x

“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанаар 3 настай Б.Сондор тодорлоо

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт хөтөлбөрийн ээлжит тохирол явагдаж 18 азтан тодорлоо. Тэдний дундаас энэ удаад хамгийн бяцхан азтанаар 3 настай Б.Сондор тодорч, И-март худалдааны төвөөр үйлчлүүлэн, худалдан авалт хийх эрхийн бичгийн эзэн боллоо. 

Ээж аав нь охиныхоо нэр дээрх хүүхдийн хадгаламжийн дансанд орлого хийгээд сугалаатай болж, урамшуулалт хөтөлбөрийн азтан болжээ. Азтан болсон Б.Сондорын аав С.Баяржаргалтай хадгаламжийн талаар цөөн хором хуучилсныг хүргэж байна. 

-Та охиндоо хэзээнээс эхэлж хадгаламж нээсэн бэ? 

-Хүүхэд төрөхөд гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөс хүүхдэд зориулад бэлэг болгож мөнгө, бэлэг сэлт бэлэглэдэг шүү дээ. Тэр үед хүмүүсээс бэлэглэсэн мөнгийг охиндоо ирээдүйд нь зориулж хадгаламж нээгээд хуримтлуулъя гэж шийдсэн. Ингээд одоогоос 3 жилийн өмнө банкнуудыг судалж байгаад Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийг нээж, тууштай хуримтлуулж эхэлсэн дээ. 

-Хадгаламж таны хувьд ямар ач холбогдолтой вэ? 

-Өнөөгийн нөхцөл байдал нь бидэнд хадгаламж ямар чухал юм бэ гэдгийг харуулж байгаа гэж ойлгож байна. Гэнэтийн өвчин, цар тахал гарч болдгийг бид харлаа. Яг энэ үед эдийн засгийн нөхцөл байдал ч тодорхойгүй болж, айл өрхүүдийн санхүүгийн боломж буурч байгаа үед хадгаламжтай хүмүүс сорилтыг эрсдэлтэй даваад гарах боломжтой байна. Тийм учраас хадгаламжийг их бага гэлтгүй заавал нээж, хийж байхыг уриалмаар байна. 

-Таны хадгалах арга барилаас сонирхвол? 

-Хадгаламжийг ганцхан данс дээр бус, хэд хэдээр нь байлгах хэрэгтэй гэж би боддог. Тэр дундаа хадгаламж бүр өөр өөрийн гэсэн зорилготой, нэртэй байх хэрэгтэй. Ингэж зорилгоор нь ангилж хувааснаар илүү олон зорилгодоо хүрэх боломж нэмэгддэг шиг санагддаг. 

-Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан танд маш их баярлалаа. 

-Баярлалаа. 


Дашрамд дурдахад улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бидний зүгээс энэ удаад азтан, харилцагчдыгаа ковидын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шагналыг нь гэрт нь хүргэж өгсөн юм.

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилготой хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аян дуусахад цөөн хоног үлдлээ. 2020.07.20-оос эхлүүлсэн уг аянаар энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалааг олгож, цахилгаан скүтер, гар утас, ухаалаг цаг зэргийн эздийг тодруулсаар байгаа билээ. 

Түүнчлэн аяны эхний супер хонжвор болох Nissan Лeafцахилгаан автомашины эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл урамшуулалт аяны дараагийн буюу сүүлийн супер хонжворын эзэн тодорч, автомашины эзэн болох мөч мөн ойртсоор байна. 

Харилцагч та бүхэн “Витамин ₮” урамшуулалт аяны тухай, аянд хэрхэн оролцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлуулж, санхүүгийн дархлаагаа дэмжицгээе! 

Хуримтлалыг дэмжигч Голомт банк.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав саяхан С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 52 мин Номын хураангуй: The Power of the Other 15 цаг 17 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top