x

Х.Тэмүүжин: Хуулийнханд "төмсөгдүүлсэн" хууль тогтоогч нар үргэлж байсан

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийнэ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин амралтын өдөр Amaraa’s weekly шоунд оролцохдоо уг хуулийн төсөл болон шүүх, шүүгчийн хараат бус байдлын талаар ярилцжээ.

-Шүүхийн шинэтгэлийн асуудал, Шүүхийн хуулийн шинэчилсэн найруулга гээд ярихаар хүмүүс их гайхсан шинжтэй байх шиг байна. 2012 онд шүүхийн шинэтгэлийг хийчихээгүй юм уу? Тэр үеийн шүүхийн шинэчлэлийн хуулиуд, өнөөдөр хэлэлцэж байгаа төсөл ямар ялгаатай вэ?

-2012 онд хийгдсэн шүүхийн шинэтгэлтэй холбоотой үзэл санаанууд ихэнх нь дахин буцан орж ирж байна. Тухайн үедээ амжилтгүй болсон, ухарсан, унасан, янз бүрийн саад, тээгээс болоод алга болсон зүйлс.

Шүүхийн тухай хуульд дотоод агуулгын хувьд дэвшилттэй олон санаа УИХ дээр хийгдэж байгаа хэдий ч анхлан Засгийн газраас өргөн барихдаа бүх зохицуулалтыг нэг уутруу ялгаж зааглахгүйгээр чихчихсэн нь том ухралт болж байна. Нийгмийн харилцаа олон төрөл болж салбарласан, тэр нь хүмүүсийн амьдралын хэв маяг, нийгмийн институтуудэд шингээд хөдөлмөрийн хуваарь нарийн хийгдчихсэн цаг үед бид амьдарч байгаа. Бүх юмыг нэг уут руу чихэж хялбарчлан, бүдүүн тоймоор хандах боломжгүй цаг үе. МАН-ын хийж байгаа энэ ажил Ц.Нямдоржийн арга барил байж магадгүй. Бүгдийг ганцхан цагдаагийн хүчээр шийднэ гэдэг шигээ бүхнийг нэгтгээд, нэг хуультай байвал амар, хялбар гэж бодоод төрөлжүүлэн салбарлуулсан дөрөв таван хуулийг нэг болгочихсон байх. 2012 онд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд таван тусдаа хуулиар зохицуулсан байсан.

Шүүгч гэх хувь хүн, шүүх гэх байгууллага, дэмжин ажиллах захиргааны бүтэц, иргэдийн төлөөлөгчийн асуудал гээд олон зүйл холилдсон холимог хуургатай болж байна. Товчихондоо төрөлжүүлээд, тус тусын салбарласан зохицуулалттай байх ёстой хуулиудыг нэг уутанд хийгээд өргөн барьсан нь том ухралт боллоо. Бүдүүн бараг тэр хуулийг нь УИХ дээр янзлах гэж оролдож байна. Нэлээн юм болж байх шиг байна.

-Энэ хоёр удаагийн оролдлого хоёулаа л шүүхийг хараат бус байлгахын төлөө гэж хараад байгаа. Зөв үү?

-Шүүгчийн хараат бус байдал, хариуцлага хоёр зоосний хоёр тал шиг нэг зүйл л дээ. 2012 онд өндөр цалин, өндөр хариуцлага, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагын бие даасан тогтолцоо гэх зарчимаар хууль батлагдсан байсан. Шүүгч гэмт хэрэгтнүүдээс, эрх баригчдаас, нутгийн феодлуудаас айх айдасгүй, шахалт дарамтгүй хараат бусаар шүүн таслах ажлаа хийж, хууль, хүний эрхийг хамгаалах гэдэг бол чухал. Ямар ч шүүгч хэрэг маргааныг шийдэж байх тэр орон зайдаа эрх мэдэлдээ ч, хариуцлагадаа ч эзэн болж байх ёстой. Шүүгчийг ажлаа хийж байхад зөвхөн хууль, эрүүл оюун ухаан хоёр л захирах ёстой.

Одоогийн шинэчлэл ч гэсэн мөн адилхан. Бие даасан хараат бус байдлын сайжруулах гэж оролдож байна. Гэхдээ нөгөө талдаа олны итгэлийг авах, хүлээн зөвшөөрөгдөх, нэр хүндтэй байх, хариуцлага өндөртэй байх тухай ярьж байна. Зөвхөн “бие даасан байдал” гээд дангаар нь яриад байх боломжгүй.

-Ерөнхийдөө шүүхийг хариуцлагатай, хараат бус байлгахад юу нөлөөлдөг юм бэ? Өнөөдрийн байдлаар Монголд шүүхийг яг хэн хэнээс хараат бус байлгах ёстой юм?

