x

Ипотекийн зээлээ хойшлуулсан ч даатгалын төлбөр төлөх үүрэг хэвээрээ байгаа

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг ипотекийн зээлтэй холбоотойгоор даатгалын төлбөрийн талаар мэдээлэл өгч байна.

Дэлхий нийтэд COVID-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, 2020 оны 12 дугаар сарын байдлаар уг вирусээр 73 сая хүн өвчилж 1.6 сая орчим хүн нас баржээ. Улс орнуудын хувьд коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахын хажуугаар түүний үр дагавраас эдийн засгаа хүндрэлгүй авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Итали улс анхлан Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосон бол АНУ цар тахлын улмаас ажилгүй болсон, орлого нь тасалдсан иргэддээ орлогоос нь хамаарч 200 хүртэлх ам.доллар олгох, Герман улс ААН-үүдийн татварыг хойшлуулж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг аваад байна.

Харин Монгол Улсын хувьд хэд хэдэн арга хэмжээ авсны дотор дотоодод коронавирус илэрсэнтэй холбоотойгоор төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 8, 6 болон 5 хувийн зээлийн төлбөрийг хоёрдох удаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байгаа  бөгөөд энэ удаад 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болсон.

Гэвч иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан ч даатгалын төлбөр нь хойшлогдох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаар зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлогдож байгаа ч даатгалын төлбөрөө төлөх үүрэг тань хэвээрээ юм. Ипотекийн үйл ажиллагааны журмын дагуу зээл авч буй иргэн “Зээлдэгчийн амь нас болоод зээлийн барьцаа хөрөнгийг заавал даатгах” тухай заасан байдаг. Мөн банкны хувьд МИК-д худалдах зээлийг амь нас, хөрөнгийн даатгалд даатгуулсан тохиолдолд худалдах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл авч буй, авсан харилцагч заавал даатгуулах үүрэгтэй байдаг бөгөөд даатгалд хамрагдаагүй тохиолдолд тухайн зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8, 6 болон 5 хувьтай болгох боломжгүй байдаг тул банкны өөрийн эх үүсвэрийн зээлд шилжүүлэх шаардлагатай болно. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хувьд өндөр хүүтэй буюу 15 орчим хувийн хүүтэй байдаг тул банкны зүгээс таныг даатгалд хамрагдахыг санал болгож даатгалд хамруулдгийг санах хэрэгтэй.

Банк бүрийн онцлогоос хамаараад зарим банк таны жилд төлөх ёстой даатгалын төлбөр буюу даатгалын хураамжийг сар бүр тэнцүү хуваан төлүүлж байхаар тантай гэрээ байгуулан тохиролцдог. Өөрөөр хэлбэл нэг дор их хэмжээний даатгалын төлбөр төлөхийн оронд түүнийг зээлийнхээ төлбөртэй хамт хувааж төлөх боломжийг олгосон гэсэн үг. Жишээлбэл та даатгалын төлбөрт жилд 240,000 төгрөг төлөх ёстой байсан бол үүнийг сар бүрт хуваан тооцсоноор сард 20 мянган төгрөг төлөөд даатгалд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр харилцагчийн хувьд даатгалын хугацаа дуусах, тухайн хугацаанд даатгалын тохиолдол үүссэнээр харилцагч хохирлоо барагдуулах боломжгүй болж харилцагч даатгагч хоёрын хооронд үл ойлголцол гарахаас сэргийлэх, санхүүгийн хувьд харилцагчид хүндрэл учруулалгүйгээр багахан хэмжээний төлбөрөөр таныг байнгын даатгалтай байх боломжийг бүрдүүлж өгөх зэрэг давуу талтай юм.

Тиймээс зээлийн төлбөр, даатгалын төлбөр нь 2 тусдаа зүйл бөгөөд таны зээлийн төлбөр хойшлогдсон ч даатгалын төлбөр хойшлогдох боломжгүй гэдгийг харилцагч та ойлгоорой. Тэгвэл ипотекийн зээлийг хойшлуулж болсон ч яагаад даатгалын төлбөрийг хойшлуулж болохгүй вэ? Учир нь цар тахлын улмаас улс даяар эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэл үүссэн энэ үед та ипотекийн зээлээ хойшлуулсан ч энэ нь таныг эрсдэлд орохгүй гэсэн баталгаа биш билээ. Эрсдэл нь өөрөө гэнэтийн тооцоолох боломжгүй байдаг бөгөөд даатгалын төлбөрөө төлөөгүй байх хугацаанд даатгалын тохиолдол буюу гэнэтийн эрсдэл үүссэн нөхцөлд гарах үр дагавар нь хүнд тусаж болзошгүй юм.

Тиймээс харилцагч та гэрээнд заасан гэнэтийн тооцоолох боломжгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж эдийн засгийн тодорхойгүй үеийг санхүүгийн хүндрэлгүй давахын тулд даатгалын төлбөрөө бүү орхигдуулаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 36 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 1 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top