x

Монгол улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1442 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 14216 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь өмнө батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн ойрын хавьтлууд байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,442 боллоо. 

Сүүлийн 3 хоногт бид Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны оршин суугчдаас илрүүлэг шинжилгээ авсан. Уг үйл ажиллагааг нийслэлийн Онцгой комисс, эрүүл мэндийн байгууллага зэрэг олон хүний хүчээр маш өндөр зохион байгуулалттайгаар товлосон хугацаандаа амжиж амжилттай зохион байгууллаа.

Бид нийтдээ 20,176 хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор 18,300 орчим хүний шинжилгээний хариу гараад байна. Бусад шинжилгээ үргэлжлэн хийгдэж буй. Хариу нь гарсан 18,300 орчим сорьцоос 8 батлагдсан тохиолдлыг илрүүллээ.

Энэ шинжилгээний ажил нь Улаанбаатар хотод гараад буй короавируст халдварын тархалтыг хянах чухал ач холбогдолтой юм. 

Ачтан эмнэлэгт гарсан халдварын голомтоос өнөөдрийн байдлаар нийтдээ 47 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 21 хүн байгаа бол бусад нь гэр бүлийн ойрын хавьтал, тэднээс дамжсан халдвар байна.

Мөн "Тэнүүн огоо" компанийн автобус баазтай холбоотой нийт 14 тохиолдол бүртгэгдсэн бол "Мөнххада" компанитай холбоотой 25 тохиолдол бүртгэгджээ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 55 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 6 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 58 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 20 цаг 6 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 20 цаг 30 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 21 цаг 15 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top