-Хэдэн зүйл байна. Нэгт, шүүхийг улс төрөөс яаж ангид байлгах вэ. Ер нь бол чөлөөт нийгэмд хоёр том “мотор” ажиллаж байдаг. Энэ хоёр мотор хэр сайн ажиллана, нөгөө талд хүний эрх чөлөө хамгаалагдаж, хүмүүс илүү аз жаргалтай, сонголттой амьдрах боломж бүрдэнэ. Энэ хоёр моторын нэг нь ардчилал буюу улс төр, нөгөөх нь хуулийн засаглал буюу шүүх. Энэ хоёр мотор тусдаа, өөрийн онцлогтой зэрэгцэн орших ёстой.

Ардчилал нь хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрх дээр суурилж, олонхи цөөнхийн харьцаагаар нийтийн шийдвэрээ гаргах зарчимаар амилдаг. Заримдаа ардчиллын хүч чадал эрүүл саруул оюун ухаан бус сэтгэл хөдлөл, олонхийн хүч түрэлтэд автдаг. Харин хүн байгаагийн хувьд олонхид таалагдахгүй ч байсан нэр төртэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хуулийн засаглал, бие даасан шүүх олгож өгдөг. Үүний суурь нь рациональ буюу эрүүл саруул оюун ухааны асуудал. Тэгэхээр шүүхийн систем эрүүл саруул оюун ухаанаар ажиллаж ёстой, бодит нотлох баримтад түшиглэх учиртай. Сэтгэл хөдлөл дээр суурилдаг улс төр, оюун ухаан дээр үндэслэдэг шүүх засаглалаа захирч болдоггүй. Яг үндсэндээ шүүхийг нийгмээс ангид байлгах гээд байгаа юм биш, энэ нийгмийн ухаалаг байдлыг хоосон сэтгэл хөдлөл, харанхуй хүчирхийлэл, улс төрийн өш хонзонгоос “ангид байлгах” гээд байгаа юм. Ухаалаг байдлыг ухаалгаар нь үлдээх гээд байгаа юм. Шүүхийг улс төрөөс ангид байлгах гэдэг нь ийм учиртай.

Энэ зарчмыг бий болгохын тулд Монгол Улсад сүүлийн хорин жил "Шүүхийг ерөнхийлөгчөөс яаж ангид байлгах вэ?" гэдэг асуудал үүссэн. Үе үеийн Ерөнхийлөгчид, тэднийг тойрсон бүлэглэл өөрийн тэр цаг үедээ шүүхэд хэтэрхий их хүч нөлөөтэй болсон байсан. Гэтэл 2019 онд Ерөнхийлөгч гэдэг улстөрч дээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэдэг улс төрчдийг нэмээд “ҮАБЗ” нэрийн доор гурван хувь хүн нөлөөлдөг болчихлоо. Өмнөх Ерөнхийлөгч шагнаж, урамшуулах замаар захиа даалгавраа өгдөг байсан бол өнөөдрийн улстөрчид шүүгч нарыг айлгах, шившиглэх замаар захиа даалгавраа гүйцэлдүүлдэг болсон. Тийм учраас одоо энэ гурваасаа яаж ангид байлгах вэ? гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол шүүхийг улстөрөөс ангид байлгах тухай яриа.

Хоёрт, шүүгч нарыг дахиад нэг даргаас чөлөөлөх ёстой болж байгаа. Тэр нь дарга шүүх, дарга шүүгч нар. Тэр дундаа Дээд шүүх, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч. Ерөнхий шүүгч нь өөрийгөө бүх шүүгчийн дарга гээд бодчихсон, Дээд шүүх бол шүүхийн дарга байгууллага гээд ойлгочихсон хэсэг нөхөд яваад байна шүү дээ. Яг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох захиргааны байгууллага, яам, агентлаг, шиг. Гүйцэтгэх эрх мэдэл бол дээрээсээ доош шаталсан эрх мэдэлтэй, төвлөрсөн удирдлага, нэгдмэл зохион байгуулалттай байдаг. Харин шүүх тийм байж болохгүй. Шүүх болгон, шүүгч болгон тухайн хэрэг маргааныг шийдэж байгаа процесс дотроо “эзэн” нь байх ёстой. Бие даасан, хараат бус, зөвхөн хуульд захирагдаж, эрүүл саруул оюун ухаанаар асуудалд ханддаг, нотлох баримтаа үндэслээд шийдвэр гаргадаг байх ёстой. Гэтэл тэр хараат бус байдалд нь Дээд шүүх гээд хэсэг дарга нөлөөлөөд байна. Судалгаагаар,  шүүх улс төрөөс гадна шүүх дотроо, ерөнхий шүүгч болон дээд шатны шүүгчээсээ хамааралтай байна гэж гарсан. 2012 онд үүнийг өөрчлөх гэж оролдсон, буцаад байрандаа ирсэн.

