x

НҮБ-ын Хариуцлагатай банкны зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр тусгасан Монголын анхны банкийг онцлох нь

Байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг зохистой ашиглаж, ирээдүйгээсээ булаахгүй байх зорилтыг улс орон бүр хэрэгжүүлэхээр чармайж байна.

Тийм ч учраас 2016 оны есдүгээр сард “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталснаа тунхагласан. Тогтвортой хөгжлийн зорилтууд улс орнуудын төдийгүй бизнесийн байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын нэгэн томоохон шалгуур үзүүлэлт болоод байгаа билээ.

Монгол Улсын хувьд энэхүү гэрээнд нэгдсэнээр хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулахаа амлан, үүрэг хүлээсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү хүчин чармайлтад санхүүгийн байгууллагуудын оруулж буй хамгийн том хувь нэмэр нь Ногоон зээл юм. Энэ чиглэлд тасралтгүй ажиллаж, манлайлахаар 2019 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагаагаа Парисын хэлэлцээрийн зорилттой уялдуулахаа тунхагласан Монголын анхны банк бол Голомт банк юм.

Тус банк энэ зорилтынхоо хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй зээл, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгжүүлснээр гадаад, дотоодын нийт 40 гаруй төслийн зээлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг үр ашгийг нэмэгдүүлэн ажилласаар байна. Мөн ногоон зээлийн багцыг 5 хувиар нэмэгдүүлж, 2020 оны 3-р улирлын байдлаар нийт 57.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгосон ба 400 ажлын байрыг шинээр бий болгож, 706 ажлын байрыг хадгалсан байна. Тодруулбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар ногоон зээлийн багц нь нийт зээлийн багцын 1.74%-ийг эзэлж байсан бол 2019, 2020 онуудад энэ тоо тасралтгүй өсөж, зээл олголтоо улам эрчимжүүлснийг харуулж байна.

 

Түүнчлэн тус банк зээлийн үйл ажиллагаандаа 2019 оны есдүгээр сараас байгаль орчин, нийгмийн мэргэшсэн эрсдэлийн үнэлгээчний орон тоог цоо шинээр бий болгожээ. Тэр утгаараа тухайн зээл, төслийн нийгэм, байгаль орчны эрсдэлийг олон улсын стандартын дагуу буюу Олон улсын санхүүгийн корпораци, МонголБанк болон тогтвортой хөгжлийн зарчмуудыг тусган эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн байна.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн зээл, санхүүжилт олгох тухай ойлголт огтоос биш билээ. Энэ нь дэлхий ертөнц, бидний амьдарч буй орчин, нийгэм, эдийн засаг, ажил болон хувь хүн та  тогтвортойгоор хөгжин цэцэглэхэд хамаатай зүйл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.  Тэр утгаараа банкнуудын хувьд харилцагчид руу чиглэсэн зээл, төслөөс гадна дотоод үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байлгаж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг ихээхэн чухалчилж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн зээл, санхүүжилт олгох тухай ойлголт огтоос биш билээ.”

Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийн хүрээнд хүний нөөцийн тогтвортой хөгжлийг ханган дараах сонирхолтой арга барилуудыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар төгсгөлд нь сонирхуулъя. Үүнд,

  • Ажилтнуудынхаа ажлын цагийг багасган уян хатан болгож, ажилтан хүссэн цагаа сонгон ажилладаг.

  • Хөл хүнд болон бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажилладаг.

  • Ажилтан төрсөн өдрөөрөө цалинтай амрах зэрэг боломжуудыг олгодог.

  • Нийт ажилтнуудынхаа 84%-ийг тогтвортой санхүүжилтийн тухай ойлголт, мэдлэг олгох сургалтад хамруулсан.

  • Голомт банкны бүх оффис хогоо ангилан хаяж, тээвэрлүүлдэг. Хаясан хогийн 60% нь дахин боловсруулагдаж, байгаль дахь хог хаягдлыг бууруулан эдийн засгаа дэмжих зорилт тавин ажиллаж байна.

  • Оффис дээрх хуванцар хэрэглээгээ бууруулахын тулд хурал уулзалт, сургалтууддаа нэг удаагийн хэрэглэл ашиглахгүй, шилэн сав, шилэн стакан ашиглах арга хэмжээг аван ажиллаж байна.

  • Усаа хэмнэх зорилт тавин, оффисууддаа эзлэхүүн багасгагч суурилуулснаар усны хэрэглээгээ 10%-аар бууруулж, ажилтан бүр хоёр сарын хугацаанд 54 литр ус  хэмнэсэн.

  • Оффистоо сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж суурилуулснаар сард 1,080 квт эрчим хүч буюу гурван айл өрхийг эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчийг хэмнэж байна. Үүнийг төхөөрөмжийн баталгаат хугацаагаар авч үзвэл дунджаар нэг өрхийн 66 жилийн цахилгааныг хангах хэмжээний эрчим хүчийг хэмнэж байгаа хэрэг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 46 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 10 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top