x

Олон нийтийн телевизийн мэдрэмжийн асуудалд

Их Британийн BBC телевиз болон Данийн THE WHY байгууллагын бэлтгэсэн "Дэлхийн түүхүүд" баримтат киноны төслийг Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлүүлжээ. Бүтэн жилийн турш долоо хоногийн Даваа гариг бүр нийт 54 киног үзүүлнэ. Ихэнхдээ хөгжиж буй улс орнуудын охид, эмэгтэйчүүд болон зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэл шимшрэм амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүд.

Харин 3,4-р сарын эфирийн төлөвлөгөөг харахад тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг "Путины үнсэлт" нэр содон харагдав. Гол баатар нь 19 настай Маша бүсгүй. Танилцуулгад бичсэнээр "Оросын залуучуудын байгууллагын гишүүн, үндсэрхэг үзэлтэн. Гэвч түүнд үзэл бодлын эрх чөлөөг мэдрүүлэх нэгэн хүн гарч ирдэг. Машагийн үзэл бодол, итгэл үнэмшилд хуучнаараа үлдэх үү? шинэ замыг сонгох уу?, өмнөхөө хамгаалах уу? ирээдүйгээ өөрчлөх үү? гэдэг сонголт тулгарна" гэжээ. Интернэтээр үргэлжлүүлж судлахад, Маша буюу Мария Дрокова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилж байгуулсан "Наши" хөдөлгөөний комиссар байсан ба 2009 онд нэгэн арга хэмжээн дээр Путиныг хараад хөөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй очиж үнссэн (Яг үнэндээ "Путиныг үнсэгч"!), нэг удаа Путинд хөшөө босгох санал дэвшүүлсэн, сүүлдээ комиссарын сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буруу замаар тууж явснаа ухаарч сөрөг хүчинд шилжсэн аж. Уг кино 2012 оных. Харин өнөөдөр Маша хэдийнэ Америкт гарсан, саяхан "ногоон карт"-ны эзэн болсон гэнэ.

Товчхондоо, Путиныг дэмждэг байсан, гэхдээ аль 2013 онд татан буугдсан оросын "Манайхан" (Наши) хөдөлгөөнийг сөргөөр харуулсан ийм киног манайхан одоо, 3-р сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш буюу Путин ялсныг (тэгэх биз) зарлах үдшийн ид оргил цагаар олон нийтийн телевизээр үзүүлэх юм байна. Хугацааг сүрхий сонгож. Гагцхүү энэ агуу мэдрэмж манайхны юу, эсвэл цуврал киногоо зүгээр шахам өгсөн тэднийх үү? Юутай ч барууныхны Оросыг хардаг өнцөг энэ үдэш биднийх байх нь.

Хуучин социалист орнуудын дундаас Югославын тасархай Сербийг эс тооцвол Оросыг хамгийн бага муулдаг нь манайх. Зүүн Европын, ялангуяа Зөвлөлтийн бүгд найрамдах байсан улсууд эргээд хэрхэн давшилж буйтай харьцуулахад манай найрамдал хэвээрээ. Яахав, бид түүхээ өөрийнхөөрөө бичдэг болсноор XX зуунд Монголын тусгаар тогтнолыг Богд эхлүүлж, Ардын (Хувьсгалт) Нам гартаа авч, ардчилагчид жинхлүүлсэн, харин улаан оросууд зөвхөн саад хийсэн болж таарч байх шиг. Буруу зөв ч бай хамтдаа явсны билэг тэмдгүүд бүдгэрсээр байна. Сталины хөшөөг аль эрт, Ленинийг түрүүхэн буулгасан. "Хувьсгалт Монгол" танк  120 мянгатаас хөөгдөж, нэг мэдэхэд Зайсан толгойн энгэрийг булаан эзэлсэн соёл-амралтын цогцолборын харуулд зогссон бол Зөвлөлтийн дайчдын хөшөө толгойн чимэг нь болжээ. Их зохиолчийн хэлснээр, хүний явдал их хувирсан байна.

Харин уг цогцолбор дахь Ялалтын баяраар ч асахаа больж мөнхөрсөн мөнхийн гал дээр монголын неонацистууд гэж харагдах хэсэг залуучууд гишгэлж зогсоод "Хайль Хитлер" маягаар гараа сунгаж авахуулсан зургийг саяхан олж харлаа.

Оросын "манайхны" нэг хүүхний залуу насны элдэв дэмийрлийг даган дэмийрсэн хэн нэгнийг бас даган дэмийрч (киноны эхэнд ба төгсгөлд студийн, бас Интернэтийн live хэлэлцүүлэгтэй гэж байгаа) цагаа үрэхийн оронд өөрсдийн "манайхны" хүмүүжилд санаа тавих ямар нэгэн мэдрэмж төрдөггүй юм байх даа, Монголын олон нийтийн телевизэд.

2018.03.13

Д. Цэрэнжав 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 9 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 20 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 20 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 44 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 29 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top