Яагаад байрандаа байгаад байна гэхээр, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль ярих болгонд бодит эрх мэдэлтэй байгаа хүмүүс амбиц, эрх мэдлээ хадгалж үлдэх гэж тэмцэж эхэлдэг. Өнөөдөр УИХ дээр болж байгаа хэрүүл ерөөсөө л энэ. Хуулийн байгууллагын эрх мэдлийг задлах, журамд оруулах, иргэнд ашигтай болгох гэхээр нэг аюултай нь “төмсөгдүүлсэн” гэж ярьдаг, өөрсдийнх нь барьцаанд орсон шийдвэр гаргагч, хууль тогтоогч, улстөрчдөөрөө байнга эсэргүйцүүлж, удаашруулж, гох дэгээ тавьж байдаг. Тийм хууль тогтоогч, улстөрчид нүүрээ ширэлж байгаад нөгөө хүмүүсийнхээ төлөө ил цагаан зүтгэдэг.

Тиймээс би Б.Энхбаяр, Б.Сүхбаатар гээд урагшаа хараад зүтгэж байгаа хэдэд захиж хэлмээр үг байгаа. УИХ дээр кнопдоод хууль батлах бол амархан. Харин баталсан хуулиа “МАНАХ” хэцүү. Тэр хүмүүсийн тэлж хэвтчихээд байгаа ашиг сонирхол нь дуусаагүй, зогсохгүй. Ялангуяа Дээд шүүх бүр илүү зовлонтой. Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг Дээд шүүх санал болгож томилуулдаг. Тэгээд тэр гурваараа дамжуулаад өөрсдөдөө таалагдахгүй хуулийг зүйл, заалтаар нь Цэц дээр нураадаг. 2012-2016 онд яг ийм л юм болсон. Баталсан хуулиа манахгүй бол хуулийн хулгайч нар зүгээр суулгахгүй тал бүрээс нь хумслана. Нэг мэдэхэд анх баталсан хууль танигдахын аргагүй зэрэмдэглэгдсэн байна. Хуулийнхны хууль хулгайлах гар хөл нь авлигач, ашиг сонирхлын зөрчилтэй хууль тогтоогчид байдаг нь хамгийн эмэгнэлтэй юм даа.

Гуравт, Шүүх бие даасан, хараат бус гэхээр хуулиас гадуур, иргэдээсээ холуур байдаг гэж андуурч болохгүй. Олон нийтийн итгэл хүлээхүйц нэр хүндтэй, хариуцлагатай байхгүйгээр шүүх хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигдэхгүй. Улс төрчид өөрийн үгэнд орохгүй шүүх, шүүгчийг байнга гоочилж, буруутгана. Энэ дайралтаас хамгаалах цор ганц хана хэрэм бол ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах шүүгчийн ур чадвар. Өөрийн ур чадвартай итгэдэггүй шүүгчид улс төрийн түншлэл хайж, хэн нэгний эрх мэдлийн шүхэр дор хорогдох гэж оролддог. Энэ оролдлого нь шүүхийг, шударга ёстой хамт үгүй хийж шүүгчтэй ард иргэд улс төрийн аргаар тэмцэхэд хүргэдэг. 2019 онд болсон үйл явдал үүний тод илрэл. Тиймээс шүүгчийн хариуцлагын тогтолцоо шүүхээс гадна, хөндлөнгийн, олон нийтийн хяналт, оролцоотой байх ёстой. 2012 онд энэ зарчмын үүднээс Хуульчдын холбоог байгуулж, мэргэжлийн холбоон дээрээ Хариуцлагын хороо байгуулаад шүүгч нарт хариуцлага тооцох тогтоцоо хийсэн. Харамсалтай нь ажиллаж эхлээгүй байхад шүүгч нар тэр дундаа дээд шүүхийн Ерөнхий шүүгч “биднээс гадна бидний асуудлыг шийдэх бүтэц үүсэх нь, аюул боллоо” гээд татан буулгах ажиллагааг эхлүүлсэн.

2012 оны эхээр Шүүхийн тухай хууль батлагдаад, хэрэгжих бэлтгэл ажил хийгдэж байтал 2012 оны намар нь УИХ-ын хэдэн гишүүн Шүүхийн тухай хууль бариад ороод ирсэн, нэмэлт өөрчлөлт оруулна гээд. Өргөн барьж байгаа нөхдүүдийг харахаар нөгөө л нэг ашиг сонирхолын зөрчилтэй, барьцаалагдсан, хуулийнхантай амин найзууд болтлоо ууж идэцгээсэн хэд. Тэд "ШЕЗ-ийн доор Ёс зүйн хороо байгуулна. ШЕЗ-ийн бүх гишүүд, ёс зүйн хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болно. Ерөнхийлөгч үүнийг дэмжиж байгаа" гээд төслөө зүтгүүлсэн. Хэдхэн сарын өмнө өөрөө хууль санаачилаад өргөн барьсан нөгөө Ерөнхийлөгч нь "буруу хууль болсон байна лээ, надад энэ эрх мэдэл байх ёстой" гээд хонгилын эзэн болох замруугаа орчихож байх.

