x

Г.Цагаанбаяр: Шүүгчийн хараат бус байдалд халдсан заалтуудыг ажлыг хэсэг залруулсан

УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн төслийн талаар хуульч Г.Цагаанбаяртай ярилцлаа. 

-Шүүхийн тухай хуулийн төслөөр шүүгчийн хараат бус байдлыг хангаж чадахаар байна уу? Ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-2020 оны 4 дүгээр сард Засгийн газраас өргөн барьсан төслийг судалж үзсэн. Тэгэхэд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхтэй холбоотой орсон гурван том өөрчлөлтийг оруулсан байсан боловч, сайны хажуугаар саар гэгчээр ноцтой хэд хэдэн заалтууд хавчуулагдсан байсан. Хэрэв эдгээр заалтууд батлагдах юм бол эсрэгээрээ шүүгчийн хараат бус байдал бүр байхгүй болох эрсдэлтэй байсныг, хуулийн төсөл дээр одоо ажиллаж байгаа ажлын хэсэг зассан байна гэж ойлгож байгаа.

-Тодруулбал ямар ноцтой заалтууд орсон байв?

-Тухайлбал, 2020 оны 4 сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийн 18 дугаар зүйлд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг зааж өгөөд, хуулийн төслийн 18.1.1-т “Ерөнхий шүүгч шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх”, 18.1.7-т “Хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх” эрх хэмжээтэй байхаар тусгасан. За энэ бол бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчид олгосон эрх мэдэл.

Үүнээс гадна Дээд шүүх, Давж заалдах, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн эрх хэмжээ гээд мөн тусдаа заалт бий. Хуулийн төслийн 27 дугаар зүйлд УДШ-ийн ерөнхий шүүгчийн эрх хэмжээг тусгахдаа 27.1.1-т “Танхимын тэргүүний ажлыг удирдах”, “27.1.4-т Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга, Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлыг томилох чөлөөлөх” гэсэн эрх мэдлийг Ерөнхий шүүгчид олгосон байсан.

За эндээс дүгнэлт хийж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Дээд шүүхийг бүрэн төлөөлөх дарга нь юм байна гэж харагдана. Түүний дор танхимын тэргүүн шүүгч нар удирдлагад нь ажиллах нь. Босоо тогтолцоо харагдаж байгаа биз.

Тэгээд болоогүй, УДШ-ийн танхимын тэргүүний бүрэн эрх гээд хуулийн төслийн 28 дугаар зүйлд Танхимын тэргүүний бүрэн эрхийг зааж өгөөд, 28.1.1-т танхимын тэргүүн нь “Танхимыг тэргүүлж, танхимын шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохион байгуулах” гээд заагаад өгчихөж байгаа юм. Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр УДШ-ийн Ерөнхий шүүгч Танхимын тэргүүн нараа удирдана, Танхимын тэргүүн нар нь танхимынхаа шүүгч нарыг удирдана гэх босоо тогтолцоо харагдаж байна. За энэ бол хуулийн төсөлд байгаа УДШ-ийн шүүгч нарын дундах босоо тогтолцоо.

Гэтэл сонирхолтой нь Давж заалдах шатны шүүх болон Анхан шатны шүүх дээр яг дээрхтэй адил заалтуудыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Давах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь Танхимын тэргүүний ажлыг удирдана, Танхимын тэргүүн нь бусад шүүгчдийн ажлыг удирдана гээд. Ерөнхий шүүгч дээр суурилсан энэ босоо тогтолцоогоо бататгахын тулд хуулийн төслийн 37.6-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилж чөлөөлнө” гээд заагаад өгчихсөн байгаа юм. Үүнээс үзвэл шат шатны шүүх дээр Ерөнхий шүүгчид суурилсан босоо удирдлагын тогтолцоог бий болгосон байж.

-Тэгвэл УДШ-нь доод шатны шүүхийн шүүгч нарт хэрхэн нөлөөлөх вэ? эсвэл нөлөөлөхгүй байх боломжийг бүрдүүлж өгсөн үү?

