x

Т.Мөнхсайхан: Бүтцийн өөрчлөлт хийсэн болохоос халаа сэлээ хийгээгүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан биеийн байдал маш хүнд, "Ковид-19" халдвартай нэг иргэн нас барсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тухайн иргэн коронавирусийн дагалдах оноштой ч цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн II зэргийн хэв шинж, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Улмаар үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч Олон улсын байгууллагын статистик мэдээлэлд Монгол Улсад коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан гэж бүртгэгдсэн. 

-Түүнээс гадна ЭМЯ-нд халаа сэлгээ хийж эхэллээ гэх шүүмжлэл гарч байна. Ийм хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт заавал халаа сэлгээ хийх шаардлага байсан юм уу?

-Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий хүмүүсээ тавиад байгаа асуудал яригдаад байгаа. Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийсэн юм байхгүй. 2021 оноос Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулж байгаа. Энэ бол манай салбарын нэг дэвшил. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн зарим байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжих болсонтой холбоотойгоор хяналт шалгалт сайн тавих шаардлагатай болсон. Тиймээс бүтцэд өөрчлөлт оруулсан. Засгийн газраас Эрүүл мэндийн яамны бүтэц аравдугаар сард батлагдсан. Шинэ агентлаг гарч байгаатай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. 

Миний хувьд хүн халсан, өөрийн ойр дотнын хүнийг ЭМЯ-нд авч ажиллуулсан тохиолдол огт байхгүй. Харин эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт хийх вэ, үүнд ямар баг хамт олон ажиллавал богино хугацаанд өндөр амжилтад хүрэх вэ гэдэгт бодлогын хувьд анхаарал хандуулан ажиллаж байгаа.

-Халдварыг цурманд орууллаа гэж хөл хориог сулруулсан. Гэтэл Баянзүрх дүүрэг том голомт боллоо. Эрсдэлээ яаж үнэлж байна вэ?

-Цурманд оруулах, коронавирусийг устгах гэдэг хоёр өөр асуудал. Тухайн үед ойрын болон хоёр дахь хавьтлын гурав дахь шинжилгээ дуусаж байсан тул тархалтыг хумьсан гэж үзсэн. Одоо шинэ голомт үүссэн. Цаашид дахиад ганц нэг голомт үүсэх эрсдэл бол бий. Тухай бүрт нь тандан судалж ойрын болон дам хавьтлыг илрүүлж арга хэмжээ авахаар ажиллаж байна. Одоо бид үүссэн голомтыг хумьж, Улаанбаатараас бусад аймаг руу халдвар тараахгүй байх арга хэмжээг авах дээр төвлөрөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 17 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 27 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 52 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top