадах уу, чанарын тал дээр ямар нэгэн доголдолгүй байж чадах уу гэдэг дээр нэлээд сайн анхаарал хандуулна. Ер нь бол 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм. Ингэснээр зөвхөн барьцалдуулагч биш дотооддоо үйлдэрлэж байгаа, манай компанид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авна.

-Барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийн барьцалдуулагчийг туршиж үзсэн үү. Шинжилгээний хариу ямар гарсан бэ?

-2020 оны хавраас эхлээд туршсан. Мэдээж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өвлийн болон зуны үед туршсан. Туршилтын дүн шинжилгээг мэргэжлийн байгууллагууд дээж авсан удахгүй мэдээлэх байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 46 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 11 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top