-Энэ үүднээс хуулийн төслийг нь уншаад судлаад үзэхээр хуулийн төслийн 58.1-т “Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, хуулийг илтэд буруу хэрэглэсэн бол тухайн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, Мэргэшлийн хороонд хүргүүлнэ” гэсэн заалт орсон байсан. Энэ бол маш аюултай заалт. Шүүгчийн мэргэжлийн алдаа нэрийн дор доод шатны шүүхийн шүүгчид нөлөөлөх боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл УДШ-ийн хяналтын шатны бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг “ажилдаа тэнцэхгүй”, “ур чадваргүй” гэх үндэслэлээр дүгнэлт гаргуулахаар шүүхийн мэргэшлийн хороонд хандахаар болж байгаа юм. Гэтэл мэргэшлийн хорооны дүгнэлтээр тухайн шүүгчийг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг дүгнэлт гаргачих юм бол хуулийн төслийн 41.2.9-т зааснаар шүүгчийг огцруулах үндэслэл болно.

Мөн түүнчлэн, шүүгчийг ажил мэргэжилдээ тэнцэх үү? Үгүй юу гэдэг дүгнэлт гаргах гээд байгаа мэргэшлийн хороонд ямар хүмүүс байна вэ? гээд аваад үзэхээр мэргэшлийн хорооны 9 гишүүний 6 гишүүн нь УДШ болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид байгаа юм. (Хуулийн төслийн 87.4)

Дээрхийг том зургаар нь аваад үзэхэд УДШ бол шүүхийг удирдах дээд байгууллага, УДШ-ийн ерөнхий шүүгч танхимийн тэргүүнээ удирдана. Бүх шатны ерөнхий шүүгч нар танхимын тэргүүнийг томилно. Танхимын тэргүүн нар нь танхимын шүүгч нараа удирдана, дээд шатны шүүгч нь доод шатны шүүгч нарыгаа үгэнд орохгүй байвал өөрсдийн бүрдүүлдэг мэргэшлийн хороогоор дүгнэлт гаргуулаад огцруулах боломжтой учраас нөлөөлөлдөө байлгах боломж нь бүрдсэн ийм аюултай зохицуулалтыг хийсэн байсан.

Хэнээс ч хараат бусаар, зөвхөн хуульд захирагдаж шүүн таслах үйл ажиллагаа явуулах ёстой шүүгчийн хараат бус байдал бүүр дордох гээд байсан. Ийм дордсон шинжтэй, гуя дагаж хүзүү гэдэг шиг заалтуудыг, одоо хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төслөөр зассан байна гэж ойлгосон. Энэ бол алга ташаад баярлахаар зүйл шүү.

-Өөр ямар өөрчлөлтүүд орж байна?

-Ярианы эхэнд дурдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж байгаа өөрчлөлтүүдийг зөв тусгах шаардлагатай байна. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг сонгох томилох, тэдгээрийн хариуцлага гээд одоо хэрэгжиж байгаа Шүүхийн захиргааны хуулиас процессыг илүү сайжруулж байна. Өөрөөр хэлбэл хуульчдаас шүүгчдийг шилж олдог байгууллага нь өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой, үүнийг сайжруулж өгч байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилж олох процесс нь илүү тодорхой, хардлага төрүүлэхээргүй байхаар шийдэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн сонгон шалгаруулалтад оноогоороо 1-т орсон хүн шүүгчээр томилогдох юм.

Мөн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулагдана. Энэ байгууллага маргааныг шалгах, шийдвэрлэх, шүүгчид хариуцлага оногдуулах чиг үүрэгтэй байгууллага. Тэгэхээр энэ байгууллагын гишүүдийг хэрхэн бүрдүүлэх, ямар процессын дагуу шүүгчид хариуцлага тооцох вэ гэдэг өөрөө маш чухал юм. Энэ процессыг маш нарийн хуульчилж, шүүгчид ямар зөрчил гаргавал ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг нь илүү тодорхой болж өгч байгаа юм байна.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тойргийн шүүхийн зохион байгуулалтаар шүүхийг байгуулж болохоор оруулж өгсөн. Энэ нь шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн төсөв, зардлыг хэмнэх гээд олон эерэг үр дагавартай. Энэ мэт маш олон эерэг өөрчлөлт орж байгаа юм байна.

-Зарим улс төрчид Улсын дээд шүүхийг шүдгүй арслан болголоо гэж шүүмжлээд байна? Энэ тухайд?

-Улсын дээд шүүхийг шүдгүй арслан болгож байна гэж зүйрлэсэн байна лээ. Миний бодлоор харин ч буруу ургасан шүдтэй арслангийн шүдэнд нь, шүдний аппрат зүүлгээд зөв ургасан шүдтэй болгохоор засаж байна гэж харж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 31 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 48 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 30 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 40 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 5 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top