x

Голомт банк 2020 онд Монголбанкнаас зарласан 3 аянд амжилттай оролцон түүчээллээ

Оны сүүлийн өдрүүд тохиож буй энэ үед хувь хүн, албан байгууллагууд өнгөрч буй ондоо хийж бүтээсэн амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирэх оныхоо өнгийг тодорхойлдог билээ. Голомт банкны хувьд улиран одож буй 2020 онд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн салбартаа шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхаж, салбарын хөгжлийг нэг шат ахиулахын төлөө хувь нэмрээ оруулан ажилласан амжилтаар дүүрэн жил болжээ. Тус банкны салбартаа оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дотоодын болон олон улсын нэр хүндтэй шагналын хур буусны дотор Монголбанкнаас зарласан аян, уралдаануудад идэвхийлэн оролцож, амжилтаараа түүчээлснийг онцлон тэмдэглэж байна.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аянд ТЭРГҮҮН БАЙР

Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон Монголын Банкны Холбооноос зохион байгуулсан “Хуримтлалын аян”, “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” арга хэмжээнд амжилттай оролцон, хуримтлалыг зуршил болгох, үндэсний хуримтлалыг сурталчлах, хуримтлалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн Голомт банкийг ТЭРГҮҮН БАЙР-аар өргөмжлөлөө.

“Хуримтлалыг зуршил болгоё” уриатай Үндэсний Хуримтлалын хөтөлбөрөөрөө Голомтчууд нийт 250,000 иргэнийг хуримтлуулах зуршилтай болгож, цар тахлын эрсдэлтэй үед иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих зорилготой “Витамин Т” аяныг амжилттай зохион байгуулж, харилцагчдынхаа санхүүг дархлаажуулж чаджээ.

“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аянд ДЭД БАЙР

Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна. Тиймээс Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-нийг дуустал улс орон даяар амжилттай зохион байгуулж, арилжааны банкнууд дэмжин хамтран ажилласан билээ. Аяны хүрээнд Голомт банкны зүгээс иргэдийг мөнгөн тэмдэгттэй зүй зохистой харьцахыг уриалсан контентуудыг бэлтгэн мэдээлэл түгээхээс гадна Архангай аймаг дахь Монголбанкны салбар, Хас болон Голомт банкны хамт олон хамтран Цагаан давааны овоонд тавьсан мөнгө болон ойр орчмын хогийг цэвэрлэж бага ч атугай хувь нэмрээ оруулсан билээ.

Ятгах тусам нягтал

Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар 10 дугаар сарын 28-аас хэрэгжүүлсэн билээ. Аяны хүрээнд Голомт банк иргэдийн хамгийн их хохирол амсаж буй олон улсын мөнгөн гуйвуулгатай холбоотой залилан, интернэт банк ашигласан цахим залилан, луйвраас хамгаалах, картын залилан луйвраас сэргийлэх, онлайн худалдааны аюулгүй байдал, пин кодны нууцлал аюулгүй байдал зэрэгт хэрхэн анхаарч мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажилласныг Монголбанкнаас онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 58 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 8 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 33 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top