-Таны ярьж байгаа зүйлүүд одоо яригдаж байгаа төсөлд туссан уу?

-Яахав, тусгах гэж оролдож байгаа. Хэрүүл амтай ч УИХ дээр олонх нь батлаад гаргах нэг хэрэг. Маргааш, нөгөөдөр, сарын дараа болоход энэ олонхоос л урваж эхэлдэг. Нөгөө ЖДҮ гэдэг шиг янз бүрийн асуудалтай, хувь заяа нь хуулийнхны гарт очсон нөхөд нөгөө нөхөдтэй нийлээд суган доогуур хууль өөрчлөх гэж оролдож эхэлдэг. Өнөөдөр хүртэл баталж амжаагүй байхад хажуу хавирганаас нь түгжилдээд “үгүй ээ, ийм заалт байх юм биш үү” гээд дээд шүүхийн явцуу амбицийг зүйл заалт болгоод бариад гүйж байна. Энэ хүмүүс чинь сарын дараа дөрөв, тавуулаа болно. Жилийн дараа УИХ-ын тал нь тиймэрхүү юм ярьчихсан сууж байна. Бохир улстөрчид чинь асуудалд оромтгой болохоор тэр хэрээрээ барьцаанд ороод л байна. Өнөөдөр зэрэгцээд сууж байсан нөхөд хэсэг хугацааны дараа нөгөө талд гараад суучихсан байдаг л юм. Тэр юу ч биш бүр Цэцийн шийдвэртэй ороод ирдэг л юм. “Цэц ингэж шийдлээ” гээд УИХ дээр дэмжигдээгүй саналаа Цэцийн шийдвэр болгоод оруулаад ирж байгаа хүмүүстэй ярилцах их хэцүү...

Зарим талаар шүүхийн шинэчлэл Цэцийн шинэчлэлгүйгээр урагшлахгүй. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанаас гадуурх эрх мэдлийг танахгүйгээр, шүүн таслах эрх мэдэлд нь зөвхөн хууль хэрэглээний маргаан үлдээхгүйгээр шүүгч нар шүүгч байж чадахгүй. Үндсэн хуульд байгаа “Дээд шүүх хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах” гэдэг өгүүлбэрийг л хууль тайлбарлах эрх гэж мугуйдлаад Цэцээр шийдвэр гаргуулчихдаг хүмүүс шүү дээ. Дээд шүүх өөрийн дураар хууль тайлбарлах эрхтэй байна гэдэг нь хууль тогтоох эрх мэдлийг авч байгаатай яг адил. Үндсэн хуульд хууль тогтоох эрх ганцхан УИХ дээр хадгалагдана гэсэн байдаг. Дээд шүүх гэтэл хэрэг хянан шийдвэрлэхээсээ гадуур өөр эрх мэдэлтэй байх гэж зүтгээд байдаг. Дарга шүүх болох гээд байдаг. Тэдний бодлоор хэрэг хянан шийдвэрлэхийнхээ дотор эрх мэдэлтэй үлдчихвэл бусад шүүгчтэйгээ адил зөвхөн шүүгч болчих гээд бухимдаад байна. Шүүгч нартай адил шүүгч биш, дарга шүүгч байхын тулд захиргааны эрх мэдэл, төсөв, санхүүгийн эрх мэдэл, шүүгчийн томилгоо, шийтгэлд оролцдог эрх мэдэл, шүүхээс гадуур хууль тайлбарлах эрх мэдэл гээд овоолж болох бүх эрх мэдлийг авчих гээд үзээд байдаг. Нөгөө УИХ-ын гишүүний давхар дээл гэдэг шиг, дарга шүүгчийн давхар эрх мэдлийн асуудал юм аа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.25.158)
    янханд бөлдөгдүүлсэн сайд байсан байж өөрөө
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
    • тэр ни сайдын унжгараа хийдэг гараашд ни хар тамхиа хийдэг гэжүүгаа
      2021 оны 01 сарын 16
  • zochin (202.179.27.167)
    ug n zov l yrij bna.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Монгол Иргэн (66.181.176.155)
    Иш чааваас даа.. МУ энэ ХАР ТАМХИЧИН нууц амрагтай ТЭМПҮҮЖИН мэтийн хуульч нэртэй новшнууд байсан цагт өөдлөхгүй дээ.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 57 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top